"Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэгчлэн өнөө үед боловсруулсан хуулиуд 10 жилийн дараа ямар үр дүн өгөх вэ гэдэг нь чухал байна" хэмээн "Үндэсний соёмбо" хөдөлгөөний тэргүүн, "Urbanek" ХХК-ийн захирал Б.Лхагважав үзэж байна. Түүнтэй Оюутолгойн гэрээний төсөл болон бусад асуудлаар ярилцлаа.
-Гэрээний
шинэчилсэн төслийг Засгийн газар УИХ-аар
хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн
барилаа. Шинэчилсэн төслийн талаарх
бодлоо хуваалцахгүй юу?
-Мэдээж
хэрэг аль хэдэн жилийн өмнө Royalty-гийн
хоёр хувь дээр гэрээ хийх гэж байсан
үеийг бодвол хамаагүй дэвшилттэй
хувилбар яригдаж байна. Гэхдээ одоо
гэрээнээс илүү бэлтгэл ажил хангагдсан
байна уу гэдэг нь чухал байна. Мөд гэрээ
батлагдаад хэрэгжүүлэхэд бэлтгэл нь
хангагдаагүй байна гэж би үзэж байгаа.
Одоо хууль, гэрээ гээд хэрэгцээтэй бүх
юм нь бэлэн байгаа юм шиг санагдаж болох
ч яагаа ч үгүй. Өөрчилж, боловсронгуй
болгох ажил их байна.
-Гэрээ
дардан замдаа орлоо гэж яригдаад байна
шүү дээ. Бэлтгэл хийх үеэ өнгөрөөчихсөн
юм биш үү?
-Яагаа
ч үгүй байна, Гэрээг батлахаас өмнө
шийдвэрлэх олон асуудлууд байна. Наад
зах нь хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.
Ойлгомжтой болгох үүднээс би бүр хэдэн
жилийн өмнөхөөс эхлэн ярья. Социализмын
үед газрын хэвлийн баялгийг хэрхэн
ашиглаж гэрээ хэлэлцээрийг нь яаж хийх
вэ гэсэн энгийн асуудлуудыг шийдэж
чаддаггүй байсан. Гэтэл социалист дэглэм
нуран унаснаас хойш буюу 1997 онд шинээр
Ашигт малтмалын хэмээх тэвдүүхэн, аль
нэг гадны компанид үйлчлэхүйц, "лицензийн"
хуулийг баталж гаргасан. Тэр үед олон
нийт тэр хуулийг анзаарахтай манатай
л байсан. Өнөө, маргаашийнхаа хоолыг
яаж олох вэ гэдэг дээр хамаг анхаарлаа
хандуулчихсан үе байсан юм чинь. Энэ
хууль маш алдаа ихтэй болсон юм. 1997 оноос
өмнө манай уул уурхайн гол цөм болсон
эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд,
эрдэмтэд, геологи уул уурхайн чадварлаг
инженерүүдээ бодлогоор тараагаад, уг
салбарыг эзэнгүйдүүлсэн байдаг. Хэрэв
энэ оюуны цөмийг байхад хуулийг гаргасан
бол арай ч ийм алдаатай гарахгүй байх
байсан. Тэр 34 хувь эзэмших тухай асуудал
ч ийм байдалтай байхгүй байх байсан.
-Гэрээний
төслийн эргэн тойронд яригдаж байсан
олон асуудлын нэг нь Монгол Улс 34 хувийг
эзэмших тухай байсан. Хуулинд энэ тухай
тусгагдсан байгаа шүү дээ?
-34
хувь эзэмшихдээ манай улс дээр нь
байгуулсан байрны асуудал дээр л яригдах
болохоос газрын хэвлий дэх баялгаас
авах хувь огт биш. За яахав, 34 хувьтай
тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг
манай улс хийе гэж бодъё. Гэтэл цаана
чинь стратегийн гэсэн тодотголтой 15
орд газар яг энэ гэрээг ажиглаад сууж
байна. Яг энэ гэрээгээр тэр орд газрууд
гэрээгээ хийнэ. Манай улсад 15 орд газар
бүрт 34 хувийн хөрөнгө оруулах чадвар
нь байгаа бил үү. Энэ их асуудалтай.
Тиймээс өөртөө ашигтай болгоё гэвэл
хоёр, гурван хуулинд өөрчлөлт хийх
зайлшгүй шаардлагатай хэд хэдэн заалт
байгаа. Миний хэлээд байгаа бэлтгэл
ажил гэдгийн нэг асуудал нь хуулиа
өөрчлөх. Тухайлбал, Ашигт малтмалын
тухай хуулийн 5.5 гэсэн заалт бий. "Улсын
төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул
хийж нөөцийг нь тогтоосон стратегийн
ач холбогдол бүхий ордод оруулсан
хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх
хэмжээний хувьцааг төр эзэмшиж болох
бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө
оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах
гэрээгээр тодорхойлно" гэсэн заалт
байгаа. Энд "ордыг эзэмшигч" гэсэн
ноцтой үгнүүд явж байгаа. Ашиглалтын
лиценз авсан хүний эзэмшил гэсэн үг юм.
Гэтэл Үндсэн хууль, Ашигт малтмалын
тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн
дагуу газрын хэвлийд буй баялаг нь 100
хувь Монголын ард түмний өмч мөн гэж
заасан байдаг. Гэтэл дээрх хоёр үгнээс
болж бид ордыг эзэмших эрхгүй, баялагаа
үнэлэх эрхгүй болж байгаа юм. Өөрөөр
хэлбэл, хуулийн нарийн, эгзэгтэй заалтууд
гадны байгууллагын ашиг сонирхолд
үйлчлэх хэмжээний болсон.
-Хууль
эрх зүйн орчин нь бүрдсэн гэж та хэллээ
шүү дээ.
-Тийм
ээ. Гэхдээ юун түрүүнд одоо хуулиудын
логик алдаануудыг засах шаардлагатай
байна. Тодорхой хэлбэл Ашигт малтмалын
тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай зэрэг Ц.Нямдоржийн
"абортлосон" хэмээгддэг
хуулиудад тулгуурлаж Оюутолгойн гэрээ
хийгдэх тул дээрх хуулиудын уялдаа
холбоог зохицуулах хэрэгтэй. Тухайлбал,
татварын бүхий л асуудлууд, тэр дундаа
татварын хөнгөлөлт эдлэх нөхцөлүүдийг
зөвхөн Татварын тухай хуулинд л
зүйлчилдэг. Гэтэл манай улс Ашигт
малтмалын тухай хуульд татварын хуулиар
олгогдох бүх эрхийг тусгаад, зохицуулсан
байх жишээний. Зургаан зүйл бий. Эдгээрийг
Татварын тухай хуулинд тусгах хэрэгтэй.
Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчийн
хөрөнгийг дандаа зардалд тооцуулж,
татвараас зайлсхийх нэг арга болоод
байна. Гэтэл хамгийн эмгэнэлтэй бөгөөд
инээдэмтэй нэг зүйл бий. Санхүүг нь
зохицуулсан атлаа үндсэн ажлын нэг
болох гүний уурхайн талаар нэг ч өгүүлбэр
байхгүй. Ингэснээр газар доор хийгдэх
бүх ажлууд хууль, эрх зүйн орчингүй
нөхцөлд явагдана гэсэн үг. Цаад хөрөнгө
оруулагчдад ашигтай байгаа биз дээ.
Муугаар бодоход, уурхайд хүмүүс дарагдан,
амь насаа алдвал хариуцах эзэн, авах
арга хэмжээний талаар нэг үсэг ч байхгүй.
Европт “Гүний уурхайн кодекс" гэж
бий. Ашигт малтмалыг хариуцсан сайд нь
журам гаргадаг. Энэ хоёрын тусламжтайгаар
уурхайн хяналтыг явуулдаг. Гэтэл бидэнд
уурхайг хянах механизм нь алга байна
шүү дээ. Мөн өнөөдрийн байдлаар уул
уурхайн салбарт хэрэгжих татварын
хууль, журам, ер нь татварын байгууллагын
бүтэц, бүрэлдэхүүн, туршлага зэрэг нь
алга байна гэж би хэлнэ. Хамгийн тодорхой
хоёр жишээ хэлье. Өнгөрсөн жил татварын
хоёр хууль гарсныг манайхан сайн мэдэж
байгаа. Ингэснээр 3000 орчим аж ахуйн нэгж
дөрвөн тэрбум ам.долларын орлогоо ил
гаргасан шүү дээ. Энэ чинь 100 сая хоньтой
тэнцэх хэмжээний мөнгө. Үүнийг өмнө нь
илрүүлж чадаагүй татварын тогтолцоог
юу гэж ойлгох вэ. Мөн уул уурхайн эдийн
засгийн талын бие даасан татварын
хэлтэс, байцаагч нар байхгүйгээс болж
алт олборлодог мөртлөө хоёрхон мянган
төгрөгний татвар төлдөг байсан нь
илэрсэн байдаг.
Дээрх бүхнээс дүгнэхэд бэлтгэл нь дутуу байна гэдэг санааг л би хэлээд байгаа юм. Эрх зүйн хувьд алдаатай заалтуудыг өөрчлөх хэрэгтэй байна.
-Намрын
чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг
нь Концессын тухай хуулийн төсөл. Уг нь
хамгийн чухал энэ хуулийг яагаад ийм
орой баталж байгаа юм бол?
-Энэ
хуулийн төсөл одоо л дөнгөж хэлэлцэх
гэж байгаад би маш их гайхаж байна. Амин
сүнс болсон улсын өмчийг хэрхэн ашиглах,
эзэмших гол хууль маань одоо л дөнгөж
яригдах гэж байна шүү дээ. Концессын
хууль гэдэг нь усны, агаарын, нисэх,
төмөр замын, ашигт малтмалын тухай
багцлаад олон хуулиудыг нэгтгэсэн том
хууль юм. Энэ хуулийг үндэслэн манай
улс хэлэлцээрт давуу эрхтэйгээр оролцож
хөрөнгө оруулагчдад өөрсдийнхөө нөхцөл,
болзлыг тавьдаг. Түүнээс гуйдаг ч юм
биш. Концессын хуулиар улс газрын хэвлийн
баялгаа үнэлэх эрхтэй болно. Бидний
хүсээд байдаг 51 хувь маань энэ хуулиар
автоматаар шийдэгддэг юм. Мөн ирэх
намрын чуулганаар Монгол Улсын уул
уурхайд баримтлах төрийн тогтоолыг
хэлэлцэхээр тусгасан байна лээ. Өөрөөр
хэлбэл, уул уурхайн салбарт дөнгөж зүг
чиг олох юмаа одоо л хийх гэж байна.
Хэрэв энэ тогтоолоор баялгаа түүхийгээр
нь гаргахгүй, өөрсдөө үйлдвэрээ барьж
боловсруулна гэвэл бүх зүйлийг дахин
шинээр эхлэх шаардлага тулгарна. Энэ
бол хамгийн инээдэмтэй явдал ч хамгийн
хэрэгтэй тогтоол юм. Энэ тогтоолоор
бидний нэрлэдгээр "нинжа" нарын
асуудлыг шийдэх боломжтой болно. Мөн
технологи гаргах явцад сайнаар нөлөөлөх
юм. Тухайлбал, "Алт" хөтөлбөр
явагдсан. Үр дүнг нь өнөө хүртэл
хэлэлцээгүй байж байна. Хөтөлбөрийн
зорилго нь 6-7 уурхай ашиглаад улсын
төсвөө бүрдүүлэхэд оршиж байсан юм.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн
"гай"-гаар талбайнуудыг нь хэдэн
хэсэг болгоод хуваачихсан тул 4-5 мянган
хүний гар дээр алтны лиценз оччихсон.
Ингэснээр маш бүдүүлэг технологиор
мэргэжлийн бус хүмүүс ашигласны буянаар
өнөөдөр 100 мянган нүхтэй боллоо. Байгаль
орчноо "сайн" сүйтгүүлж авлаа.
Саяхан "Айвенхоу Майнз", "Рио
Тинто" компаниудын далд уурхайд
блокчлон олборлолт явуулах технологийг
танилцууллаа.
Технологийн хувьд маш сайн юм билээ. Эрдэнэтээс хэд дахин их нөөц дээр хэд дахин бага хүн ажиллана. Эцэст нь хэлэхэд, авлигыг устгаад, уул уурхайг улстөржүүлэлгүй, мэргэжлийн чадварлаг хүмүүсийг нь татан оруулбал Оюутолгойн ордыг ашиглах асуудал цэгцрэх юм.
Одоо эндээс хараарай. Гол хэрэгцээтэй гэсэн хуулиудыг асуудал шийдэгдчихсэн хойно нь гаргадаг их сонин зуршил тогтоод байна. Эндээс энэ бүхэн хэнд ашигтай, хэний төлөө үйлчлээд байдаг нь сонин санагдаж байгаа биз дээ. Ухаандаа, Оюутолгойн гэрээний тухай ярихаасаа өмнө Концессын хуулиа эхэлж батлах хэрэгтэй байсан юм. Ингээд ярьвал олон асуудал байна.
-Хоёулаа
эргээд өргөн барьсан төслийн тухай яриа
руу оръё. Гэнэтийн ашгийн 68 хувийг 2011
оноос хойш тэглэхээр тусгасан байна.
Ашиг хүртэж эхлээгүй байхад наана нь
тэглэх нь. Таны бодлоор зөв үү?
-Хөрөнгө
оруулагчдад энэ заалт хамгийн таатай
өөрчлөлт болсон нь ойлгомжтой. Манай
улс тэртээ тэргүй татварын олон хөнгөлөлт
үзүүлсэн. Ийм их хөнгөлөлт үзүүлээд
байхад 68 хувь тэдэнд зовлон болох учиргүй
юм. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан
татварыг 15 байсныг 35 хувиар бууруулж
10 болгосон. Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварыг 40 байсныг ойролцоогоор
30 хувиар бууруулж 25 болгосон гээд зөндөө
л хөнгөлөлт үзүүлсэн шүү дээ. Ер нь 68
хувийг авахаар байсан ч бид 2021 оноос
нааш лав юу ч хүртэхгүй гэдэг нь хэнд ч
ойлгомжтой байгаа. Гэтэл эрх барьж буй
хоёр нам нөгөө сонгуулиар амласан эх
орны хишиг, эрдэнийн хувь гэсэн балай
зүйлүүдээ хэрэгжүүлэх зорилгоор нэг
жилийн хугацаа авсан юм биз дээ. Доод
тал нь арван жилээс нааш ирэхгүй орлогоос
яаж сая, сая 500 мянгаа босгох гэж байгааг
би л лав ойлгохгүй байна. Энэ чинь үлгэр.
Харин энэ гэрээг батласны дараа уул
уурхайг улс төр болгодог явдлыг даруй
таслан зогсоож, хуульчлах хэрэгтэй. Мөн
гэрээнд үүнээс илүү ноцтой олон асуудлууд
тусгагдсан байсан. Тэдгээрийг хэрхэн
шийдвэрлэж байгаа талаар сонсогдохгүй
байна.
-Онцолж
заримаас нь дурьдахгүй юу?
-Дэд
бүтэцтэй улс л тусгаар тогтносонд
тооцогддог. Манай хамгийн чухал
асуудлуудын нэг чинь дэд бүтэц мөн.
Гэтэл хөрөнгө оруулагчид дэд бүтцээ
өөрсдөө шийднэ гэж яригдаж байсан. Ингэж
болохгүй. Аливаа бизнесын 30 хувийг
тээврийн зардал эзэлдэг. Тэр утгаараа
тээвэрлэлт гэдэг бол асар том бизнес.
Үүнийг манайхан олж хараагүй байхад
Оросууд аль хэдийнэ ажиглаад төмөр зам
тавих санал тавьсан шүү дээ. Тэгэхээр
бизнес гэдэг утгаар нь авч үзсэн ч дэд
бүтцийн асуудлыг Монгол Улс өөртөө
авахгүй бол "Айвенхоу Майнз"-ын
Бүгд найрамдах улсын мэдлийнх болно
шүү. Мөн усны асуудал байна. Уг нь Усны
тухай хууль, журам нь байдаг. Цөөн хэдэн
эрдэмтэн, мэргэжилтэн байна. Гэтэл
үүнийг хэрэгжүүлэх, ажиллах институци
нь алга. Мөн "Айвенхоу Майнз" усны
лицензийг яаж олж авав гэдэг их сонин.
Судлах л хэрэгтэй байна.
-Та
нэр бүхий нэгэн компани удирддаг
бизнесмэн хүн. 484 тэрбум төгрөг банк
болон дутуу баригдсан барилгад гацчихсан
байгаа талаар яригдаж байна. Бизнес
эрхэлдэг хүний хувьд энэ тал дээр гарц
харагдаж байна уу?
-Нэг
шилдэг арга бий. Би тэдэнд хандаад
ганцхан юм л хэлмээр байна. Барилгын
компанийн бизнесмэн найз нар аа! Та
бүхэн газар авахдаа төлсөн хахуулиа
буцаагаад цуглуул. Ингэхэд 150-200 тэрбум
нь босоод ирнэ гэж би бодож байна. Та
бүгд нийлж байгаад иргэний зориг гарган
хэн гэдэг сайд, төрийн албан тушаалтанд,
хэчнээн төгрөгийн хахууль өгснөө
зарлачих. Ингэснээр та бүгд ч гацаанаас
гарна. Монгол Улс ч авлигачдаас салах
хамгийн оновчтой арга болно. Хамгийн
шилдэг арга бол энэ.
-Сүүлийн
үед та уртын дуугаар "занималдаад"
байгаа харагдсан. Ямар учиртай юм бэ?
-Уртын
дууны үгийг хүмүүс тогтож сонсох
хэрэгтэй. Тухайлбал, "Эртний сайхан"
гэдэг уртын дуу байна. Үүнд ийм түрлэг
бий:
"Олон
одны дундаас сарны гэрэл тод
Олон
улсын дотроос зандир мэт баялагтай яа"
гэж лав 300 жил дуулсан түүхтэй. Гэтэл
дээр үеийн Монголчууд газрын баялгийн
тухай дуундаа хүртэл оруулсан байхад
манай өнөөдрийн хуульд гүний уурхайн
тухай ганц өгүүлбэр ч байдаггүй. Ийм л
эмгэнэлтэй, инээдэмтэй байна даа.
Б.Уянга
"Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэгчлэн өнөө үед боловсруулсан хуулиуд 10 жилийн дараа ямар үр дүн өгөх вэ гэдэг нь чухал байна" хэмээн "Үндэсний соёмбо" хөдөлгөөний тэргүүн, "Urbanek" ХХК-ийн захирал Б.Лхагважав үзэж байна. Түүнтэй Оюутолгойн гэрээний төсөл болон бусад асуудлаар ярилцлаа.
-Гэрээний
шинэчилсэн төслийг Засгийн газар УИХ-аар
хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн
барилаа. Шинэчилсэн төслийн талаарх
бодлоо хуваалцахгүй юу?
-Мэдээж
хэрэг аль хэдэн жилийн өмнө Royalty-гийн
хоёр хувь дээр гэрээ хийх гэж байсан
үеийг бодвол хамаагүй дэвшилттэй
хувилбар яригдаж байна. Гэхдээ одоо
гэрээнээс илүү бэлтгэл ажил хангагдсан
байна уу гэдэг нь чухал байна. Мөд гэрээ
батлагдаад хэрэгжүүлэхэд бэлтгэл нь
хангагдаагүй байна гэж би үзэж байгаа.
Одоо хууль, гэрээ гээд хэрэгцээтэй бүх
юм нь бэлэн байгаа юм шиг санагдаж болох
ч яагаа ч үгүй. Өөрчилж, боловсронгуй
болгох ажил их байна.
-Гэрээ
дардан замдаа орлоо гэж яригдаад байна
шүү дээ. Бэлтгэл хийх үеэ өнгөрөөчихсөн
юм биш үү?
-Яагаа
ч үгүй байна, Гэрээг батлахаас өмнө
шийдвэрлэх олон асуудлууд байна. Наад
зах нь хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.
Ойлгомжтой болгох үүднээс би бүр хэдэн
жилийн өмнөхөөс эхлэн ярья. Социализмын
үед газрын хэвлийн баялгийг хэрхэн
ашиглаж гэрээ хэлэлцээрийг нь яаж хийх
вэ гэсэн энгийн асуудлуудыг шийдэж
чаддаггүй байсан. Гэтэл социалист дэглэм
нуран унаснаас хойш буюу 1997 онд шинээр
Ашигт малтмалын хэмээх тэвдүүхэн, аль
нэг гадны компанид үйлчлэхүйц, "лицензийн"
хуулийг баталж гаргасан. Тэр үед олон
нийт тэр хуулийг анзаарахтай манатай
л байсан. Өнөө, маргаашийнхаа хоолыг
яаж олох вэ гэдэг дээр хамаг анхаарлаа
хандуулчихсан үе байсан юм чинь. Энэ
хууль маш алдаа ихтэй болсон юм. 1997 оноос
өмнө манай уул уурхайн гол цөм болсон
эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд,
эрдэмтэд, геологи уул уурхайн чадварлаг
инженерүүдээ бодлогоор тараагаад, уг
салбарыг эзэнгүйдүүлсэн байдаг. Хэрэв
энэ оюуны цөмийг байхад хуулийг гаргасан
бол арай ч ийм алдаатай гарахгүй байх
байсан. Тэр 34 хувь эзэмших тухай асуудал
ч ийм байдалтай байхгүй байх байсан.
-Гэрээний
төслийн эргэн тойронд яригдаж байсан
олон асуудлын нэг нь Монгол Улс 34 хувийг
эзэмших тухай байсан. Хуулинд энэ тухай
тусгагдсан байгаа шүү дээ?
-34
хувь эзэмшихдээ манай улс дээр нь
байгуулсан байрны асуудал дээр л яригдах
болохоос газрын хэвлий дэх баялгаас
авах хувь огт биш. За яахав, 34 хувьтай
тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг
манай улс хийе гэж бодъё. Гэтэл цаана
чинь стратегийн гэсэн тодотголтой 15
орд газар яг энэ гэрээг ажиглаад сууж
байна. Яг энэ гэрээгээр тэр орд газрууд
гэрээгээ хийнэ. Манай улсад 15 орд газар
бүрт 34 хувийн хөрөнгө оруулах чадвар
нь байгаа бил үү. Энэ их асуудалтай.
Тиймээс өөртөө ашигтай болгоё гэвэл
хоёр, гурван хуулинд өөрчлөлт хийх
зайлшгүй шаардлагатай хэд хэдэн заалт
байгаа. Миний хэлээд байгаа бэлтгэл
ажил гэдгийн нэг асуудал нь хуулиа
өөрчлөх. Тухайлбал, Ашигт малтмалын
тухай хуулийн 5.5 гэсэн заалт бий. "Улсын
төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул
хийж нөөцийг нь тогтоосон стратегийн
ач холбогдол бүхий ордод оруулсан
хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх
хэмжээний хувьцааг төр эзэмшиж болох
бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө
оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах
гэрээгээр тодорхойлно" гэсэн заалт
байгаа. Энд "ордыг эзэмшигч" гэсэн
ноцтой үгнүүд явж байгаа. Ашиглалтын
лиценз авсан хүний эзэмшил гэсэн үг юм.
Гэтэл Үндсэн хууль, Ашигт малтмалын
тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн
дагуу газрын хэвлийд буй баялаг нь 100
хувь Монголын ард түмний өмч мөн гэж
заасан байдаг. Гэтэл дээрх хоёр үгнээс
болж бид ордыг эзэмших эрхгүй, баялагаа
үнэлэх эрхгүй болж байгаа юм. Өөрөөр
хэлбэл, хуулийн нарийн, эгзэгтэй заалтууд
гадны байгууллагын ашиг сонирхолд
үйлчлэх хэмжээний болсон.
-Хууль
эрх зүйн орчин нь бүрдсэн гэж та хэллээ
шүү дээ.
-Тийм
ээ. Гэхдээ юун түрүүнд одоо хуулиудын
логик алдаануудыг засах шаардлагатай
байна. Тодорхой хэлбэл Ашигт малтмалын
тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай зэрэг Ц.Нямдоржийн
"абортлосон" хэмээгддэг
хуулиудад тулгуурлаж Оюутолгойн гэрээ
хийгдэх тул дээрх хуулиудын уялдаа
холбоог зохицуулах хэрэгтэй. Тухайлбал,
татварын бүхий л асуудлууд, тэр дундаа
татварын хөнгөлөлт эдлэх нөхцөлүүдийг
зөвхөн Татварын тухай хуулинд л
зүйлчилдэг. Гэтэл манай улс Ашигт
малтмалын тухай хуульд татварын хуулиар
олгогдох бүх эрхийг тусгаад, зохицуулсан
байх жишээний. Зургаан зүйл бий. Эдгээрийг
Татварын тухай хуулинд тусгах хэрэгтэй.
Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчийн
хөрөнгийг дандаа зардалд тооцуулж,
татвараас зайлсхийх нэг арга болоод
байна. Гэтэл хамгийн эмгэнэлтэй бөгөөд
инээдэмтэй нэг зүйл бий. Санхүүг нь
зохицуулсан атлаа үндсэн ажлын нэг
болох гүний уурхайн талаар нэг ч өгүүлбэр
байхгүй. Ингэснээр газар доор хийгдэх
бүх ажлууд хууль, эрх зүйн орчингүй
нөхцөлд явагдана гэсэн үг. Цаад хөрөнгө
оруулагчдад ашигтай байгаа биз дээ.
Муугаар бодоход, уурхайд хүмүүс дарагдан,
амь насаа алдвал хариуцах эзэн, авах
арга хэмжээний талаар нэг үсэг ч байхгүй.
Европт “Гүний уурхайн кодекс" гэж
бий. Ашигт малтмалыг хариуцсан сайд нь
журам гаргадаг. Энэ хоёрын тусламжтайгаар
уурхайн хяналтыг явуулдаг. Гэтэл бидэнд
уурхайг хянах механизм нь алга байна
шүү дээ. Мөн өнөөдрийн байдлаар уул
уурхайн салбарт хэрэгжих татварын
хууль, журам, ер нь татварын байгууллагын
бүтэц, бүрэлдэхүүн, туршлага зэрэг нь
алга байна гэж би хэлнэ. Хамгийн тодорхой
хоёр жишээ хэлье. Өнгөрсөн жил татварын
хоёр хууль гарсныг манайхан сайн мэдэж
байгаа. Ингэснээр 3000 орчим аж ахуйн нэгж
дөрвөн тэрбум ам.долларын орлогоо ил
гаргасан шүү дээ. Энэ чинь 100 сая хоньтой
тэнцэх хэмжээний мөнгө. Үүнийг өмнө нь
илрүүлж чадаагүй татварын тогтолцоог
юу гэж ойлгох вэ. Мөн уул уурхайн эдийн
засгийн талын бие даасан татварын
хэлтэс, байцаагч нар байхгүйгээс болж
алт олборлодог мөртлөө хоёрхон мянган
төгрөгний татвар төлдөг байсан нь
илэрсэн байдаг.
Дээрх бүхнээс дүгнэхэд бэлтгэл нь дутуу байна гэдэг санааг л би хэлээд байгаа юм. Эрх зүйн хувьд алдаатай заалтуудыг өөрчлөх хэрэгтэй байна.
-Намрын
чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг
нь Концессын тухай хуулийн төсөл. Уг нь
хамгийн чухал энэ хуулийг яагаад ийм
орой баталж байгаа юм бол?
-Энэ
хуулийн төсөл одоо л дөнгөж хэлэлцэх
гэж байгаад би маш их гайхаж байна. Амин
сүнс болсон улсын өмчийг хэрхэн ашиглах,
эзэмших гол хууль маань одоо л дөнгөж
яригдах гэж байна шүү дээ. Концессын
хууль гэдэг нь усны, агаарын, нисэх,
төмөр замын, ашигт малтмалын тухай
багцлаад олон хуулиудыг нэгтгэсэн том
хууль юм. Энэ хуулийг үндэслэн манай
улс хэлэлцээрт давуу эрхтэйгээр оролцож
хөрөнгө оруулагчдад өөрсдийнхөө нөхцөл,
болзлыг тавьдаг. Түүнээс гуйдаг ч юм
биш. Концессын хуулиар улс газрын хэвлийн
баялгаа үнэлэх эрхтэй болно. Бидний
хүсээд байдаг 51 хувь маань энэ хуулиар
автоматаар шийдэгддэг юм. Мөн ирэх
намрын чуулганаар Монгол Улсын уул
уурхайд баримтлах төрийн тогтоолыг
хэлэлцэхээр тусгасан байна лээ. Өөрөөр
хэлбэл, уул уурхайн салбарт дөнгөж зүг
чиг олох юмаа одоо л хийх гэж байна.
Хэрэв энэ тогтоолоор баялгаа түүхийгээр
нь гаргахгүй, өөрсдөө үйлдвэрээ барьж
боловсруулна гэвэл бүх зүйлийг дахин
шинээр эхлэх шаардлага тулгарна. Энэ
бол хамгийн инээдэмтэй явдал ч хамгийн
хэрэгтэй тогтоол юм. Энэ тогтоолоор
бидний нэрлэдгээр "нинжа" нарын
асуудлыг шийдэх боломжтой болно. Мөн
технологи гаргах явцад сайнаар нөлөөлөх
юм. Тухайлбал, "Алт" хөтөлбөр
явагдсан. Үр дүнг нь өнөө хүртэл
хэлэлцээгүй байж байна. Хөтөлбөрийн
зорилго нь 6-7 уурхай ашиглаад улсын
төсвөө бүрдүүлэхэд оршиж байсан юм.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн
"гай"-гаар талбайнуудыг нь хэдэн
хэсэг болгоод хуваачихсан тул 4-5 мянган
хүний гар дээр алтны лиценз оччихсон.
Ингэснээр маш бүдүүлэг технологиор
мэргэжлийн бус хүмүүс ашигласны буянаар
өнөөдөр 100 мянган нүхтэй боллоо. Байгаль
орчноо "сайн" сүйтгүүлж авлаа.
Саяхан "Айвенхоу Майнз", "Рио
Тинто" компаниудын далд уурхайд
блокчлон олборлолт явуулах технологийг
танилцууллаа.
Технологийн хувьд маш сайн юм билээ. Эрдэнэтээс хэд дахин их нөөц дээр хэд дахин бага хүн ажиллана. Эцэст нь хэлэхэд, авлигыг устгаад, уул уурхайг улстөржүүлэлгүй, мэргэжлийн чадварлаг хүмүүсийг нь татан оруулбал Оюутолгойн ордыг ашиглах асуудал цэгцрэх юм.
Одоо эндээс хараарай. Гол хэрэгцээтэй гэсэн хуулиудыг асуудал шийдэгдчихсэн хойно нь гаргадаг их сонин зуршил тогтоод байна. Эндээс энэ бүхэн хэнд ашигтай, хэний төлөө үйлчлээд байдаг нь сонин санагдаж байгаа биз дээ. Ухаандаа, Оюутолгойн гэрээний тухай ярихаасаа өмнө Концессын хуулиа эхэлж батлах хэрэгтэй байсан юм. Ингээд ярьвал олон асуудал байна.
-Хоёулаа
эргээд өргөн барьсан төслийн тухай яриа
руу оръё. Гэнэтийн ашгийн 68 хувийг 2011
оноос хойш тэглэхээр тусгасан байна.
Ашиг хүртэж эхлээгүй байхад наана нь
тэглэх нь. Таны бодлоор зөв үү?
-Хөрөнгө
оруулагчдад энэ заалт хамгийн таатай
өөрчлөлт болсон нь ойлгомжтой. Манай
улс тэртээ тэргүй татварын олон хөнгөлөлт
үзүүлсэн. Ийм их хөнгөлөлт үзүүлээд
байхад 68 хувь тэдэнд зовлон болох учиргүй
юм. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан
татварыг 15 байсныг 35 хувиар бууруулж
10 болгосон. Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварыг 40 байсныг ойролцоогоор
30 хувиар бууруулж 25 болгосон гээд зөндөө
л хөнгөлөлт үзүүлсэн шүү дээ. Ер нь 68
хувийг авахаар байсан ч бид 2021 оноос
нааш лав юу ч хүртэхгүй гэдэг нь хэнд ч
ойлгомжтой байгаа. Гэтэл эрх барьж буй
хоёр нам нөгөө сонгуулиар амласан эх
орны хишиг, эрдэнийн хувь гэсэн балай
зүйлүүдээ хэрэгжүүлэх зорилгоор нэг
жилийн хугацаа авсан юм биз дээ. Доод
тал нь арван жилээс нааш ирэхгүй орлогоос
яаж сая, сая 500 мянгаа босгох гэж байгааг
би л лав ойлгохгүй байна. Энэ чинь үлгэр.
Харин энэ гэрээг батласны дараа уул
уурхайг улс төр болгодог явдлыг даруй
таслан зогсоож, хуульчлах хэрэгтэй. Мөн
гэрээнд үүнээс илүү ноцтой олон асуудлууд
тусгагдсан байсан. Тэдгээрийг хэрхэн
шийдвэрлэж байгаа талаар сонсогдохгүй
байна.
-Онцолж
заримаас нь дурьдахгүй юу?
-Дэд
бүтэцтэй улс л тусгаар тогтносонд
тооцогддог. Манай хамгийн чухал
асуудлуудын нэг чинь дэд бүтэц мөн.
Гэтэл хөрөнгө оруулагчид дэд бүтцээ
өөрсдөө шийднэ гэж яригдаж байсан. Ингэж
болохгүй. Аливаа бизнесын 30 хувийг
тээврийн зардал эзэлдэг. Тэр утгаараа
тээвэрлэлт гэдэг бол асар том бизнес.
Үүнийг манайхан олж хараагүй байхад
Оросууд аль хэдийнэ ажиглаад төмөр зам
тавих санал тавьсан шүү дээ. Тэгэхээр
бизнес гэдэг утгаар нь авч үзсэн ч дэд
бүтцийн асуудлыг Монгол Улс өөртөө
авахгүй бол "Айвенхоу Майнз"-ын
Бүгд найрамдах улсын мэдлийнх болно
шүү. Мөн усны асуудал байна. Уг нь Усны
тухай хууль, журам нь байдаг. Цөөн хэдэн
эрдэмтэн, мэргэжилтэн байна. Гэтэл
үүнийг хэрэгжүүлэх, ажиллах институци
нь алга. Мөн "Айвенхоу Майнз" усны
лицензийг яаж олж авав гэдэг их сонин.
Судлах л хэрэгтэй байна.
-Та
нэр бүхий нэгэн компани удирддаг
бизнесмэн хүн. 484 тэрбум төгрөг банк
болон дутуу баригдсан барилгад гацчихсан
байгаа талаар яригдаж байна. Бизнес
эрхэлдэг хүний хувьд энэ тал дээр гарц
харагдаж байна уу?
-Нэг
шилдэг арга бий. Би тэдэнд хандаад
ганцхан юм л хэлмээр байна. Барилгын
компанийн бизнесмэн найз нар аа! Та
бүхэн газар авахдаа төлсөн хахуулиа
буцаагаад цуглуул. Ингэхэд 150-200 тэрбум
нь босоод ирнэ гэж би бодож байна. Та
бүгд нийлж байгаад иргэний зориг гарган
хэн гэдэг сайд, төрийн албан тушаалтанд,
хэчнээн төгрөгийн хахууль өгснөө
зарлачих. Ингэснээр та бүгд ч гацаанаас
гарна. Монгол Улс ч авлигачдаас салах
хамгийн оновчтой арга болно. Хамгийн
шилдэг арга бол энэ.
-Сүүлийн
үед та уртын дуугаар "занималдаад"
байгаа харагдсан. Ямар учиртай юм бэ?
-Уртын
дууны үгийг хүмүүс тогтож сонсох
хэрэгтэй. Тухайлбал, "Эртний сайхан"
гэдэг уртын дуу байна. Үүнд ийм түрлэг
бий:
"Олон
одны дундаас сарны гэрэл тод
Олон
улсын дотроос зандир мэт баялагтай яа"
гэж лав 300 жил дуулсан түүхтэй. Гэтэл
дээр үеийн Монголчууд газрын баялгийн
тухай дуундаа хүртэл оруулсан байхад
манай өнөөдрийн хуульд гүний уурхайн
тухай ганц өгүүлбэр ч байдаггүй. Ийм л
эмгэнэлтэй, инээдэмтэй байна даа.
Б.Уянга