gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орос, Монголын худалдаа-эдийн засгийн харилцаа

Эдийн засаг
2009-12-17
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-12-17
Сүүлийн жилүүдэд Орос, Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй дээшилж байна. Худалдааны өсөлт гурван жилийн дотор 30 хувиар өсчээ. Тухайлбал, 2006 онд 592.9 сая, 2007 онд 803.5 сая, харин 2008 онд 1.6 тэрбум долларт хүрсэн байна.

Өнгөрсөн онд ОХУ болон Монгол Улс хоорондын бараа эргэлт 2007 онтой харьцуул ахад 72.8 хувиар өсч, 1388.4 сая доллар байсан бол оросын экспорт 1098.8 сая долларт хүрч, 74.7 хувиар нэмэгджээ. Ашигт малтмалын бүтээгдэхүүн /ихэнх нь нефть/ 65.4 хувиар, хүнсний бараа 14.8 хувиар, машин, тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл 10.7 хувиар *тус тус өссөн байна. Харин Монголын экспорт Орост 2007 онтой харьцуулахад 2008 онд 47 хувиар өсч, 70.9 сая долларт хүрсэн байна.

Жишээлбэл, хайлуур жонш 64.5 хувиар, чулуун нүүрс 2.1 хувиар, хүнсний болон хөдөө аж ахуйн түүхий эд 29.4 хувиар тус тус нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд буюу 1-6 дугаар сарын хугацаанд ОХУ болон Монгол Улсын хоорон дахь бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 38.1 хувиар буурч, 284.4 сая доллар байв. Үүнээс оросын экспорт 38.6 хувиар доошилж, 265.3 сая доллар байсан бөгөөд нефтийн бүтээгдэхүүн 42 хувиар, харин улаан буудай болон арвайн гурил 25 хувиар тус тус багассан байна.

Талууд Монголын эдийн засагт оросын хөрөнгө оруулалтыг 3-5 тэрбум долларт хүргэх асуудлаар ярилцаж байна. Монгол Улс бол зэс, мөнгө, нүүрс гээд ашигт малтмал баялагтай орон. Геологи хайгуулын дэлхийн нийт зардлын 5 хувь нь Монголд оногддог аж.

Орост Монголын экспортын 3 хувь оногддог бөгөөд үндсэн бүтээгдэхүүнд хайлуур жонш, хөнгөн үйлдвэрийн эдлэл зонхилдог. Түүнээс гадна бага хэмжээгээр мах болон махан бүтээгдэхүүн Орост экспортолдог. Сүүлийн жилүүдэд Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмалаа хятадын зах зээлд нийлүүлдэг болсон байна.

Оросын хөрөнгө оруулагчдын хэмжээ Монгол Улсад нэг их өсөхгүй байсаар байна. Өнгөрсөн оны дүнгээр 2 сая долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Монгол Улсад 425 оросын болон Орос-Монголын хамтарсан компани бүртгэлтэй агаад үүнээс 51 нь уул уурхай, 34 нь хүнс, 55 нь барилга болон барилгын материал, 106 нь хөнгөн үйлдвэр, 40 нь эрчим хүч, 21 нь тээвэр, 12 нь аялал жуулчлалын салбарт байна.

Тус улсын эдийн засагт гол нөлөө үзүүлж буй нь "Эрдэнэт", "Монголросцветмет", Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатарын төмөр зам юм. Эдгээр нь нийлээд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг хангадаг байна. Харин "Эрдэнэт" үйлдвэр нь улсын төсвийнх нь 52 хувийг дангаараа бүрдүүлдэг аж.

Сүүлийн үед Оросын санхүү -аж үйлдвэрийн групп болон компаниуд болох "Базовый элемент", "Русал", "Ренова", "Северсталь",""Полиметалл, Тазпромбанк", "РЖД" нь Таван Толгой, Улаан-Овоо, Улаанбаатарын төмөр зам болон эрчим хүчний шинэчлэл, зам барилга гээд Монголын томоохон төсөлд оролцох сонирхолтой байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотноо Тазпромбанк" салбараа нээсэн бөгөөд "Базовый элемент", "Северсталь", "Ренова" хамтраад Таван Толгойд олборлолт хийхээр консорциум байгуулаад байна. Түүнээс гадна тус улсын эдийн засгийн салбарт АНУ, Өмнөд Солонгос, Франц, Итали, Герман зэрэг улс орнууд мөн л хөрөнгө оруулах сонирхолтой байна.

Монгол дахь оросын бизнесийн хүрээнийхэн хөрөн-гө оруулалтыг хамгаалах олон улсын гэрээ хэлэлцээрийг мөрдлөг болгодоггүй, татварын бодлогыг ялгавартай авч үздэггүй гэх шүүмжлэл гаргадаг аж.

Энэ оны гуравдугаар сарын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын комиссын XIII хуралдаанаар оросын тал хамтарсан үйлдвэр болон оросын компаниудыг дэмжих, Монголын нутаг дэвсгэр дээр томоохон төсөл хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх тухай хөндөж ярилцсан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан