gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элстэй нутгийн зах цөлжсөөр...

Нийгэм
2009-07-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-25
Дэлхийн цаг агаар жилээс жилд дулаарахын хэрээр Монгол оронд цөлжилт газар авсаар байгаа. Элстэй нутгийн захад орших газар цөлжилтөд амархан нэрвэгддэг тул эхний ээлжинд тухайн нутгийн газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийг сайжруулах болон цөлжилтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал, урд хөрш маань шороон шуурга, элсний нүүлт, цөлжилтөөс сэргийлж, цөлжсөн болон цөлжиж буй бүс нутагтаа мод тарьж, ойн төгөл бий болгодог туршлага бий.

Учир нь манай томоохон элсэн тарамцгийн захад оршдог, элсний нүүлт хөдөлгөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн нутаг Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Увс аймгийн Зүүнговь, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны орд, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн зах цөлжилтөд өртсөөр байгаа юм. Тухайлбал, элсний нүүлт хөдөлгөөн идэвхжиж, манхан элснүүд нь урагш түрснээс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас шуурсан элс тус аймгийн Баян-Уул, Жаргалан сумын нутагт туугдан оржээ. Үүний уршгаар Хөхморьт сумын хэмжээнд сүүлийн 20 гаруй жилд зуугаад өвөлжөө бууц, 30 гаруй хороо, 23 саравчтай хашаа, 70 гаруй уст цэг элсэнд бүрэн буюу хагас дарагдаад байгаа юм.

Гандуу, хуурай нутагт орших Дундговь, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 145 сумын төв тойрсон 800-1500 га талбай бүхий цэгэн цөлжилт үүсээд байгаа. Эдгээр газарт цөлжих үйл явц нь ургамлын нөмрөг сийрэгжих, бүрмөсөн устаж үгүй болох, шороон шуурга шуурах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, элсэн хунгар тогтох зэргээр илэрч байна. Элсжих үзэгдэл нь хүчтэй салхины нөлөөгөөр бий болдог учир үржил шимтэй хөрсний давхарга болон ус шингээх чадвар буурч, ургамал ургах боломжгүй болдог. Хүчтэй салхины нөлөөгөөр манай оронд төв суурин газар элсжиж, говь хээрийн бүсийн олон төв, суурин элсэнд дарагджээ. Одоогоор 30 мянган га газар шинээр элсэнд хучигдаад байна. Цөлжилт нь уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зүй бус ашигласнаас үүддэг. Судлаачдын тэмдэглэснээр цөлжилтөд нөлөөлж буй бүх хүчин зүйлийн 87 орчим хувь нь хөрс, ус, ургамал, бусад байгалийн баялгийг зүй бус ашигласнаас буюу хүний хүчин зүйлээс хамаардаг гэж тэмдэглэсэн.

Тухайлбал Монгол Улс одоогоос зуугаад жилийн өмнө газар нутгаа мод бэлтгэл, бэлчээр, тариалан зэрэг арваад зориулалтаар ашиглаж байсан бол өдгөө энэ тоо 140 гаруйд хүрчээ. Манай орон 112-113 сая орчим га бэлчээртэй. Үүний даац нь хонин толгойд шилжүүлснээр өвөл, хаварт 60 сая орчим мал агуулах чадавхитай ч сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсч, 2008-2009 оны өвлийн байдлаар 43.3 сая мал буюу хонин толгойд шилжүүлснээр 65 саяд хүрсэн. Улсын дунджаар бэлчээрийн даац хэтрэлт харьцангуй бага ч бүс нутгаар ихээхэн ялгаатай зарим газраа бэлчээргүй болох аюул нүүрлээд байгаа. Малчид эдийн засгийн сонирхлын үүднээс ямаа ихээр үржүүлэх болсон нь олон зуун жил хадгалж ирсэн сүргийн бүтцийг алдагдуулж, бод малын бэлчээр, тэжээлийг доройтуулсаар байна. Ямаан сүрэг өнгөрсөн онд гэхэд 19.4 саяд хүрч нийт сүргийн 46.1 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгааны нэг болсон. Ган зуд зэрэг байгалийн эрсдэлд бод мал ихээр хорогдож байгааг үүнтэй ч холбон тайлбарлаж байгаа. Түүнчлэн, мод огтолж, шатаах, түймэрт өртсөнөөс ургамлын нөмрөг өөрчлөгдөх, газрыг гүн болон хэт их хагалснаас хөрсний бүтэц эвдрэх, хөрс борооны усанд угаагдсанаас органик бодис алдагдах, нэг төрлийн ургамлыг сэлгэхгүй тариалснаас үржил шим нь буурах, бордоо, шарилж, хортон шавьж устгагч бодисоос хөрсөнд химийн бохирдол үүссэн зэрэг нь хүний хүчин зүйлээс цөлжсөн шууд шалтгаан юм.

Цөлжих шалтгааны үлдэх 13 хувийг байгалийн үзэгдэл эзэлдэг бөгөөд ядуурал, уур амьсгалын өөрчлөлт нь цөлжилтийн шалтгаан, үр дагавар болсоор байна.

Б.Оюундэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан