Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах "Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүдээс удаа дараалан валют солих нэрийдлээр 800 ам.доллар залилжээ. Энэ хэргийг тус төвийн орчим валют сольдог 38 настай Т гэгч эрэгтэй 2005 оноос нийт арван удаа үйлдсэн байна. Түүний энэ үйлдэлийн удаа дараагийн золиос болсон хохирогчид өнгөрөгч амралтын өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн ажээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Мөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн IV хорооны нутагт замын хөдөлгөөнд оролцож байсан машинаас согтуугаар үсрэн амь насаа егүүтгэхийг оролджээ. Тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн үйлдлийг 52 настай Э гэгч эрэгтэй гаргасан аж. Тэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан "Аксент" маркийн автомашины хойд хаалгаар үсрэн биедээ хүнд гэмтэл авсан байна.
Б.Энхзаяа