gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмнэ

Р.Адъяасүрэн
Эдийн засаг
2016-08-23
0
Twitter logo
 
-Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ-

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орохоор болоод байгаа юм.

Энэ дундаас иргэд төдийгүй ажил олгогч нарт хамааралтай нэгэн сэдэв бол нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон явдал.

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр, үе шаттай нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулна.

УИХ-аас 2007 онд Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх хувь хэмжээг бууруулсан. Ингэснээр даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн орлого нэмэгдэнэ гэж тооцжээ. Гэвч сангийн алдагдлыг улам нэмэгдүүлэх уршиг дагуулжээ. Тиймээс өнөөдөр өргөн барьсан төсөлд:

“Монгол Улс дахь хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөж байгаатай уялдуулан тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал хурдацтай өсөж, тэтгэврийн сангийн зардлыг төсвийн татаасаар санхүүжүүлэх, төсвийн алдагдалтай  одоогийн нөхцөлд Засгийн газар өр үүсгэн санхүүжүүлснээр өрийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага

  • 2011 онд ДНБ-ний 4.1 хувь байсан бол
  • 2016 онд ДНБ-ний 5.5 хувь болж, санд улсын төсвөөс олгох татаас  ДНБ-ний 2.0 орчим хувьд хүрч байна.

Макро эдийн засгийн төлөв байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс үзэхэд богино, дунд хугацаанд тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.

Иймд дунд, урт хугацаанд тус сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байна.

Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх замаар алдагдалгүй болгохын тулд шимтгэлийн одоогийн хувь хэмжээг 10-12 орчим пунктээр нэмэгдүүлэх урьдчилсан тооцооллыг Сангийн яам хийжээ.

Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд тус бүрд нэг хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэхээр тооцов” гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан