gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүн амын наслалт уртассан тул тэтгэвэрт гарах хугацааг хойшлуулах үндэслэл бий"

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-04-19
185
Twitter logo

“Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.  

Энэ үеэр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн судлаач, доктор  Б.Мөнхжаргал "Тэтгэврийн босго нас тогтооход хүн ам зүйн хүчин зүйлийг харгалзах нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

ЯАГААД ТЭТГЭВРИЙН НАС ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛТЭЙ ХОЛБОГДОХ ЁСТОЙ ВЭ

Тэрээр “Нийгэм, эдийн засгийн бодлогыг хүнд суурилж боловсруулдаг. Хэрвээ үүнд анхаарахгүй бол бодлогын үр дүн, ач холбогдол нь хүмүүст нөлөөлөхгүй, хүртээмжгүй байх сөрөг нөлөөтэй. Тэтгэврийн босго насыг тогтооход хүн ам зүйн хүчин зүйлийг харгалзаж үзэх шаардлага байдаг. Тэтгэвэр эдийн засгийн агуулгатай боловч нөгөө талаараа тухайн улсын ахмад настны тоон мэдээлэл агуулагддаг. Мөн хүн амын насжилт өндөр байвал тухайн улс бэлтгэлтэй байгаа юу эсэхийг мэдэхэд чухал нөлөөтэй.

Яагаад тэтгэврийн нас хүн ам зүйн хүчин зүйлтэй холбогдох ёстой вэ. Тэгвэл 1950 онд амьдарч байсан 60 настай хүн, 2020 онд  амьдарч буй 60 настай хүний хооронд эрүүл мэнд, амьдрах хугацаа, хөдөлмөрийн чадварын түвшин ялгаатай болчихсон байдаг. 70 жилийн хугацаанд шинжлэх ухаан, техник технологи хөгжиж хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх маш олон хэрэгслүүд бий болсон. Одоо үед амьдарч буй 60 настай хүн 1950 оны үеийн 60 настай хүнийг бодвол тийм ч хөгшин хүн дээ орохгүй.  

-2020 оны судалгаагаар 60 настай хүний тэтгэвэрт гарсны дараах дундаж наслалт эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд 22-23 жил болсон үзүүлэлттэй байна.

Хүн ам зүйн судалгаагаар 1950-иад онд тэтгэвэрт гарсны дараах дундаж наслалт 10 хүрэхгүй жил байсан. 2020 оны судалгаагаар 60 настай хүний тэтгэвэрт гарсны дараах дундаж наслалт эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд 22-23 жил болсон. Тэгэхээр манай улс тэтгэврийн насыг зөвхөн 60 гэж заадаг нь буруу. Ахмад настны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэнд, бие физиологид өөрчлөлт, дэвшил гарчихсан байхад тэтгэврийн насыг үүнтэй уялдуулах шаардлагатай. Манай улсын зарим иргэд одоо хэрэгжиж буй тэтгэвэрт гарах хугацаатай санал нийлдэг ч зарим нь санал нийлдэггүй. Учир нь өнөөгийн 55 настай монгол эмэгтэйн хөдөлмөрийн чадвар алдагдаагүй байгаа шүү дээ. Тэд ажил хийх, санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө бий болгох хүсэлтэй байдаг. Ажил хийх боломжтой байтал хуульд заасан нас нь олон жилийн өмнөх заалтын дагуу байж болохооргүй байгаа юм. Тиймээс хүн амын наслалт уртассан учраас тэтгэврийн насыг хойшлуулах үндэслэл бий. Тэтгэврийн босго насыг хойшлуулах нь тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ач холбогдолтой.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.4 жилийн зөрүүтэй.

Манай улс ч бус дэлхийн ихэнх улсууд тэтгэврийн босго насыг хойшлуулах хандлагатай байгаа. Учир нь дэлхийн 2-р дайны дараа төрөлт эрчимтэй нэмэгдэж, маш олон хүүхэд төрсөн. Үүнийг “baby boom” гэж нэрлэдэг. Энэ үед төрсөн хүүхдүүд одоо хөдөлмөрийнхөө насан дээрээ явж байгаа. Гэтэл өнөөгийн нийгэмд төрөлт буурч, хүмүүс харьцангуй цөөн хүүхэдтэй болсон. 1960, 1970-иад насны хүмүүс хөдөлмөрийн насанд хүрсэн учир өмнөх үеийнхээ тэтгэврийн санг бүрдүүлэн, ажиллах хүчний хомсдол үүсэхгүй байна.

Гэтэл маш олуулаа төрсөн үеийн хүмүүс тэтгэвэрт гарахаар тэдний тэтгэврийг бүрдүүлэх ажиллах хүчин цөөн байвал эдийн засгийн хямралд өртөх зэрэг маш олон сөрөг нөлөөтэй. Тиймээс тэтгэврийн босго насыг бага зэрэг хойшлуулахад ажиллах боломж нээгдэх зэрэг олон ач холбогдолтой.  

Тэтгэврийн босго насыг хойшлуулах нь тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ач холбогдолтой.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.4 жилийн зөрүүтэй байгаа. Мөн 60 настай эрэгтэйн цааш амьдрах хугацаа нь эмэгтэй хүнээс зургаан жилээр богинохон. Гэтэл одоогийн нийгмийн даатгалын хуулиар эрэгтэй хүн таван жилээр хойно тэтгэвэрт гардаг.

Тэгэхээр эрэгтэйчүүдийн тэтгэврийн босго нас эмэгтэйчүүдийн босго настай харьцуулбал бага зэрэг шударга бус байна. Цаашид энэ зөрүү багасах сайн төлөвтэй байгаа" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан