Хатан туул
Монголын түүхтэй энэ нэр олонтаа холбогддог. Хэрэйдийн Ван хаан Туулын хар шугуйгаар нутагладаг байсан нь түүхэн үнэн. Харин Туулын тухай ийм нэгэн домог бий.
...Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой байжээ. Их охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бага охин нь Туул юмсанж. Тэднээс хамгийн хөөрхөн охин Ононг алс холын харь орны хан хүүд эхнэр болгон өгөх болсон тул эцэг хаан Ононгоо маш гоёж Номхон далайн хан хүүд бэр болгон өгч гадаадад үдэн мордуулжээ. Их охин Хэрлэнгээ бас гадаадад мордуулан Далай нуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгчээ. Харин бага охин Туул нь эх нутагтаа хоцорсон бөгөөд дээрх хоёр охин нь хан эцэг Хан-Хэнтийгээ эргэж харалгүй гадаадад одсон тул насаараа нутагтаа эргэж битгий ир гэж хаан аав нь захиж үлдээсэн гэдэг.
Зайсан толгой
Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эрт цагт эв түнжингүй байжээ. Үүнээс болж газар дэлхий хилэгнэн ган зуд тасрахаа байж. "Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна, тэр шулам удахгүй доороос гарч ирэх гэж байна" гэж хүрээ хийдийн сайдууд зөвлөлджээ. Тэр дагуу нэгэн хүчирхэг эрийг томилж гай гамшиг, өвчин тахал удах муу хорыг даруулахаар нэг жижигхэн уул авчруулж шулмын дээрээс даруулсан гэнэ.
Тэр толгой нь одоогийн Зайсан толгой ажээ. Зайсан толгойн талаарх бас нэг хувилбар яригддаг. Түүнийг өгүүлбэл: Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шавь Отгийн нутгийн захирагч нар зайсан цолтой байжээ. Жил бүр отгийн 200-аад зайсан Богдод бараалхахаар ирдэг байв. Тэдгээр зайсангууд Богд уулын ар талын нэг аманд сууж унаа хөсөг сэлтээ өвөр талын аманд байлгадаг байж. Тэнд овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан гэдэг. Энэ хоёр амыг Ар Зайсан, Өвөр Зайсан гэж нэрлэж тахилгат овоо бүхий толгойг Зайсан толгой гэх болжээ. Харин 1970 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч төдийлөн нэршиж чадаагүй байна.
Тасганы овоо
Тасганы овооны талаар олон хувилбартай яриа байдаг. Юутай ч ардын журамт цэргийнхэн анх Нийслэл хүрээнд ирэхдээ Тасганы овоогоор орж ирсэн гэх юм билээ. Гэсэрийн сүмийн толгойг дээр үед Зөөлөн хошуу гэдэг байжээ. Учир нь Хүрээнийхэн зааны хошуу шинжтэй гэж шинжээд хэвтэж буй Зааны дэвссэн хошуутай адилтган өгсөн нэр болно. Заан догшин хэмээн номхтгох номхтголын сүм барьсан нь одоогийн Гэсэр сүм ажээ. Сүүлд нь лам нар овооны орой зулай дээр гарч номын хүчээр мэтгэлцэх Тасга хэмээх зан үйл хийх болсноор Тасганы овоо гэх болжээ. Энэ овоог хууччуул буян хурсан газар хэмээн онцолдог нь учиртай.
Соёмбо толгой
Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг цагаан чулуугаар түвдээр шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ.
Тухайн үедээ Умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ.1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг Соёмбо толгой гэх болжээ.
Энхтайваны хонх
Дэлхийн улс орнуудын нийслэл том хотууд өөрийн гол төв талбай, талбайн орчимд Энхтайваны хонх байрлуулан хийх явдал өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлжээ. Энэ нь 1945 оны наймдугаар сарын 10-нд АНУ-ын атомын бөмбөгөнд өртөж хүн төрөлхтний түүхэнд анх удаа атомын зэвсгийн аюул хөнөөлийг амссан Японы Хирошима, Нагасаки хотуудаас эхлэлтэй ажээ. Энэ хоёр хотын иргэд атомын бөмбөгийн аюулд өртсөнөөс хойш нэг жилийн ойгоороо хотуудынхаа төв талбайч суурин дээр Энхтайваны хонхыг цогцлон бүтээж дэлхийн нийт хүн төрөлхтөнд дайны аюул ялангуяа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж жил бүрийн наймдугаар сарын 10-нд хонх цохиж харанга дэлдэж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү Энхтайваны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж болзошгүй дайны эсрэг нэгэн билэг тэмдэг болж ирсэн байна. Манай нийслэл Улаанбаатар хотод 1990 оны эхээр энэхүү Энхтайваны хонхыг бүтээн босгосон түүхтэй.
Далхын дэнж
Далхын дэнж буюу Гандангийн дэнжийн талаар урьд нь манай сонинд нийтлэгдэж байсан ч энэ удаа товчхон оруулъя.
Одоогийн Гандангийн дэнжийн жинхэнэ нэр нь урьд Далхын дэнж гэдэг байжээ. Үндсэндээ Хүрээнийхний зуслангийн дэнж байсан гэлцдэг. Их хүрээг анх алтан тэвшийн хөндийд төвхнүүлж байхад одоогийн Гандангийн дэнж зун цагт их сэрүүхэн бас сэлүүхэн газар байсан гэдэг.
Тэгээд ч тэр үү айлууд зун их зусдаг байж. Анх тэр дэнж дээр Далхын гэдэг айл бууж удтал нутаглаж байсан тул хожим Далхын дэнж гэж нэрлэгдсэн гэдэг.
Бүр хожим буюу 1838 онд Гандантэгчилэн хийдийн гол дуганыг барьснаар Гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон байна. Харин Далх гэдэг нь дайн тулааны үед нөхөр болох тэнгэрийн нэр юм гэнэ лээ.
П.Булган