gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жан Зиглер: НҮБ-ыг устгаад огт өөр байгууллагыг бий болгох хэрэгтэй

Дэлхийд
2010-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-10-21
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Зөвлөлдөх хорооны гишүүн, олон улсын бодлогын шинжээч Жан Зиглер бидний амьдарч байгаа дэлхийг "махчин" хэмээн тодорхойлж байна.

Тэрээр саяхан "Өрнөдийг үзэн ядах нь" хэмээх ном бичсэн нь шуугиан тарьж байна. Энэ нь өмнөд болон хойдын хямралт харилцааны тухай өгүүлсэн ном юм.

-Та номондоо өрнөдийн орнууд хүний эрх, ардчиллын талаар том том дуугардаг ч дараа нь өөрсдөө энэ хэм хэмжээг биелүүлдэггүй гэж бичсэн байсан. Өрнөд яагаад ийм хуурамч болж орхив оо?
-Хүний эрхийн томоохон тунхаглалууд Европынх байсан нь үнэн, 1789 оны Францын хувьсгалын тунхаглал гэх мэт. Мөн 1948 онд батлагдсан НҮБ-ын дүрэм тус байгууллагад өрнөдийн орнууд дийлэнх байхад батлагдсан. Тиймээс өрнөдийнхөн өөрсдийгээ хүний эрхийг бий болгосон гэж үздэг юм.

Гэвч өнөөдөр байнга хоёр нүүр гаргадаг хэвшил тогтчихож. Өнөөдөр өрнөд үнэ цэнтэй зүйлсээсээ урвасан нь хамгийн харамсалтай. Нэг жишээ хэлье. 2009 оны нэгдүгээр сард Израиль Газын зурваст хоморголон устгалт хийсэн. 1400 хүн амь үрэгдэж, зургаан мянган хүн эрэмдэг зэрэмдэг болсон. Тэр үед НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл онц хуралдаан зарлаж Израилийг буруушаасан тогтоолыг баталсан. Гэтэл өрнөдийн орнуудын элчин сайдууд бүгд эсрэг санал өгч, Газын зурваст бөмбөгдөлт үргэлжилсэн. Хоёр сарын дараа Дарфур дахь аллагыг буруушаахын тулд нөгөө элчин сайдууд цугларсан. Энэ удаа дорнын элчин сайдууд "Палестин хүүхэд амь үрэгдэж, шатаж байх нь европуудын хувьд жирийн үзэгдэл бол олон улсын цэргийг Дарфурт илгээх ямар ч шаардлага алга" хэмээн тогтоолын эсрэг санал өгсөн. Үр дүнд нь юу болсон? Хоёр аллага хоёулаа үргэлжилсэн. Өрнөдийн хоёр нүүр манай гаригийн хамгийн муу дарангуйлагчдыг хууль ёсны болгож байна.

-Өрнөдийн орнуудыг үзэн ядах сэтгэл яагаад бий болчихов оо?
-Би хүмүүсийн ухамсар, сэтгэхүйг сэргээн амилуулахын тулд номоо бичсэн юм. Хоёр янзын үзэн ядалт байдаг. Эхнийх нь "Аль-Кайда"-гийнх шиг гэмт хэргийн үзэн ядалт. Би энэ тухай яриагүй. Мөн шархадсан сэтгэлээс үүсдэг үзэн ядалт гэж бий. Энэ үзэн ядалтыг эвээр, бодлогоор арилгаж болно. Жишээ нь, хөгжин цэцэглэж байгаа Болив улс байна. Тус улсын 500 жилийн түүхэнд анх удаа индиан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

-Тэгвэл одоо экваторын өмнөд хэсгийн орнууд илүү хүнлэг, зөв тийшээ явж байна уу?
-Тийм ээ. Мөн АТТАС, Greenpeace, Өлсгөлөнгийн эсрэг нийгэм зэрэг иргэний шинэ нийгэмлэг, байгууллагууд бий болж байгаа болохоор тэнд бас итгэл найдвар харагдаж байна. Эдгээр нь улс төрийн намуудаас огт ангид төрж буй нийгмийн шинэ хөдөлгөөнүүд юм.

Хэдэн сая хүн "Таван секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр үхдэг дэлхийд бид амьдармааргүй байна" хэмээн хашгирч байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, дэлхийн хөдөө аж ахуй 12 тэрбум хүнийг ямар ч асуудалгүйгээр хооллож чадна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос хоёр дахин их хүнийг шүү дээ. Өнөөдөр нэг хүүхэд өлсгөлөнгөөр нас барж байгаа бол энэ нь аллага гэсэн үг. Гэхдээ итгэл найдвар байна. Өмнөдийн орнуудын дунд Дэлхийн эв нэгдлийн фронт, иргэний нийгмийг байгуулах хэрэгтэй. Тэгвэл бид энэхүү махчин ертөнцийг дуусгаж, шинэ дэлхий төрөх болно.

-Гэвч энэ хоёр л итгэл найдварын гүүр болж байгаа бол Мянганы хөгжлийн зорилт ямар ач холбогдолтой юм бэ?

-Сайн асуулт байна. Одоо хүрсэн ололтыг харвал гамшгийн байна шүү дээ. Өлсгөлөн нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл "тэнгэрт хадлаа". Пан Ги Мүн НҮБ-ын чуулган дээр үг хэлэхдээ, 40 тэрбум доллар хэрэгтэй байна гэсэн. Гэвч энэ мөнгийг Африк руу илгээснээр өлсгөлөнгийн асуудлыг шийдчихгүй. Яаж зохион байгуулах вэ гэсэн бүтцийн асуудал л байгаа юм.

-Тэгвэл өлсгөлөнгийн асуудлыг бид яаж шийдэх вэ. НҮБ-ыг өөрчлөх ёстой юу?
-НҮБ-ыг устгаад огт өөр байгууллагыг бий болгох хэрэгтэй. Улс орнууд ард түмнийхээ ерөнхий ашиг сонирхлыг хадгалж хамгаалах ёстой гэж НҮБ-ын дүрэмд заасан байдаг. Гэтэл үүнийг биелүүлэхгүй байна. Тиймээс цорын ганц найдвар бол өрнөдийн иргэний нийгэм болон өмнөдийн орнуудын холбоог байгуулах явдал юм.

-Швейцарь, Швед зэрэг Европын орнуудад хэт барууны үзэлтэй намууд нэмэгдэх хандлагатай болсныг юу гэж үздэг вэ. Саркозийн засаг захиргаа цыгануудыг хөөж байгаа талаар ямар бодолтой байна вэ?
-Гадаадынхныг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл өнөөдөр бодит байдал болчихоод байна. Яагаад гэвэл бид хэдэн мянган ажилгүйчүүдийг бий болгосон хямралд аж төрж байна. Энэ бас л Европын Засгийн газруудын хоёр нүүртэй холбоотой юм л даа. Нэг популист нөхөр "Яагаад та нар айдастай байна, яагаад ажилгүйдэл нэмэгдээд байгааг тайлбарлаж өгье. Цыганууд байгаа болохоор тэр" гэж ярьж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл ардчилал аюулд орчихоод байна.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан