gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Шарилыг ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр хөндөнө”

Нийгэм
2010-10-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-10-23
Монголчууд бид бурхан болоочоо далд хэлбэрээр оршуулсаар ирсэн уламжлалтай ч байгаль экологи, хүний эрүүл мэндэд нөлөөлөх үр дагавраа бодож, орчин цагт чандарлах хэлбэрийг сонгох болжээ. Ийм ч учраас оршуулгын газарт байгаа ухаж, төнхөгдөн ил гарсан, ил задгай тавьсан шарилыг чандарлах ажлыг эхлүүлэх гэж байгаа юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Ш.Чанцалнурмаагаас тодруулга авлаа.

-Улаанбаатарын орчим хэчнээн оршуулгын газарт хэдий хэмжээний шарил байгаа бол?

-Албан ёсны зөвшөөрөлтэй арваад, зөвшөөрөлгүй, үүсмэл арваад оршуулгын газар бий. Одоогоор албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа нь Нарангийн энгэр. Улаанбаатар буян компани зөвхөн Нарангийн энгэрт энэ оны эхний хагас жилийн байдлаар судалгаа хийхэд 10 га газар тэлэгдсэн байгаа юм. Энэ хэмжээгээр байгаль орчин, экологи, агаар орчныг бохирдуулж байгаа. Хотын суурьшмал бүсэд 25 мянга орчим шарил байгаа. Далд хэлбэрээр оршуулсан шарилын 30-аад хувь нь зөвшөөрөлгүй газарт байгаа. Үүнд нь ил задгай тавих, суурьшлын бүс рүү орсон, хамгаалалтын бүсээс гадуур зэргийг багтаасан.

-Оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх талаар ярьж байгаа. Бүгдийг нь биш байх. Ямар шарилыг нүүлгэн шилжүүлэх вэ?

-Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оршуулгын газар тэлснээр суурьшмал бүс рүү түрж, иргэдтэй хаяа залгаа байгаа шүү дээ. Иймд эхний ээлжид журам гаргаж, заалтын дагуу шарил цөмөрч, ил гарснаас нохой, шувуу ийш тийш нь тараасан, оршуулгын газрын хамгаалалтын бүсийн гадна зөвшөөрөлгүй оршуулсан, эсвэл олон жилийн өмнөх, хэнийх гэдэг нь мэдэгдэхээ больсон, хариуцах эзэнгүй, яг одоо ямар шарил гэдэг нь тодорхойгүй, мөн ил тавьсан гэсэн тодорхой хэд хэдэн шалтгаанаар нүүлгэн шилжүүлэлт хийнэ.

Шарилыг нүүлгэн шилжүүлэхдээ юу юугүй ухаад, зөөгөөд хаячихгүй, холбогдох байгууллага хяналт тавьж ажиллана. Хэний шарил гэдэг нь тодорхойгүй бол ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулна. Зургаан сарын туршид хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлж, ар гэрийнхэнтэй нь холбоо барьсны дагуу асуудлыг шийднэ. Иргэд оршуулгын газрын бүх шарилыг албадан хөндөнө гэж буруу ойлгож эмзэглээд байгаа.

-Ар гэрийнхэн нь олдохгүй, ирэхгүй тохиолдолд яах вэ?
-Хэрэв тухайн шарилын талаар ар гэрийнхнээс нь ирж хандаагүй тохиолдолд албадан шилжүүлэхээс өөр аргагүй. Байгаь экологи, агаар орчин, хүн амьтны эрүүл мэндийн төлөө энэ ажлыг эрт орой хэзээ нэгэн цагт хийх л байсан. Гол нь эхлэх хэрэгтэй.

-Ажлаа хэзээ эхлэх вэ?

-Ирэх жилээс Даландавхарын оршуулгын газраас энэ ажлыг эхэлнэ. Нүүлгэн шилжүүлэх ажил шууд эхлэхгүй. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шарилыг нүүлгэн шилжүүлэх талаар журмыг дэмжсэн. Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар баталснаар хэрэгжиж, хэзээнээс, ямар ажлыг яаж, шат дараатай хийх нь тодорхой болно. Бэлтгэл ажил, судалгаа хийх, гүйцэтгэгч байгууллага юу хийх, шарилын тоо, төсөв, иргэдийн мэдээлэл, ар гэрийнхэнтэй уулзах гэрээ байгуулах гээд ном дүрмийн дагуу олон шат дараатай явна. 25 мянган шарилыг чандарлавал нэлээд хэмжээний талбай суларна.

Энэ ажлыг эхлэхэд олон янзын бэрхшээл тулгарах байх. Тэр болгонд хүрч үйлчлэх хэмжээнд нарийн боловсруулалт хийх одоохондоо хэцүү. Ямартаа ч ажлаа эхэлснээр журмаа явц дундаа өөрчлөөд, тухайн үед гарсан асуудалд тохируулан шинэчлэгдээд явах юм.

-Нэг шарил нүүлгэн шилжүүлж чандарлахад хэдий хэмжээний зардал гарах бол?

-Нэг шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлахад 550 мянган төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Улаанбаатар буян компани гаргасан байгаа. Энэ нь шарил хөндөх ёслол хийх, нүүлгэн шилжүүлж, чандарлаад, ухаж авсан газраа нөхөн сэргээх гэхчлэн бүх зардал орсон тооцоо юм.

-Шарил нүүлгэн шилжүүлж чандарлах зардлыг төсвөөс гаргах уу?

-Хариуцах эзэн нь тодорхойгүй болон ядуу, эмзэг бүлгийн өрх айлын шарил чандарлах зардлыг төсвөөс гаргана гэж байгаа. Эхний ээлжинд 25 мянган шарил нүүлгэнэ гэж байгаа ч ажил хэрэгжээд эхлэхэд тодорхой цаг зарах учир төдий хугацаанд гэж хэлж мэдэхгүй байна. Нэг хүний шарил чандарлахад 800 мянга орчим төгрөг гардаг.

-Далд хэлбэрээр оршуулахад нэг шарилд хэдий хэмжээний талбай ногддог вэ?
-Нэг хүний шарилд ногдох талбай 7 метр кв гэсэн албан ёсны тоо байдаг. Гэтэл одоогоор 10-12 метр кв талбай эзэлж байна. Яагаад гэвэл зохион байгуулалттайгаар газрыг нь зааж, нүхийг нь бэлдэхгүй, иргэд өөрсдөө налуу, тэгшхэн газрыг сонгоод авчихдагаас тэлэлт илүү үүсээд байгаа хэрэг.

-Шарилыг нь хөндсөн газраа яаж нөхөн сэргээх вэ?
-Нөхөн сэргээх ажлыг Улаанбаатар буян компани хариуцана. Оршуулгын газрыг ер нь бол цэцэрлэгжүүлнэ гэж байгаа. Учир нь бидний хувьд оршуулгын газар гэхээр айдас, жихүүдэс хүрмээр, хүн очоод байдаггүй төсөөлөлтэй. Гадаадад бол шал өөр цэвэрхэн, цэцэрлэг болчихсон байдаг юм.

-Чандарлах газар нэмж байгуулахыг хэр дэмждэг вэ?

-Боломжоороо нэмээд явж байгаа. Чандарлах нь байгальд хоргүй, цэвэрхэн байдаг.

-Зарим ядуу айл өөд болсон хүнээ гаргаж чадахгүй хэд хоносон баримтууд байдаг. Ийм тохиолдолд хариуцлага тооцох ч бэрх. Яаж шийдвэл зохимжтой вэ?
-Төлбөрийн чадваргүй хүмүүст хариуцлага тооцох ямар ч арга байдаггүй. Энэ зун гэхэд айлын зуслангийн байшингийн гадаа хүнийг ил тавих зан үйлээр оршуулсан жишээ ч байна. Иймд цэгцлэх талаас нь яаралтай арга хэмжээ авч эхлэх цаг нь болсон.

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг Улаанбаатар буян компани гүйцэтгэх үү?

-Мэргэжлийн байгууллагын хувьд энэ компани хийнэ.

-Ар гэрийнхнээс нь холбоо бариагүй гээд шарилыг нь хөндсөн байтал хэдэн жилийн дараа гарч ирээд хэл ам болохгүй юу?
-Энэ угаасаа эмзэг, хүнд сэдэв учир хүндрэл их гарна. Гэхдээ эхлэхээс өөр аргагүй. Эхэлнэ гээд төрөөс нэг л өдөр бүгдийг нь ухаж гаргаад шатаачих юм биш шүү дээ.

-Ил, далд хэлбэрээр оршуулах нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар ярихгүй юу?
-Энэ ажлыг аваад удаагүй тул боломжийн хэрээр цаг зарцуулан судалж байна. Хүний ясны байгальд шингэх хугацаа, газрын хөрс, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар одоогоор шууд хэлэх боломжгүй байна.

-Оршуулгын газрын шарил хөндөх талаар мэдээлэл аль эртнээс гараад байгаа. Иргэд хандаж байна уу?
-Эмээ, өвөө нар бидэн  дээр ирээд, та нарын дураар хөндүүлэхгүй гэх мэтчилэн бухимдалтай орж ирсэн тохиолдлууд бий. Гэхдээ бид учрыг нь ойлгуулаад тайлбарлаад гаргадаг. Нүүлгэн шилжүүлж чандарлуулах хүсэлтэй нэгэн байхад зөвшөөрөхгүй нь ч байна. Тодорхой заалтад ороогүй ч гэсэн өөрсдөө хүсэлт гаргаад энэ шарилыг чандарлуулья гэвэл зардлаа өөрсдөө гаргах байх.

-Ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй тохиолдолд шарилыг хөндөхгүй гэсэн үг үү?

-Тийм. Шарил нь ил задгай гарчихсан, эвгүй байдалтай байгааг харсаар байж чандарлуулахгүй гэх хүн байхгүй байх. Харин байнга очиж зул хүж асаан эргэж тойрдог, бид хөндүүлэхгүй гэвэл хэвээр нь үлдээнэ.

-25 мянган шарил чандарлахад хэдий хэмжээний зардал гарах бол?
-Одоогоор төд гэсэн юм байхгүй. Эдгээр шарилаас хэдийг нь зөөж чандарлах, үүнээс гадна хэд нэмэгдэхийг одоо хэлэх боломжгүй шүү дээ.

-Зарим айлын хашаанд шарил байх нь хэвийн үзэгдэл болж. Үүнийгээ нүүлгэн шийлжүүлүүлье гэвэл яах вэ?
-Хашааны шарилыг шилжүүлж чандарлуулахад өөрсдөө мөнгөө гаргах байх. Хариуцах эзэн байгаа, эсвэл хариуцах эзэнгүй бол тухайн хашаа худалдаж авсан хүн өөрсдөө мөнгөө гаргах байх.

Б.Оюундэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан