Дэлхийд 23 сая тэмээ байдаг аж. Үүнээс дөнгөж 600 мянга орчим нь хоёр бөхт тэмээ юм байна.
Харин үүний 40 орчим хувь нь манай улсад байдаг гэнэ. Тиймээс хоёр бөхт тэмээний эх нутаг нь Монгол орон аж. Монгол Улсын тэмээний тоо 1954 онд хамгийн олон буюу 896.5 мянгад хүрч байжээ. Өдгөө 270 гаруй мянга болж 3.3 дахин цөөрсөн байна. Тэмээ ингэж хорогдох болсон гол шалтгаан нь хүнсэнд ихээр хэрэглэсэнтэй холбоотой аж. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 183.3 мянган ботго бойжуулжээ.
Харин зүй бусаар хорогдсон болон хүнсэнд хэрэглэсэн тэмээний тоо толгой 171.7 мянгад хүрсэн байна. Энэ нь тэмээний өсөлтөд сөргөөр нөлөөлж буй юм. Үүнд хүний хүчин зүйлээс гадна байгаль экологийн өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, ган зуд ч ихээхэн нөлөөлдөг байна. Зөвхөн 2009-2010 оны өвөл, хаврын зуднаар 10 гаруй мянган тэмээ хорогджээ. Энэ нь гурван жилийн дунджаас бараг 3.2 дахин их гэсэн үг юм.
Гэхдээ 2005 оноос хойш жилд 2.3-4.5 хувийн өсөлттэй байгаа нь чамлахааргүй үзүүлэлт аж. Учир нь тэмээ өсөлт удаантай амьтан билээ. Энэхүү амьтны хорогдлыг бууруулах, цаашдын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран "Их говийн экологи ба Монгол тэмээ" сэдэвт ол он улсын симпозиумыг зохион байгуулахаар болсон байна.
Симпозиумыг энэ сарын 22, 23-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хийхээр төлөвлөжээ. Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Ховд, Увс зэрэг тэмээ олонтой аймгийн төлөөллүүд оролцох аж. Мөн БНХАУ, Казахстан, Халимаг, Бүгд найрамдах Чех зэрэг 10 гаруй орны төлөөлөгч санал бодлоо солилцох юм байна.
Энэ үеэр тэмээн пологийн үзүүлэх тоглолт, тэмээний уралдаан болохоос гадна сүүгээр нь хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарах аж. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулагчдын хандив тусламжийг тэмээг өсгөхөд хандуулах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлж хоёр бөхт тэмээ үржүүлдэг орнуудын дэвшилтэт арга технологи туршлагыг харилцан судлах амьдрал ахуйдаа нэвтрүүлэхэд чиглэгдэх аж.
Т.Дашмаа http://www.niigmiintoli.mn/