gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их хот, их ус

Нийгэм
2009-05-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-05-21
Их хот, их ус
-Нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойд-

Улаанбаатар
Туулын эрэгт ургасан болорын мянган талст
Уулын дунд ярайсан тэнгэрийн мөнгөн заадас
Туурга тусгаар орны минь ариун гэгээн голомт
Тулганд ассан гал шиг бадрах заяаны үндэс

Улаанбаатар Богд уулсын ар, Туул голын хөвөөнд  далайн түвшнээс дээш 1350 м-т оршдог, Монгол улсын нийслэл. 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Ширээт цагаан нуур гэдэг газар улсын нийслэлийн шав тавигдсанаас хойш 29 удаа нутаг сэлгэн нүүж 1778 онд Хүй мандлаас Сэлбийн хүн чулууны хонхор гэдэг эртний домогт энэ газар болох дөрвөн уулын дунд бат суурьшсан бөлгөө. Оршсон цагаасаа л Халхын ноёд хуран чуулж, монгол, хятад, төвд , орос гээд олон хөлхөх их хөлийн газраас Монголын олон хүрээ хийдийг зохион байгуулах шашны төв, тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцлийн талбар, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол цөм, өөрчлөлт шинэчлэлт, ардчиллын алтан өлгий, улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв  болжээ. Улаанбаатар хот 7.3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай,  өдгөө 640 мянган өрхтэй, нэг сая гаруй хүн амтай.
   
Гүний болон гар худгийн усны хайгуул хийнэ
“Гүний худаг орос, солонгос, япон өрмөөр өрөмдөнө. Худгийн насос зарна” гэх зар  өдөр бүр  хөвөрч, мэдээллийн бүх хэрэгслээр сурталчилна. Худаг хаана гаргах вэ.  Хувь хүний хашаанд, ногооны газар, зуслангийн сууц хаа сайгүй л гүний худаг. Бүртгэл, тоо гэж алга. 1990-ээд оноос  эхэлсэн энэ замбараагүй байдал  газар авсаар өнөөдөр мөнгөтэй бүхэн худагтай, мяндагтай болгон хаустай болжээ.

Худгийн усаар ногоо усалдаггүй, хар ус, рашааны эхийн ойролцоо худаг өрөмддөггүй  шүү дээ. Монгол Улсын “Усны тухай” хуулийн 22-р зүйлийн 1-рт: Ус хэрэглэгчид газрын доорхи ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрлийг сум, дүүргийн засаг даргад олгоно” гэж заажээ. Худаг гаргаж болно оо. Гэхдээ гүний ус бол нийгмийн баялаг шүү. Энэ нийгмийн баялгийг гаргах эрхийг дарга өгдөг байж. Ус авч хэрэглэж буй иргэн татвар төлөөс өгдөг болов уу. Жил бүр л машины үзлэг шалгалт болдог. Улсын хэмжээний бүх л машин энэ үзлэгээр орж Солонгосын жижиг тэрэг 20 мянга, Японы жип машин 90 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгийг зам засварлахад зарцуулдаг гэсэн. Үүнтэй адил худаг болгоныг тавьсан насосын чадлаар нь татвар авдаг болмоор. Жишээ нь: Оросын ЭЦВ насос цагт хамгийн доод тал нь 15 тн ус гаргах хүчин чадалтай. Ийм насостой худгаас өндөр татвар авъя. Тэгвэл гар худагт тавьдаг нэг цагт 1.5 тн ус татдаг “Малыш” насостой худгаас Экселийн татвар шиг хэмжээний мөнгө авъя. Энэ мөнгөөр улсынхаа усан хангамжийг сайжруулах олон ажил хийж болно.  Энэ заалтыг амьдралд хэрэгжүүлж, худаг гаргасан иргэдийн худгийн ундаргаас шалтгаалан татвар авч замбараагүй энэ байдлыг захиргаанд оруулах цаг болжээ.

Хэдэн сарын өмнө би Хятадын нийслэлд очсон юм. Таних айлдаа бууж хоёр хоносон билээ. Айлын маань цэвэр усны карт дууссан гээд  гал тогооны өрөөний крантаар нь дусал ч ус гарахгүй, гар нүүрээ ч угааж чадахгүй байлаа. Харин ариун цэврийн өрөөний жорлонд татах ус нь байх юм. Удалгүй гэрийн эзэгтэй гарч карт худалдаж аваад л цэвэр ус нь ирсэн юм. Яг л гар утасны нэгж дуусч гадагшаа ярих аргагүй болдог шиг байлаа. Тэгэхэд  л би “ус бол үндэсний баялаг юм. Тэр нь ямар үнэ цэнэтэй”-г ойлгож их хот, их усны тухай бодох болсон юм.

Хотын хүн ам өдрөөс өдөрт  өсөж, хөдөө  нутагтаа амь зуух арав таван малгүй болсон малчдын цуваа наашаа хөврөн хотын захаар ядуусын хороолол босгон уулын орой, усны эх, жалгын аман  дээр орон гэрээ барьж хот  тэлсээр байна. Нийслэл хот өдөр бүр 170,0-200,0 орчим мянган тн цэвэр ус хэрэглэдэг бөгөөд 160,0-170,0 мянган тн усыг бохирлон хаядаг. Хэрэв нэг вагонд 65 тн ус орно гэвэл, Улаанбаатар хот хоногт 2615-2769 вагон цэвэр ус авч, 2462-2615 вагон бохир ус хаяж байна гэсэн үг. Энэ их усны 90 гаруй хувийг зөвхөн газрын гүний усны нөөцөөс авч ашиглаж байна. Улаанбаатар хотыг цахилгаан дулаантай байлгах гэж хоногт 100 вагон нүүрс зөөхөд ядарсан улс орны минь ядруухан эдийн засаг яаж сандарч өрийн сүлжээ үүсдэг билээ. Тэгвэл ийм хэмжээний усыг зөөх болбол яах бол. Гэхдээ энэ аюул ойрхон байгаа шүү.  Япон улсын буцалтгүй тусламжаар 2030 оныг  хүртэлх нийслэл хотын усан хангамжийн асуудлыг шийдэж Туул голын хөндийгээр гүний худаг олноор нэмж гарган, цэвэр усны сүлжээг шинээр байгуулсан билээ. 20-иод жилийн өмнө Туул голын хөрсний усны төвшин 1,5-2,0 метрийн бууралттай байсан бол одоо 8,0-9,2 метрийн бууралттай болжээ. Энэ нь  газрын гүнээс авах усны хэмжээг яаралтай багасгах,  нөгөө талаас гүний цэвэр усны нөөц бүхий талбайг бүрэн хамгаалах шаардлагатайг харуулж байна.

1970-1980 оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүд хотын хэрэгцээнд зориулан хоногт 200,0-220,0 мянган тн ус авч ашиглах бололцоотой гэсэн тооцоо хийж байсан. Гэвч өнөөгийн байдлаар гадаргын усны нөөц 20-30 хувиар буурчихаад байна. Үүнийг Туул голын хөрсний усны төвшингийн бууралт ч харуулж байна. Гэтэл Улаанбаатар хотын цэвэр усны нөөц бүхий энэ бүсэд орон сууцны хороолол барих, гадаадынханд газар өгч хөрсийг хуулуулах, дулааны 5-р цахилгаан станц барихаар газар олгох зэргээр  хотын удирдлага дураараа авирлах боллоо. Зөвхөн дулааны 5 дугаар цахилгаан станц гэхэд л хоногт 50,0 мянган тн ус хэрэглэх нүсэр байгууламж юм. Төвийн бүсийн Дулааны цахилгаан станцууд 1кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргахын тулд  дунджаар 1,1 кг нүүрс шатааж, 10 л цэвэр ус хэрэглэж,  агаарт 1,5 кг хүлэмжийн хийг цацаж байна. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй  аюулын харанга дэлдсээр байна. Хотын хэмжээнд 134,0 мянган айл гэр хороололд байгаа бөгөөд өдөрт нэг айл 40 л ус хэрэглэдэг гэвэл, жилд 1,7 сая тн бохир усаар газрын хөрс бохирдуулж, тэр нь улмаар хөрсний усанд нэвтрэн орж байна.

Газрын гүний ус бүрэлдэн тогтоход маш удаан хугацаа шаарддаг бөгөөд манай орны гүний усны нөөц бага байдаг зэргийг харгалзан үзээд, Улаанбаатар хотын усны хэрэглээний 50 гаруй хувийг гадаргын усаар шийдэх зайлшгүй нөхцөл үүсээд  байна.

Ер нь гадаадын ихэнх том хот усан хангамжийнхаа 70 орчим хувийг зөвхөн гадаргын усаар шийдсэн байдаг. Ийм учраас Туул гол дээр далан байгуулж, цас, бороо, үерийн усаар нөөцийг нэмэгдүүлж, усан сан байгуулах шаардлагатай. Үүний тулд Туул гол дээр  670-700 метрийн урттай далан байгуулахад 23,4 км2 усан толиотой, 234 сая тн ус бүхий хиймэл нуур үүсгэх боломжтой. Ингэж байгуулсан хиймэл нуураа ашиглан аялал жуулчлал, амралт сувилал, загасны аж ахуйн чиглэлээр ашиглахаар дэд бүтцийг нь давхар хөгжүүлэх шаардлагатай. Энэ барилга байгууламж нь Улаанбаатар хотын усан хангамжийг гадаргын усаар шийдэж, хотын  орчимд чийглэг бичил уур амьсгал үүсгэх зэрэг олон талын сайн үр нөлөөтэй.

Улсын нийслэлээ уух устай, урсах голтой байлгахын тулд юу хийх вэ?
Үүнд:
1.Улаанбаатар хотын усан хангамжийн 50-70 орчим хувийг гадаргын усаар шийдэх,
2.Нийслэл хотын хэмжээнд 1л ундны цэвэр усны үнийг шинэчлэн тогтоож, ахуйн хэрэглээний бохир усны үнийг цэвэр усны үнээс 5 дахин өндөр, үйлдвэрээс гарах бохир усны үнийг хэрэглээний бохир усныхаас 2 дахин өндөр тогтоож хуульчлах,
3.Бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 1,5 дахин нэмэгдүүлж, ус цэвэршүүлэх  чанарыг одоогийнхоос нэг дахин  сайжруулах,
4.Туул голын ус хуримтлуулах талбайг “цэвэр усны нөөц”-д хамрагдах газар гэж үзээд онцгой бүс болгож,  уул уурхайн обьект, барилга байгууламж барихыг  хориглох,
5.Нийслэлийн орон сууцны  бүх айл өрхийг цэвэр бохир усны тоолууртай болгох , орон сууцны болон гэр хорооллын хэрэглэх усны үнийг нэг тарифаар тогтоох,

Энэ ажлуудыг зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Манай гаригийн гол мөрөн, нуур, суваг, усан сан, далай тэнгис, гүний ус, хөрсний чийг, хур цас, мөс, мөсөн голын ус, агаар мандлын ус зэрэг улс ардын аж ахуйд ашиглаж болохуйц  усны нөөц  1390 сая км куб байдаг ажээ. Үүний 1340 сая км куб-ийг далай тэнгисийн  ус эзэлнэ. Мөн мөнх цаст уул, мөсөн гол гэсээр үлдэх  35,8 сая  км  куб нь цэвэр ус байдгийн зөвхөн 3 хувийг л унданд ашиглах боломжтой ажээ. Дэлхий дээр цэвэр усны нөөцгүй орон олон байдаг. Бидний монголчууд балга жаахан усаа гамнаж, ухаалаг зүй зохистой хэрэглэхгүй юм бол бадар барьж бусдаас ундны  ус гуйх цаг холгүй бололтой.

Алтан Богдхаан уул түшигтэй,  Мөнгөн Туул гол эмжээртэй, Улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар хот  минь мөнхөд бадрах болтугай.

С.Алтанцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан