Арчилгаа тордлого хийгээгүйгээс хүүхдийн зулай шиг эмзэг болсон гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Албаны хүмүүс үүнийг гадарладаг ч газар дорх инженерийн шугам сүлжээг шинэчлэх талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхнаас өөр ярьдаг байгууллага алга. Өртөг зардал нь аманд багтамгүй том тоо гардгаас ажил болгож чаддаггүй гэсэн.
“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өмчит үйлдвэр байгуулагдсан 1959 оноос нийслэлд дулааны шугам сүлжээний гол шугамуудыг тавьжээ. Хамгийн сүүлд 1987 онд дулаан дамжуулах шинэ шугам XXI хороололд татсанаас өөр энэ чиглэлд хүч, хөрөнгө зарсан дорвитой ажил хийгээгүй юм билээ. Газар дор 125-1200 мм-ийн голчтой 146.1 км урт хоолойгоор дамжуулан орон сууцнууд дулаанаа авч байна. Орос технологиор байгуулсан дулааны шугамууд олон жил үүргээ гүйцэтгэсэн.
Харин элэгдэж хуучирсан шугам сүүлийн жилүүдэд “чих халууцуулах” болов. Баянзүрх дүүргийн XVI хороолол, Баянгол дүүргийн III хорооллын эцсийн орон сууцнууд өвлийн цагт хүйтнээрээ “алдаршиж” эхлэв. Дулаан дамжуулах шугамын төгсгөл эдгээр хороололд ирдэг учир халаалт муу гэх тайлбарыг мэргэжлийн хүн нь өгч байсан. Нийслэлд дулаан дамжуулах дөрвөн төв, 436 халаалтын цогц төхөөрөмж /узель/ бий. Үүгээрээ дамжуулан нийслэлчүүдийг дулаан өвөлжих орчныг бүрдүүлдэг. Орон сууц барихын өмнө газар дорх хот буюу инженерийн шугам сүлжээг юун түрүүнд шийдэх учиртай.
Нийслэлд орчин үеийн барилгууд сүндэрлэж, өнгө үзэмжээрээ гайхуулж байна. Хотын төвийн зай завсрыг ашиглан, зүү орох зайгүй болтол нь элдэв янзын загвар хийцтэй орчин үеийн барилга сүндэрлүүллээ. Орон сууцнуудын зай завсраар хүүхэд тоглох талбайгүй болтол барилга барьсан нь мөн л инженерийн шугам сүлжээндээ захирагдсаных. Хоёр жилийн өмнө ТЭЦ-3 хувьцаат компанийн хойгуурх 6.5 км-ийн урттай дулааны шугамыг өргөтгөсөн.
Энэ ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Мөн өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн ХIX хороонд дулааны цөөн хэдэн шугамыг шинэчилжээ. Эдгээр ажил дулааны шугамыг сайжруулахад хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болов. Үүнээс өөрөөр инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд дорвитой ажил хийсэнгүй. “Халаалт муу байна” гэх гомдол өвлийн турш тасардаггүй нь аргагүй. 50 шахам жил үүргээ биелүүлсэн хуучин шугамуудаа эвдрэл гарахаас нааш арчилж тордох эдийн засгийн боломж даржин төсөвтэй байгууллагад нь олдохгүй.
Идэр есийн хүйтэнд нийслэлчүүд хоногт 1040, ердийн үед 900 Дкал.цаг
дулаан хэрэглэдэг гэнэ. “Улаанбаатарын дулааны станцууд хоногт 1400
Дкал.цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай гээд тооцоход 300-400 Дкал
цаг дулааны ачааллын нөөц байна. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй
“40 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Яармагт барих “Буянт-Ухаа”
болон Баянголын аманд барихаар төлөвлөөд буй орон сууцны хороололд
зарцуулахаар нөөцөлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ш.Амгаланбаяр
ярилаа.
“Орон сууц барья дулааны шугам тавъя” гэж хүсэх албан
байгууллага, хувь хүн олон ч “Дулааны шинэ эх үүсвэр барихаас нааш
хотын төвд газар олоод ч барилга барих боломжгүй” гэж мэргэжлийн хүн
ярьж байна.
Улаанбаатарт 1959 онд усан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад оржээ. Нийслэлчүүдийг цэвэр усаар хангах, бохирыг татаж зайлуулах шугам нь мөн л газар доогуур сүлжин байгаа. Орон сууцны хорооллын цэвэр усны 348.6, гэр хорооллын ундны ус хангамжийн 98 км урт шугамтай. Харин бохир усны 154 км шугам хоолой бүхий сүлжээ хотын газар дор нуугддаг. Түүгээр дамжуулж хоногт 170 мянган шоо метр бохирыг байгалийн, биологийн болон механик аргаар цэвэршүүлдэг гэнэ. Эдгээр шугамд мөн л анх байгуулагдсанаас хойш гар хүрээгүй гэсэн.
Гарсан эвдрэлийг дуудлагаар засахаас өөр шинэчилсэн юм байхгүй. Байгууллагынх нь хэрээс хэтэрсэн хөрөнгө шаардах ажлыг мэргэжлийн хүмүүс мэдэж байсан ч хийж дөнгөхгүй. Манайх гэдэг улс өнөө, маргаашийг аргацаасан ядруухан төсөвтөө хавчигдаж хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээгээ шинэчлэхгүй л байна. “Орост үйлдвэрлэсэн шугам сүлжээний хоолой чанар сайтай. Эдэлгээний хугацаа нь 15 жил. Харин урд хөршийнх базаахгүй. Чанарын баталгаа нь 10 жилээр хэмжигдэнэ” гэж Ш.Амгаланбаяр дарга ярьсан.
Цэвэр усны хоолой цоорсон, бохирын шугам бөглөрсөн гэх дуудлага жилийн дөрвөн улирлын турш тасрахгүй. Идэр есийн хүйтэнд Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны бохирын шугам бөглөрч явган хүний замаар нэг урссан. Түүн дээгүүр нь иргэд өвөлжин гулгасан даа. МУИС-ийн төв байрны өмнөх цэвэр усны худагт эвдрэл гарч машины зам нэлийсэн усанд автлаа. Ундны усны нөөц хомсхон нийслэлд хэчнээн шоо метр ус сул асгарсныг тооцоход бэрх. Энэ мэтээр сантехникийн эвдрэлийг дурдаад байвал барагдахгүй.
Хот шиг хот байхын тулд нярай хүүхдийн зулай шиг эмзэг болсон инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх цаг болжээ. Эвдрэл, гэмтлийг засаад, цоорсон хэсэгт нөхөөс тавихаас өөр далайцтай ажил хэзээ эхлүүлэх вэ.
Э.Энхмаа