Сансрын нисэгчид яагаад үл мэдэгдэх нисдэг биетийн тухай үнэнийг нуудаг вэ? Саяхан нэг интернет-сайтад Британийн тагнуулын байгууллагаас нийтлүүлсэн гэх дүрс бичлэг гарсан юм. Мексик, Энэтхэгт хийсэн дүрс бичлэгээс нисч буй хэдэн галт бөмбөлөг тод харагдаж байв. Тэдгээр нь нэг ойртож, эсвэл тал тал тийшээ нисч байв. Энэ нь байгалийн гаж үзэгдэл, дэлхийн гаднах үзэгдэл юм уу хүний бүтээл болохын аль нэг болох нь ойлгомжгүй байв.
Жирийн хүн үл танигдах нисдэг биетийг /Үүнийг орос хэлээр Неопознанные летающие объекты - ”НЛО” гэдэг. Үүнээс цааш НЛО гэж бичив. - Орч/ үүлнээс аваад бөмбөлгөн цахилгаан мэтээр янз бүрээр боддог бол мэргэжлийн цэргийнхэн, нисэгчид, сансрын нисэгчид эндүүрэх нь юу л бол? Оросын “Московский комсомолец” сонины газрынхан НЛО-гийн талаар түүнийг харсан хамгийн найдвартай хүмүүсээс асууж, гадаадынхны ярьсан зүйлийг цуглуулсан байна.
1969 онд Сар руу нисээд ирсэн Америкийн сансрын нисэгчид Ерөнхийлөгч Никсоны ширээн дээр нислэгийн тайлангаа тавьжээ. Тайланд НЛО-гийн тухай дурьдсан байв.
Олон жилийн дараа 76 настай сансрын нисэгч Олдрин Сар руу хийсэн нислэгийн тухай кино бүтээгчид ярилцлага өгөхдөө, нислэгийн үед НЛО харснаа нотолжээ. Сансрын нисэгчийн ярианд үнэмшилгүй инээлдэхэд тэр “Тэгвэл та нар АНУ-ын ч, ЗХУ-ын ч Засгийн газар яагаад тэр даруйд сансрын хөтөлбөрөө зогсоож, дэлхийн хиймэл дагуулын тухай ерөөс мартсаныг тайлбарлал даа”. Энэ жил НАСА “сарны” тухай илтгэлийн мэдээний нууцыг задалсан. Гэхдээ багийнхны авсан зурагны 80 хувь “нууц” хэвээр үлдсэн” гэж хариулжээ…
Сансрын Меркури, Жемени хөлгөөр нислэг үйлдсэн хурандаа Гордон Купер 1985 онд НҮБ-д илтгэл тавихдаа 1950-аад онд Германд нисэгчээр ажиллаж байхдаа НЛО харснаа ярьжээ. “Миний бодлоор, харь гарагийн эдгээр аппарат, тэдгээрийн багийнхан техникийн хувьд биднээс илүү хөгжсөн өөр гарагаас манай гарагт нисч ирж байгаа юм” гэж Америкийн сансрын нисэгч мэдэгджээ. “Би үүнийг олон жил нууцалсан. Учир нь бүх мэргэжилтэн, сансрын нисэгчдээс ингэхийг шаардсан. НЛО-той холбоотой бүхнийг нууцалсан, гэхдээ “холбоо” барих шаардлага гарвал хэрхэх тухай заавар бидэнд бий. Одоо АНУ-д хэлбэр, бүрэлдүүнийг нь мэдэхгүй биетүүдийг радарууд өдөр бүр бүртгэж авч байгааг би хэлэх байна” гэж тэр ярьсан байна.
1970-аад оны эцэс гэхэд ЗСБНХУ-д НЛО-гийн тухай мэдээ сэлт их хуримталсан учир Улсыг аюулаас хамгаалах хороо энэ бүх тохиолдлыг мөрдөн шалгах онцгой хэлтэс байгуулахаар шийдвэрлэсэн байна. ЗСБНХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэд “Сүлжээ” нэртэй алба байгуулав.
Энэ алба ховор мэдээ баримт цуглуулсан ч 1991 онд татан буугдахад цуглуулсан мэдээ нь алга болжээ.
2001 оны зун хуучин цэргийн нисэгч, иргэний агаарын тээврийн төлөөлөгчид, НАСА-гийн ажилтан хэдэн арван хүн НЛО-гийн тухай хэвлэлд нийтлүүлж, конгресст хэлэлцүүлэг хийх санаачилга гаргажээ. Гэвч тэр хэлэлцүүлгийн оронд тухайн үед чухал байсан терроризмын сэдвийг сонгосон байна.
Тэгэхээр эрх баригчид биднээс юу нууна вэ?
Павел Попович: “Зэрэгцээ замаар ниссэн хурц тод юм хажууд харагдсан”
Тодруулга: ЗХУ-ын сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал. 1962,1974 онд сансарт ниссэн. ЗХУ-д НЛО-гийн асуудлыг хэд хэдэн байгууллага судалж байв. НЛО судалдаг Бүх холбоотын харь гараг судлалын холбоог сансрын нисэгч Павел Попович удирдаж байв. Илтгэлийг чухамхүү түүний нэр дээр явуулдаг байв.
-Мэдээ лавтай эсэхийг хэрхэн шалгадаг байсан бэ?
-Эдгээр мэдээ гол төлөв цэргийнхэн болон нисэгчдээс ирдэг байв. Тэд эрүүл саруул улс байсан. Бид дурьдсан хэсэг дэх нислэгийн тухай мэдээг шалгаж, нүдэнд нь хий юм харагдсан юм биш байгаа гэж НЛО харсан нисэгчдийн эрүүл мэндийг шалгадаг байв.
-Та өөрөө ийм биетийг харсан уу?
-Сансарт би ер бусын зүйл хараагүй. Харин сөнөөгч онгоцоор нисч байхдаа л НЛО-г нэг удаа л гарсан. Би 1978 онд Вашингтоноос Москва руу нисч явсан нисэх онгоц жолоодож, 10000 орчим метрийн өндөрт нисч явсан. Гэнэт зэрэгцээ замаар ниссэн хурц тод юм хажууд харагдсан. Энэ нь далавч шиг гэрэлтсэн гурвалжин хэлбэртэй зүйл байв. Нисэх онгоц цагийн 1100 орчим километрийн хурдтай, “гурвалжин” 1700 гаруй километрийн хурдтай нисч байв. Тэр биет манай онгоцыг гүйцэж түрүүлээд, алга болсон. Түүнийг харсан хүн ганц би биш. Харин энэ нь юу болохыг бид ойлгоогүй.
-Иймэрхүү биетийн талаар та нарт байнга мэдээлдэг байсан уу?
-Цөөнгүй мэдээ ирж байсан. Ялангуяа цэргийнхнээс тийм мэдээ их ирнэ. НЛО-гийн тухай мэдээ бүр дэлхийн хоёрдугаар дайны үед ирж байсан. НЛО харснаа Зөвлөлтийн нисэгчид нэг бус удаа илтгэж байв. Курскийн цүлхэнд болсон тулалдааны үед Зөвлөлтийн нисэгчид, бас газарт байсан хүмүүс ямар нэг НЛО харсан тухай ховор мэдээ бий.
АНУ-ын агаарын цэргийн хүчний цэргийн нисэгчид өөрийгөө тойруулан нүд сохлом гэрэл цацруулсан янжуурын хэлбэртэй ямар нэг биеттэй үе үе тулгарч байсны улмаас нисэх онгоцоо орхин, газарт буухад хүрч байсан гэдэг.
ЗХУ-ын хошой баатар, Агаарын цэргийн хүчний хошууч генерал, сансрын нисэгч Владимир Коваленок 1981 онд “Салют-6” хөлгөөр нисч явахдаа гэрэл цацруулсан нэг биет доороос нь ойртож байсныг харжээ.
-Бортого юмуу хонгио шиг нэгэн биет манай хөлгийн зэрэгцээгээр доороос дээшээ хөөрч байсан. Бид энэ тухай Дэлхийд мэдээлэхэд тэр биетийн байдал, үйлдлийнх нь тухай ярихыг хүссэн. Бид үл мэдэгдэх биетийн зургийг авах гэсэн ч амжаагүй, тэр юм алга болсон.
-Таны ажил нэгтнүүдээс хэн нэг нь сансарт ер бусын ямар нэг зүйл харсан бол уу?
- Сансрын нисэгч Стрекалов, Манаков нар Ньюфаундленд хойгийн дээр ямар нэг бөмбөлөг харсан байсан. Хоёр жилийн өмнө тойрог замд бараг нэг жил болсон сансрын нисэгч Авдеев багийнхан нь үл танигдах бөөрөнхий биет харсан тухай ярьж байв. Тэр биетүүд зүгээр л хөдөлж байсан төдийгүй, даяллаа өөрчилж байв.
…НЛО “харагддаг” нь нүдэнд хий юм үзэгдэхийн үр дагавар гэсэн таамаг буй. Учир нь сансарт хүн хэт их ачаалалтай байдаг билээ.
-Сансрын нисэгчдийн нүдэнд хий юм үзэгддэггүй, тэд маш эрүүл биетэй улс гэж Павел Попович ярьж байна.
НЛО нь хүний бүтээсэн хиймэл биет гэсэн өөр нэг таамаг бий. НЛО гол төлөв цэргийн бааз, нууц объектын дээр харагддаг нь санамсаргүй хэрэг биш. Гэтэл НЛО-г заримдаа цэргийнхэн харсан, харин радар хараагүй байдаг юм.
НЛО нь биднийг ажиглаж буй харь гарагийнхны нисдэг аппарат гэсэн бас нэг таамаг бий. Энэ нь сонирхолтой ч, тун үнэмшмээргүй таамаг. Гэвч түүнийг нотлох гэдэг нэр хүндтэй хүмүүс бий.
Марина Попович: “Харь гарагийнхантай харьцуулбал бид хүүхдүүд гэсэн үг”
Тодруулга: I зэргийн туршин нисэгч, Агаарын цэргийн хүчний хурандаа Марина Лаврентьевна Попович янз бүрийн маягийн нисэх онгоцоор дэлхийн дээд амжилтыг 101 удаа тогтоосон дэлхийн цорын ганц эмэгтэй. Олон шагнал, “Дэлхий хэмээх гараг дээрх НЛО” гэсэн ном бичсний учир М.В.Ломоносовын нэрэмжит хүндэт шагнал хүртжээ. Марина Лаврентьевна 20 гаруй жил харь гарагийн тухай материал цуглуулж, үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоо барих арга хайх экспедицид оролцож байна.
Сансрын нисэгчид бүгдээрээ НЛО-г харсан ч зөвшөөрдөг нь цөөн гэж Марина Попович нотолж буй.
Марина Лаврентьевна НЛО-г өөрөө харснаас хойш харь гарагийнхны айлчлалын тухай сэдэв сонирхох болжээ. Тэр 1982 онд Памирын ууланд цасан хүн эрэх экспедицийг толгойлж байхдаа НЛО харсан байна. Түүнээс хойш тэр НЛО-гийн асуудал эрхэлдэг хүмүүс, тийм биетийг нүдээр үзсэн, холбоо барьсан гэх хүмүүстэй уулзах болжээ.
-Та номондоо НЛО-той хүмүүс холбоо барьсан 3000 орчим баримт цуглуулжээ. Хамгийн сонирхолтой баримтаас дурьдана уу?
-Оросоос холбоо барьсан хамгийн сонирхолтой хүн нь Виктор Петрович Кострыкин бол уу? Түүнийг харь гарагийнхан хулгайлснаас хойш удалгүй ер бусын чадвартайгаа мэдсэн. Тэр нилээд холоос сонсож, сэтгэлгээг унших болж, сэтгэлгээний хүчээр машин жолоодож, амьтан, шувууг эрхэндээ оруулж чаддаг болжээ. Тэр хүнд өвчтэй хүнийг ч эмчилж байв. Гэвч яваандаа энэ чадвар нь үгүй болсон.
-Та Вьетнамын дайны үед болсон нэг тохиолдлын тухай номондоо бичсэн байсан. Ханой хотыг хамгаалж байсан цэргийнхэн нисдэг таваг хараад, түүн рүү бууджээ. Пуужингууд эргэж буусан ч түүнийг харвасан хүмүүсээс юу ч үлдээгүй гэдэг! Энэ тохиолдлын дараа ЗСБНХУ-ын Батлан хамгаалахын сайд НЛО руу гал нээхийг хориглох тухай тушаал гаргажээ. Та тэр тушаалыг үзсэн үү?
-Тиймээ. Энэ түүхийг надад Улсыг аюулаас хамгаалах яамны хурандаа ярьсан юм.
-Тэгвэл НЛО харсныг хүлээн зөвшөөрсөн нотолгоо яагаад өнөө болтол байдаггүй юм бэ?
-Тийм нотолгоо байлгүй яахав. Харь гарагийг судлах талаар дэлхийд нэрд гарсан эрдэмтний нэг, Агаарын цэргийн хүчний командлагч Стивенстэй би уулзаж байсан. Тэр 1947 онд Нью-Мехикод НЛО осолдсон газарт анх очжээ. Тэр надад осолдсон нисдэг биетийн хэлтэрхийнээс үзүүлэв. Энэ нь маш бөх, тэгсэн хэрнээ маш зөөлөн хавтан байв. Алгандаа хавчиж болохоор байсан. Стивенс тэр хөлөг, амь үрэгдсэн харь гарагийнхны цогцсыг бааз руу илгээжээ…
- ЗХУ-д бас НЛО осолдсон тохиолдол бий. Энэ нь ЗХУ бутарсны дараа л тодорхой болсон юм. Энэ осол Свердловскийн дэргэд болжээ. Тэндээс био робот юмуу харь гарагийнхны бие махбодийн үлдэгдэл олсон байна. Гэвч тэдгээрийг задалсны үр дүнг одоо хүртэл нууцалсаар байна.
-Та дэлхийн хүн харь гарагийнхантай холбоо барьсны дараа хүмүүст амьдруулсан датчик /мэдээлэл дамжуулагч/ бий болдог тухай бичсэн байсан.
-Тиймээ. Багад нь НЛО хулгайлсан Корри Уйэд гэдэг америк хүнийг би таньдаг. Тэр өсч том болсон хойноо чихнийх нь ард арьсан дор хатуу юм байхыг мэдэрчээ. Уэйдийг Москвад ирэхэд тархины хүрээлэнд шинжилгээ хийж үзсэн. Тархинд нь лав орсон тэмтрүүл бүхий үүсэл гарал нь мэдэгдэхгүй харь гарагийн эс байв. Харь гарагийн тийм эстэй хүн дэлхийд 200 гаруй бий!
-Дэлхийнхэн бол биднийг эргэж, биднийг ажиглаж байдаг амьтдын удам угсаа гэж та номондоо нотолсон байсан.
-Дэлхийд бидний бий болсныг юу гэж тайлбарлах вэ? Хүн ямар нэг шинэ зүйл бүтээх буюу дайны үед, их сүйрлийн өмнө НЛО ямагт үзэгддэг нь санамсаргүй хэрэг биш! Бид тэдгээрийг барьж чаддаггүй, учир нь тэд бид хүрэхийн аргагүй боломжтой. Тэдэнтэй харьцуулбал бид хүүхдүүд! Жишээлэхэд, НЛО хүмүүсийг төөрөгдүүлэх гэж гол төлөв фантом өлгөдөг. Цэргийн нэг баазад тийм фантом хараад, түүн рүү гал нээж, гэтэл тэнд юу ч байхгүй байжээ. Жинхэнэ таваг хажууд дүүжлээстэй юм шиг байснаа анзаармагц л нисч алга болно.
Георгий Гречко: “Кран ажиллаж, бүхээг нь гэрэлтсэн. НЛО чинь тэр дээ”
-Тодруулга: Георгий Гречко - ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч, физик-математикийн ухааны доктор. Ер бусын зүйлийг сонирхдог ч зөвшөөрдөггүй хүн. Сансрын нисэгч харь гарагийн хөлгийн ул мөрийг эрж хайсан Тунгускийн экспедицид оролцож, хөвч тайгад хэдэн сар болсон ч тэнд ямар ч таваг байгаагүйг ойлгожээ. Георгий Михайлович эрдэмтдийн бодлоор сансраас гэрэл зургийг нь авсан НЛО үе үе буудаг гэсэн Синайн хойгт ч НЛО-гийн ул мөрийг хайж байжээ.
Хачирхалтай нь, Георгий Гречко “тавагнуудын” тухай ярианд итгэдэггүй ч түүнийг яагаад ч юм их сонирхдог юм.
-Би эрдэмтэн болохоор баримтад үнэмшиж дассан. НЛО-г 1947 оноос судалж байгаа. Гэвч энэ завсар Дэлхийд тэдгээрийн байсан тухай нэг ч нотолгоо гараагүй. Тийм нээлт хийвэл баярлахсан. Учир нь би Синайн ууланд НЛО буусан гэх мэдээллийг биечлэн шалгасан. Хиймэл дагуулаас авсан, үнэхээр таваг шиг харагдах зургийг ч үзсэн. Гэтэл газар дээр нь очиход ердөө л гоё толгой байв.
-Нүдээр үзсэн хүмүүсийн мэдүүлгийг яахав? Тэд бүгдээрээ алдана гэж байх уу?
-“Үзсэн юм шиг зална” гэдэг үг байдгийг мэдэх үү? Тийм хүмүүсийн үгэнд би итгэдэггүй! Би тийм олон “баримтыг” шалгасан, бүгдээрээ хоосон зүйл байв.
Би өөрөө тойрог замд аялж байхдаа “нисдэг таваг” харснаас бүх зүйл эхэлсэн. Тийм таваг хичнээн олон байсан гээ. Би тэдгээрийг Юрий Романенкод харуулав. Энэ нь станцын бүрхүүлээс салсан тоосонцрууд гэж тэр тайлбарласан. Бусад сансрын нисэгч бидэн дээр зочноор ирэхэд би тэдэнтэй тогломоор санагдаж, гэгээвчийг тогшвол найман тоосонцор салсан. Нар ургахын өмнөхөн байсан үе болохоор тэнгэр улайрч, “тавганууд” дээр улаан туяа үүсэв. Би зочдоо дуудаж “НЛО”-г харуулав. “Харин өнөөдөр довтлохгүй ээ” гэж би яриад, тоглож байгаагаа тайлаагүй. Тэд дараа нь дэлхийд буцаж очоод, НЛО-гийн тухай ярьжээ. Тэр даруйд тэднийг удирдагчид нь дуудаж, “НЛО-г харсан уу?” гэхэд тэр харсан гэцгээжээ. Тэр үед тэднийг олон байгууллагаар аваачсан. Харин би тэдэнтэй тоглосон юм гэдгээ харь гарагийг судлагчдад одоо ч ярьсаар байдаг.
Павел Попович надад нэг ийм түүх ярьсан. Түүний гэргий асан Марина нэг шөнө түүнийг цонх руу аваачиж, “Чи тавганд итгэдэггүй, чинийхээр бол энэ юу вэ?” гэж асуужээ. Павел цонхоор харвал үнэхээр НЛО байна гэнэ! Дороос туяа цацарч, НЛО агаарт дүүжлэгдсэн мэт! Өглөө босч цонхоор харваас тэнд барилгын кран л байв. Шөнө кран ажиллаж, бүхээг нь гэрэлтжээ. НЛО гэдэг энэ дээ!
-Тэгвэл Америкийн сансрын нисэгчдийн мэдээг яах вэ?
-Би Саран дээр буусан Олдринтой биечлэн уулзаж, та тэнд НЛО харсан гэл үү? гэж асуусан. Тэр эхлээд надаас хөндий байснаа дараа нь ер бусын юм огт хараагүй гэж хэлж билээ.
-Холбоо барих гэвэл хэрхэх талаар сансрын нисэгчдэд өгсөн заавар байдаг уу?
-Дэлхийд илтгэх хэрэгтэй л гэдэг.
-НЛО руу довтлохыг хориглосон тушаал бий гэлцдэг.
-Би тийм тушаал үзээгүй.
-Тэгэхээр НЛО гэж байхгүй байх нь ээ.
-Тийм гэж хэлэхэд хэцүү. Дэлхийд учрыг нь тайлбарлаагүй зүйл олон бий. Жишээ нь, 1000 жилийн өмнөх гар бичмэлийг судалсан Эрих фон Деникен, Захъария Ситчин гэдэг хоёр түүхч бий. Тэд хүн харь гарагийнхнаас гаралтай гэсэн онол баримталдаг юм. Тэд энэ гар бичмэлээс харь гарагийнхныг дүрсэлсэн зүйл, тэдний нисдэг аппарат, тэд хэдэн мянган жилд дэлхийд нэг удаа ирж, хүн төрөлхтөнд тусалж, бидэнтэй хамтран ажилладаг байсан тухай баримт олжээ. Тэд хүний хувьсалд тус болсон гэнэ. Тэр гар бичмэлээс үзвэл, дараагийн айлчлал тун удахгүй 2012 онд болох юм байна… Энэ баримт бичигт итгэх эсэхээ та өөрөө шийднэ биз. Би Лондон хотын музейд 1480 онд зурсан нэг зураг үзсэн. Тэр зураг дээр гэгээвчүүд, түүнээс ойсон гэрлийн туяа бүхий “нисдэг таваг” зурсан байв. Энэ бүхнийг эрэгцүүлэн бод доо.
П.Шагдар