Гурван сартай хүүгийн зургийг гар утсаараа гэрлийн гялбаатай авснаас болж хүү харах чадвараа алдсан явдал Хятадад гарчээ.
Хүүгийн ээжийн найз нь түүний зургийг гар утсаараа авахдаа камерний гэрлийн гялбаа тохируулгыг унтраахаа мартаж маш ойрхон буюу 25 см орчим зайнаас зургийг нь дарчихжээ.
Хүүхдийнхээ харах чадвар нэг л биш байгааг анзаарсан эцэг эх нь эмчид хандахад зүүн нүд нь багахан харж баруун нүд нь сохорч, ямар ч хагалгаа тус болохгүй болсныг олж мэджээ.
Түүний нүдний гэмтэл нь харааны чадварыг дахиж сэргэхээргүй нөлөөлсөн гэдгийг эмч нар хэлж байгаа аж. Учир нь харах чадварт гол нөлөө үзүүлдэг нүдний шар толбо (macula) хурц гэрлийн гялбаанд ноцтой гэмтжээ.
Хүүхдийн нүд дөрвөн нас хүртлээ хурц гэрлийн гялбаанд эмзэг байдаг учир болгоомжтой хандахыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Эх сурвалж: