УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл, бусдыг гүтгэвэл асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ. Үүнийг зарим гишүүн эсэргүүцэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүд мөн ажил хийж, цалин авдаг тул хариуцлага хүлээх нь зөв. Цалингийн 20 хувийг бууруулах юм байна. Бусад төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээдэг, бид яг л адилхан байх ёстой. Харин УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг 30 хүртэл хоногоор хасаж болохгүй. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн ажил, үүрэг нь юм.
Гэтэл бусдыг гүтгэлээ гээд үгээ хэлж чадахгүйд хүрэх нь. Энэ нь хэт субъектив шинж чанартай заалт байна. УИХ-ын гишүүн татвар бууруулах санал гаргавал зардлыг мөн бууруулах саналыг заавал хамт оруулах юм байна Энэ зөв үү, ингэж дарамталж шахах нь буруу. Төсвийн шинэчлэлийн ард төрийн шинэчлэл бий. ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах саналын ард төрийн шинэчлэл мөн бий гэв.
УИХ-ын үг хэлэх эрхийг нэг үү, хоёр хоногоор хаах уу гэдгийг УИХ-ын дарга биш Ёс зүйн байнгын хороо шийдэх юм.