Засгийн газар даваа гарагт хуралдаж, татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн дансыг нээх тогтоол гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал салбарын сайд, албан хаагчидтай уулзаж, мэдээлэл авлаа. Тэрбээр "Манай Засгийн газрын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, тэдэнд итгэж боломж олгох, эргээд үүрэг хариуцлага шаардаж ажиллах юм.
Өртэй байсан ААН-үүдийн дансыг нээж, нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлөх боломжийг олгож байна. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой. Боож, хаалаа гээд үр дүн гарахгүй байна.
Түүнчлэн төр тендер зарлаж, аливаа ажил үйлчилгээг хувийн байгууллагаар хийлгэсэн бол, тухайн компани нь ажлаа бүрэн гүйцэтгэж, тайлангаа хүлээлгэж өгсөн бол санхүүжилтийг нь ажлын 3 өдөрт олгож байх үүргийг Сангийн яаманд өгсөн" гэв.
Мөн үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг болиулна. Борлуулалтын орлого 400 саяаас доош байвал НӨАТ-с чөлөөлнө. Иргэн, хувийн хэвшилдээ ээлтэй татварын шинэчлэл хийж, Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн мэдээллийг Засгийн газраас өглөө.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: