Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Идэрбат мэдээллээ.
Тэрбээр "Ойрх Дорнодын нөхцөл байдалд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариаланд онцгой анхаарах шаардлагатай байна. ХАА-н салбартай холбоотой тогтоол гарсан бас хүнсний ногооны хангалтыг сайжруулах цогц арга хэмжээ авах юм. Тэр дундаа газар зохион байгуулалтыг шинэчилж өөрчлөх, хүнсний ногооны чанарыг сайжруулахаар үрийг хөнгөлөлттэй үнээр авах ₮1 тэрбумын зээл олгох, зуны болон өвлийн хүлэмжийн аж ахуйд анхаарах буюу хувиараа эрхлэх хүмүүст хүүгүй урт хугацааны ₮2,1 тэрбумын зээл олгоно.
Мөн тогтоол хэрэгжсэнээр өвлийн хүлэмжийн халаалт буюу цахилгааны хөнгөлөлтөд ₮400 саяыг зарцуулах юм" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.