Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн шинэ маршрутын талаар Омантай тохиролцоонд хүрсэн бөгөөд хэлэлцээ эцсийн шатандаа орсныг тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Гэхдээ энэ тохиролцоо нь Ормузын хоолойгоор аюулгүй зорчих баталгаа болохгүй гэдгийг онцолсон байна.
Учир нь АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт болон бусад хориг хэвээр байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлсөөр байна гэв.
Уг маршрутаар нь түр хугацаанд буюу 2-4 сарын хугацаанд хөлгүүдийг зорчуулах боломжтой аж.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх ачааны хөлгүүдээс төлбөр авах асуудал яригдаж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр Иран ачааны 5-7 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авах санал тавьсан бол Оман үүнийг 3 хувь болгохоор хэлэлцэж байгаа гэв.
Харин АНУ-ын талаас ямар нэгэн төлбөр хураамж авахыг эсэргүүцэж байгаа юм.
Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон байгалийн хийн тээврийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг.
Харин АНУ, Израил-ын талууд энэ оны хоёрдугаар сард Иранд цохилт өгсний дараагаас Тегеран уг хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хаасан.
Үүний улмаас олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн юм.
Эх сурвалж: ВВС