“Кени улсад архийг зөвхөн улаан буудайнаас гаргаж авдаг. Гэтэл монгол малчид сүүнээс архи гаргаж буйг хараад их гайхсан. Монгол малчдын боловсруулж бүтээгдэхүүнүүд үнэхээр гайхалтай, эко байсан. Тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд түгээгээсэй.
Тухайлбал Африкийн нэг дэлгүүрт ороод цагаан идээг авч идэх боломжтой болоосой гэж хүсэж байна” гэж “Дэлхийн малчдын чуулган”-д оролцож буй Кени улсын малчин Габриэлла Иорере хэллээ. Өнөөдөр (2026.08.14) тус чуулганд оролцсон 50 гаруй улсын зарим малчидтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Габриэлла Иорере үргэлжлүүлэн “Монгол малчдын амьдралын хэв маягтай танилцаад ирлээ. Кени улсын малчдыг бодвол илүү дижитал хөгжил сайтай санагдсан. Учир нь бидний очсон айл бүр нарны хавтантай мөн зурагт, гар утас, хөлдөөгч зэрэг цахилгаан бараатай байсан.
Манай нутагт Монголд маллаж буй бүх мал бий. Гагцхүү адуу малладаггүй. Анх маш их адуу байхыг хараад их гайхсан. Монгол малчид үнэхээр тууштай, хөдөлмөрч хүмүүс болохыг анзаарсан. Миний өмссөн хувцас бол Самбуру омгийн уламжлалт хувцас, чимэглэл юм. Бид хувцас хэрэглэлээрээ омгийнхоо соёлыг түгээж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Энд дэлхийн 50 гаруй улсаас ирсэн малчид бий. Тэд ихэвчлэн үхэр, хонь, ямаа, гахай, тахиа зэргийг малладаг. Цаа буга малладаг малчин Андерс Оскал “Би Арктикийн мөсөн далайн бүс нутгаас ирсэн Норвеги хүн байна. Бид хуурай, хүйтэн газар цаа буга маллан амьдардаг. Тэр туршлагаа олон улсад хуваалцахыг хүсэж байна. Олон улсын цаа бугын малчдын холбоонд Хөвсгөлийн цаа бугын малчид гишүүнээр элссэн.

Арктикийн болон Хөвсгөл аймгийн цаа бугын хооронд ижил төстэй зүйл ихтэй боловч эндхийн цаа буга биеэр илүү том байдаг.
Цаа бугыг маллахад уур амьсгал, цаг агаар, маллах ухаан их хэрэг болдог. Арктикийн бүс нутагт 2.5 сая орчим цаа буга бий. Гэхдээ Монгол улсын газар нутагтай харьцуулбал илүү хумигдмал газар нутагт малладаг" гэж ярилаа.
Сэтгүүлч намайг очиход уг уулзалтын дундуурх цайны завсарлага болох гэж байв. Блью Скай зочид буудлын гурван давхарт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн малчид бие биеэ сонжин харж, зарим нь дотно тэврэлдэнэ. Эдгээр зочид дэлхий нийтийн бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага хуваалцаж, гарц гаргалгаа хайхаар ирсэн нэг зорилготой.

"Би Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн баруун эргээс ирсэн. Тэнд хонь, ямаа зэрэг мал аж ахуй эрхэлдэг. Энд ирсэн өдрөөс эхлэн Монгол орныг мал, аж ахуйн диваажингийн орон байна гэж бодсон. Учир нь тэдний тэжээж буй таван хошуу мал тал нутгаараа эрх дураараа хэсэж, өвс ногоогоо идэхийг харсан юм. Малчдын өмчилсөн газар гэж байхгүй учраас малаа хариулахдаа ч их тайван, амгалан байгаа нь анзаарагдаж байв. Мөн малын сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж боловсруулж буй нь таалагдсан.
Хүмүүс миний хувцсыг хараад фермийн аж ахуй эрхэлдэг гэж бодож магадгүй. Гэвч би улсдаа тогтсон нэг байрлал дотроо нүүдэллэж аж ахуй эрхэлдэг. Энэ нь өөрийн эзэмшлийн бүс нутагтаа малаа ийш тийш нь хариулдаг гэсэн үг юм. Миний бодлоор малчдын нэр хүндийг сайжруулж, хийж буй ажлыг үнэлэхийн тулд залуу малчдыг дэмжих, дараагийн үеээ улам сайн бэлдэх хэрэгтэй гэж боддог. Малчид цөөрсөөр байгаа нь зөвхөн Монголд биш дэлхий нийтээр тулгамдсан асуудал болсон.
Өргөн уудам газар нутагт нүүдэллэн амьдарч буй монгол малчдын нөр их хөдөлмөрийг хараад маш их хүндэлсэн. Миний анзаарснаар монгол малчид хоол хүнс, цагаан идээ нийлүүлэхээс гадна байгаль дэлхийдээ үйлчилж буй хүмүүс гэдгээ ойлгох хэрэгтэй. Тиймээс малын бэлчээрээ хайрлаж, хамгаалах нь чухал. Манай улсад бэлчээрээ хамгаалахын тулд үргэлж хяналт шинжилгээ хийж, тоон мэдээлэл цуглуулдаг онцлогтой. Тиймээс магадгүй монгол малчдыг үүнийг л туршаад үзээсэй гэж хүсэж байна. Мөн эдгээр малчдыг өөрсдийн хийж буй ажлын үнэ цэнийг улам ухамсарлаж, бахархаж байгаасай гэж бодож байна” гэж АНУ-ын малчин Бриттани Коул Буш сэтгэгдлээ хуваалцлаа.
Дэлхийн малчдын чуулга уулзалтыг Монгол Улсад зохиосноор нүүдлийн аж ахуйг дэлхий нийтэд танилцуулах боломж бүрдсэн гэж албаны хүн мэдээлсэн билээ.