“Хүүхдийн ордон-II буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Тус ордон нь хүүхэд, өсвөр үеийнхний шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч байдал, технологийн мэдлэг, инновацын ур чадварыг хөгжүүлэх орчин үеийн сургалт, хөгжлийн цогц төв болно.
Шинжлэх ухаан, инженерчлэл, хиймэл оюун ухаан, робот, дижитал медиа, бүтээлч үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт явуулна.
Төр, хувийн хэвшлийн хамтран ажиллаж, зарим аж ахуйн нэгж лаборатори, сургалтын анги танхимыг тохижуулах, техник, технологийн тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх болжээ.
Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон нь хүүхэд бүрийн сониуч зан, бүтээлч санаа, шинэ мөрөөдлийг шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ур чадвартай холбон хөгжүүлэх орчин болох юм.
Уулзалтад Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, судалгааны институт, Бизнес, инновацын газар болон Монголын Хүүхдийн ордны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.