Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VIII хурлын эхний үе өчигдөр (2026.08.06) болж өндөрлөсөн. Хурлаар “Усан спортын ордон” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай төсөл хэлэлцэв. Тухайн төслийг НИТХ-ын төлөөлөгчид 61 хувийн саналаар дэмжээгүй байна.
Төслийг хариуцагч “Улаанбаатар хотод улсын болон хувийн хэвшлийн 40 орчим усан спортын төв бий. Тиймээс Хан-Уул дүүрэгт олон улсын стандартыг хангасан "Усан спортын ордон" барих төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл 52 тэрбум төгрөгөөр босож, 34 хувийг төрөөс, үлдсэнийг нь хувийн хэвшлээс гаргана” гэж танилцуулсан билээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “2026-2027 онд 52 тэрбум төгрөгөөр усан спортын төв бариулах гэж байгааг хараад гайхаж байна. Ирэх жил эрчим хүч, орон сууцны төслүүд хэрэгжинэ. Түүний дараа хийн түлшний шилжилтийн олон төсөл бий. Өмнө авсан зээлийн хүүгийн эргэн төлөлт эхэлж байна. Мөн нийслэлд байгаа нэг усан спортын ордон, 40 усан спортын төв ажиллаж байгаа эсэхийг тодруулаарай” гэж саналаа хуваалцсан ажээ.
Үргэлжлүүлэн Нийслэл хотын дарга Б.Пүрэвдагва “Усан спортын төв бол нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон төсөл юм. Хуулийн дагуу хийж болох бүх судалгааг хийсэн. Төслийг хэрэгжүүлснээр нийгмийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөөтэй. Усанд сэлэлт нь олимпын нэг төрөл учраас өөрийн орны тамирчдыг бэлтгэх, олон улсын шаардлага хангах бэлтгэлийн талбайтай болох юм. Яригдаж буй 52 тэрбум төгрөгийн 17-г нь улсаас гаргахаар төлөвлөсөн” гэж тайлбарлалаа.
Усан спортын ордон барих саналыг анх хувийн хэвшлийн байгууллагаас гаргажээ.