Завхан аймгийн Яруу сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл Үндэсний их баяр наадамд найм давж Монгол УЛСЫН ГАРДИ цол хүртлээ.
Тэрбээр,
- Нэгийн даваанд залуу бөх Ч.Мөнх-Оргилыг
- Хоёрын даваанд сумын заан М.Бямбажавыг
- Гурвын даваанд цэргийн начин Ө.Даваацэрэнг
- Дөрвийн даваанд аймгийн арслан Х.Балжиннямыг
- Тавын даваанд аймгийн арслан Х.Дүүрэнсаранг
- Зургаагийн даваанд аймгийн арслан А.Нармандахыг
- Долоогийн даваанд Улсын заан С.Сүхбатыг
- Наймын даваанд аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг давж УЛСЫН ГАРДИ цолны босго алхлаа.

Тэрбээр, 2015 онд сумын заан болж байжээ. Түүнээс хойш аймгийн харцага, аймгийн заан, цэргийн арслан зэрэг цол хүртэж 2022 онд Улсын заан болсон билээ.
Мөн 2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Токио 2020 олимпод шагналт 5-р байр эзэлжээ.