Зам, тээврийн яам 2026 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр (2026.07.08) зохион байгуулж, салбарын эхний зургаан сарын үйл ажиллагаагаа дүгнэхийн зэрэгцээ мөн шинээр байгуулагдсан Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцлээ.
2026 оны эхний хагас жилийн байдлаар зам, тээврийн салбар улсын хэмжээнд нийт 96 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өссөн нь салбарын бодит өсөлт, бүтээмж, хамт олны хичээл зүтгэлийг илэрхийлж буй чухал үзүүлэлт юм” гэв.
Тайлангийн хурлыг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрээр “Зам, тээврийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, хууль эрх зүйн шинэчлэл, дэд бүтцийн төслүүд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 40 хувь байна.
Зам тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийж, олон чухал ажлыг эхлүүлэхэд сэтгэл, зорилго нэгтэй хамтран ажилласан нийт удирдлагууд, албан хаагчдадаа талархал илэрхийллээ.
2026 онд зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцыг товчхон танилцууллаа. Төмөр замын салбарт, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэл 40 хувьд хүрэва. Энэ оны эцэст хил холболтын төслийг 80 хувийн гүйцэтгэлд хүргэж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг онцоллоо.
Мөн үндэсний компаниудын хүчээр хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн эхний 87 км замын доод бүтцийн ажил бүрэн дуусаж, дараагийн хэсгийн бүтээн байгуулалт 50 хувиас давсан байна. Уг төслийг ирэх есдүгээр сард дуусгаж, анхны галт тэргийг аялуулах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын мэдээллээ.
Иргэний нисэхийн салбарт 1996 оноос хойш 30 жил хийгдээгүй томоохон бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, агаарын навигацын тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар, Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх төслийн санхүүжилтийг шийдвэрлэн, 2026 оны зургаадугаар сарын 25-нд гэрээг байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн нь энэ оны эхний хагас жилийн ажлын тайлангаас онцлох ажлуудын нэг байлаа.
Энэхүү Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг 2027 онд ашиглалтад оруулснаар 200 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болно. Монгол Улсын агаарын зайн удирдлага, транзит нислэгийн хүчин чадал, навигацийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг танилцууллаа.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв.
Авто замын салбарт, олон жил шинэчлэгдээгүй байсан авто зам ашигласны хураамжийг шинэчлэн тогтоох шийдвэрийг Засгийн газраар батлуулж, замын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын хамгийн их ачаалалтай Улаанбаатар-Лүн чиглэлийн 101 км авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэх шийдвэр гаргасныг танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү тайлангийн хуралд хэлсэн үгэндээ 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт 80 хувьтай үнэлэгдсэнийг дурдаад үлдсэн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөсөн зорилтыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийг нийт удирдлага, албан хаагчдад үүрэг болголоо.
Мөн энэ онд ЗТЯ-ны алба хаагчдын хувьд, “Тээврийн ерөнхий хууль”, “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Иргэний нисэхийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг салбарын суурь хуулийн төслүүдийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.
Салбарын сайдын зүгээс энэ үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр өгөөж авчрах бүтээн байгуулалтын төслүүдийг төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлж, үр дүнгээрээ үнэлэгддэг, хариуцлагатай хамт олон байхын төлөө бүх шатны байгууллага, албан хаагчид хамтран ажиллахыг уриаллаа.
Тайлангийн хурлаар ЗТЯ-ны Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зам, тээврийн салбарт төрөөс баримлах бодлогыг хэрэгжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд 2026 онд 8 зорилтын хүрээнд 83 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулаад, цаашид салбар тус бүр бүтээн байгуулалтын том төслүүдийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг санууллаа.