Хөл бөмбөгийн ДАШТ Англи-Хорватын тоглолтоор үргэлжиллээ. Харри Кейний дубль, Жүд Беллинхем болон сэлгээнээс орж ирсэн Маркус Рэшфордын нэг нэг гоолоор англичууд өрсөлдөгчөө 4:2 гэсэн онооны харьцаагаар буулган авлаа.
Тоглолт эхлээд удалгүй Хорватын тамирчин Лука Модрич алдаа гаргаснаар Англи торгуулийн цохилт хийх болсон.
Улмаар Харри Кейн торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн ч алдсан юм.
Гэхдээ шүүгч Хорватын хаалгачийг цохилт гүйцэтгэхээс өмнө шугамаас урагш орж ирсэн гэж үзсэнээр Харри Кейн торгуулийн цохилтыг дахин гүйцэтгэх болов.
Хоёр дахь цохилтоо амжилттай болгосноор англичууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. 42 дахь минутад Харри Кейн дахин нэг гоол оруулсан.
Хорватын шигшээ баг эхний хагас өндөрлөхөөс өмнө 2 гоолыг амжилттай хийж, тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд байв.
Гэсэн ч тоглолтын хоёрдугаар үед Английн шигшээ багаас дахин хоёр гоол оруулж тоглолт Английн ялалтаар өндөрлөлөө.
Харри Кейн 2022 оны ДАШТ-ий шөвгийн шатанд Францын эсрэг тооны харьцааг тэнцүүлэх торгуулийн цохилтоо алдаж, тэмцээнээ өндөрлүүлж байсан.