Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй албаныхан ЕБС-ийн Оюуны ундраа цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.
Ерөнхий сайд Н.Учрал:
Сурагчийн сургууль гэртэй нь ойр байх ёстой. Хол сургуульд явахаар өглөө эрт босож ядарна, эцэг эх нь хүргэж өгөхөөр түгжрэлд нөлөөлнө гэх мэт сөрөг талтай. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд туслах багшийг хуульчилж өгсөн, ингэснээр багшийн хүртээмж, чанар сайжирна. Бидний цаашдын зорилго нь хоёр ээлж рүү шилжсэн бол анги дүүргэлтийг 30-35-аас доош байлгах гэж зорино. Ингэвэл сурагчдын хоцрогдол арилна. Мөн сургууль шинээр барихаас манай ЗГ татгалзана.
Шинэ хотхон байгуулагдахад тэнд бага сургууль барих нь чөлөөтэй. Гол нь Боловсролын яам тухайн хувийн байгууллагатай гэрээ хийж, хөтөлбөрөө хуваалцах, хяналт тавих үүрэгтэй байх. Оюуны ундраа цогцолбор сургуулийн анги дүүргэлт өндөр байна. Үүнийг шийдвэрлэнэ.
Мөн аймаг бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг байгуулна. Хүүхдээ хотын төв рүү зөөдөг тогтолцоо дэлхийн өөр хаана ч байхгүй. Бүгд л адилхан хөтөлбөртэй. 2000 хүрэхгүй хүнтэй сумдад 12 жилийн сургууль байгуулахаас татгалзъя, 9-р ангиа төгсөөд сум дундынхаа ахлах сургуульд сурдаг, түүнийг нь Кембрижийн хөтөлбөртэй болгоё гэж төлөвлөж байна. Сургууль бүрд гүүгл референстэй болгох ба бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд бүрийн ширээнд гүүгл комбүүкийг байршуулна. Чанарын үнэлгээ багадаа 20 хувиар өснө.
₮3 их наядаар Туулын хурдны замыг барьснаас Боловсролын яамд шилжүүлэхэд олон асуудлыг шийднэ
Үргэлжлэлийг дараах бичлэгээс хүлээн авна уу.