Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 1-ний өдрийн 16:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Land Cruiser" загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр: Өнөөдөр /2026.03.02/ ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө.