Монголчуудын олон үеийн түүх, соёлын холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалагдсаар байдаг. Түүнийг эрж, хайж олох хамтран судлах, хэвлэн нийлүүлэх зорилгоор түүхч, академич С.Чулуун 2014 онд “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг эхлүүлснээс хойш эдүгээ 13 дахь цувралаа хэвлэн нийтэлж олны хүртээл болгож байна.
Их Британи улс дахь Монголын түүхэнд холбогдох урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй соёлын өвийн дурсгалуудаас бүрдсэн “Британи дахь Монголын түүх соёлын өв” номын нээлт өчигдөр /2026.02.13/ “Чингис хаан” үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд боллоо.

13 дахь цуврал номын зохиогчоор Монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Английн талаас Монголын бурхны шашны судалгаанд онцгой гавьяа байгуулсан чөлөөт судлаач Сью Бөрнэ ажиллаж, Британийн эзэн хааны Азийн нийгэмлэг Кембрижийн их сургууль, Эдинбург, Британийн Их сургуулийн номын сан, Британийн музей судлаачдаас бүрдсэн мэргэжлийн өндөр түвшний олон улсын судлаачид оролцож хамтран бичиж хэвлэн нийтлүүлжээ.

Төслийн удирдагч “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, Дэлхий дахинд Монголын түүх, соёлын баялаг өв хадгалагдаж байдаг. Улсын номын сан, олон музейнүүд, архив, нийгэмлэг, хувь хүмүүсийн цуглуулгад бий. Тэдгээр нь Монголын түүхийг судлах, нүүдэлчдийн соёл, уламжлалыг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой. Тэр болгоныг эрж хайж олох, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх зорилготой “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг санаачлан эхлүүлснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд олон саад бэрхшээлийг туулсан ч багагүй амжилт олж эдүгээ 13 дахь цувралыг танилцуулж байгаадаа баяртай байна.
Энэ бол урт цаг хугацаа шаардсан ажил байдаг. Нэг ботийг бүтээхэд багадаа гурван жил зарцуулдаг. Хамгийн хүнд байсан нь одоо нээлт хийж буй “Британи дахь Монголын түүх, соёлын өв” боть юм. Хүнд боловч өмнөх 12 ботиос хамгийн бахархаж болох боть нь энэ гэж бодож байна. Энэ ботид Ноён уулын бүрэн цуглуулгыг хэвлэсэн.
Бид Монголын өнөөгийн газар нутгаар хязгаарлагдахгүй Монгол туургатан, Монголын Эзэнт гүрэн оршин тогтнож байсан өв соёлын дурсгалуудыг эрэн хайж, хэвлэн нийтэлж буй юм. Энэ бүтээлд Ил-Хант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын үеийн дурсгалууд багтаж байгаагаараа Монголын түүхийг судлах, танин мэдэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү боть нь Британид байгаа Монголын түүхэд холбогдох бичгийн дурсгал, эд өлгийн зүйл, монгол нутгаар явсан хүмүүсийн замын тэмдэглэл, гэрэл зургууд, архивын баримт материалуудыг цогцоор нь эмхтгэж хэвлүүлсэн анхны бүтээл юм.

Энэ төсөлд Кембрижийн Корпус Кристи коллежийн Паркерийн номын сан, Кембриж, Британийн номын сан зэрэг тус улсын тулгуур болох томоохон номын сангууд оролцсон. Мөн Британийн музей, Британийн номын сангийн архив, Хааны газар зүйн нийгэмлэг зэрэг олон газарт хадгалагдаж буй материалууд багтсан. Цагаадай улс, Юань гүрний үеэс эхлэн XX зууны эхэн үе хүртэлх түүхэнд хамаарах эд зүйлсийг түүвэрлэн оруулсан. Тухайлбал, Британийн музейд хадгалагддаг Ил-Хант улс болон Цагаадайн улсын гар бичмэлүүд, Вильяам Рубрук, Марко Поло-гийн гар бичмэлүүдийн эхийг номд орууллаа.
Лондоны цамхаг дахь Хааны зэвсгийн музейд /Royal Armouries/ Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Ил хант улсын түүхэнд холбогдох алт, мөнгөн шигтгээ суулгаж, түмэннаст хээгээр чимэглэсэн Монгол хатны гуулин цүнх, Өндөр гэгээн Занабазарын гайхамшигтай бүтээл Дэмчог Мандал бурхны хөргийг хэвлэх зөвшөөрөл өгсөн.
Бас нэг зүйлийг онцлоход, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэж 1913 онд гурван сар Орост айлчилсан, хүнд айлчлал болсон. Тэр бол ХХ зууны Монголын хамгийн урт хугацааны төрийн айлчлал, Санкт-Петербургийн айлчлалын үеэр Оросын хамгийн олон төлөөлөгчтэй уулзалт хийсэн. Николай II хаантай хоёр удаа, төрийн Думын Дээд, Доод танхимын дарга, 11 сайдтай уулзсан. Тэр айлчлалын үеэр Намнансүрэн Их Британийн хаан тавдугаар Жоржид тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг үзүүлээч гэсэн утгатай захидал илгээснийг бүрэн эхээр нь анх удаа хэвлүүлж байна. Оросын хатуу хяналтад байгаа тэр цаг үед Намнансүрэн захидлыг яаж илгээсэн нь мэдэгдээгүй бөгөөд энэ нь судлаачдын хувьд анзаарах сэдэв хэмээн номын нээлтийн үеэр онцолсон нь судлаачдын сонирхлыг татах шинэ өнцөг санагдав.
Энэ цувралыг бүтээхэд Британи талын гол зохион байгуулалт хийж, байгууллагуудаар явж, шинэ материалуудыг олж, тайлбар бичих зохиогчидтой нь харилцаж цаг наргүй ажилласан хүн болох судлаач, доктор Сью Бөрнэ номын нээлтэд Лондон хотоос цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Британи дахь Монголын түүх, соёлын өв” цувралын ерөнхий редактор Доктор Сью Бөрнэ, “Монголын түүх, соёлын өв” цувралын Их Британи ботийн Ерөнхий редактораар ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Учир нь энэхүү нэр хүндтэй цувралын өмнөх ботиуд өндөр жишиг тогтоосныг би сайн мэдэж байв.
Бид судалгаагаа Их Британийн хамгийн нэр хүндтэй хоёр байгууллага болох Британийн музей болон Британийн номын сангийн цуглуулгуудаас эхлүүлсэн. Британийн музей саяхан Иль хант Улсын үеийн керамик, металл эдлэлд зориулсан шинэ танхимыг нээж, Иль хант Улсын шаазан, металл эдлэлийн тусгай үзүүлэнг дэлгэсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь энэхүү номд багтсан байгаа. Мөн Куртолд галерейд XIV зууны Иль хант Улсын тансаг хийц бүхий металл цүнх хадгалагдаж байгаа нь бас нэгэн чухал нээлт байв. Энэ цүнхийг Мосул хотод хааны хатанд зориулан урласан гэж үздэг.
1715–1935 оны хооронд Монгол нутгаар аялсан 70 орчим Британи аялагчаас цөөн тооны дурсгал хадгалагдан үлджээ. Жон Ман оршил хэсэгт онцолж бичсэнээр тэдний авчирсан хамгийн чухал “эрдэнэс” бол биет эд зүйл биш, харин мэдлэг мэдээлэл, Монгол орны тухай бичсэн тэмдэглэл, зураг байв. Британийн Хааны Газарзүйн нийгэмлэгт Монгол нутгийн 2500 орчим зураг хадгалагдаж байдгаас заримыг нь энэ номд оруулсан билээ.

Их Британид хадгалагдаж буй Монголын соёлын өвөөс хамгийн үнэт өв нь магадгүй Эдинбургийн Их Сургуулийн Дэлхийн түүхийн номын санд буй Судрын чуулганы хоёрдугаар хэсгийн 151 хуудас юм. Өлзийт хааны захиалгаар Рашид ал-Дин Фазлаллах Хамадани бүтээсэн энэхүү бүтээл нь тухайн үеийн дэлхийн түүхийн таван эхийн нэг юм. Судлаач Люси Диконы судалгаагаар уг гар бичмэл XVIII зуунд Жон Бейлийн гэр бүлээр дамжин Шотландад ирснийг тогтоосон. Бас нэгэн гайхамшигт бүтээл бол Британийн музейд хадгалагдаж байгаа хүрэл, алтаар урласан мандал юм. Доктор Сурун-Ханда Сыртыпова уг мандалыг XVII зууны их мастер Занабазарын бүтээл гэж үздэг. Хэдийгээр өмнө нь Хятадын гэж үзэж байсан ч одоо монгол гаралтай болохыг баталжээ.
Миний бие Британийн номын сангийн Стейний цуглуулгад Хар Хотын ойролцоо Эзэнголоос цуглуулсан Монгол бичгийн зарим эхүүд хадгалагдаж байсныг олсон.
Энэхүү номыг бүтээхэд сэтгэлээсээ, урам зоригтойгоор хувь нэмэр оруулсан бүх зохиогчдод болон эрдэнэсийг олох хүнд эрэл, амаргүй үеүдэд итгэл хүлээлгэн, урам зориг өгч байсан академич С.Чулуунд гүнээ талархал илэрхийлье. Их Британид хадгалагдаж буй дурсгал, гар бичмэл, цуглуулгуудыг ийнхүү тодорхойлон бичиж, нэгэн шинэ номыг бүтээлээ. Энэхүү боть нь Британид цаашид илүү өргөн хүрээнд судалгаа хийж, өөр олон эрдэнэсийг нээн илрүүлэх эхний алхам болно гэдэгт найдаж байна гэв.

Энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулах ажлыг Д.Начин, Ч.Бүрэнбаяр нар гүйцэтгэжээ. “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд 20 боть хэвлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор Чехэд хадгалагдаж буй өвийн эх материал бэлэн болсон. Францын ботийг эхлүүлээд буй аж.
Төслийн хүрээнд 12 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман зэрэг улс орнуудын музей, номын сан, архив болон хувь цуглуулагчдад хадгалагдаж буй Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр монгол, англи, орос хэлээр нийт 13 цуврал боть болгон хэвлүүлээд байна. Академич С.Чулуун 13 дахь цуврал “Британи дахь Монголын түүх, соёлын өв” ботийн дээжээс эрдэмтэн судлаачид болон улсын номын сангууд зэрэг байгууллагад хүлээлгэн өглөө.