Хойд Солонгосын үндэсний телевиз (KCTV) удирдагч Ким Жон Уныг дүрсэлсэн шинэ баримлыг эвирээр харууллаа. Энэ нь өнөө цагийн удирдагчийнх нь анхны ил тод баримал байж болох юм.
Сүүлийн жилүүдэд Ким Жон Уны хөрөг, ханын зургуудыг олноор байрлуулж, түүний хувь хүнийг тахин шүтэх үзлийг улам эрчимжүүлж байна.
Шинэ баримал нь бямба гарагт KCTV-ээр цацагдсан Намын IX их хурлын оролцогчдын Пёньян дахь дараах үйл ажиллагааны тухай нэвтрүүлгийн үеэр гарчээ. Тус нэвтрүүлгээр төлөөлөгчид музей үзэж, Солонгосын Урлагийн Галерей дахь Үндэсний Ном, Урлагийн Үзэсгэлэнг сонирхож буйг харуулсан бөгөөд өмнө нь олон нийтэд ил болгоогүй байсан уг баримал тэнд байрлаж байв.
Барималд түүний цээжин биеийг дүрсэлсэн ба Ким Жон Ун орон нутгийн хөгжлийн төслийн шав тавих ёслолд тэсэлгээний товч дарж буйгаар харуулжээ. Энэ нь улс орон даяар бүс нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буйг нь онцолжээ.

Төрийн хэвлэл өмнө нь Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний бэлэглэсэн Кимийн том хүрэл цээж баримлыг харуулж байсан ч энэ удаагийн бүтээл нь Хойд Солонгосын эрх баригчдын захиалгаар бүтээгдсэн байх магадлалтай тул илүү ач холбогдолтойд тооцогдож байна.
Эх сурвалж: CNN