Япон улсын Ямагата мужийн хоол, хүнс, боловсрол, соёл, аялал жуулчлалын онцлогийг нэг дор танилцуулах Монгол, Ямагата хамтын ажиллагааны үзэсгэлэн 2026 есдүгээр сарын 7-ны Даваа гарагт Juulchin Ballroom Event Hall-д зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд Ямагата мужаас ирсэн компаниуд Японоос авчирсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр газар дээр нь хоол бэлтгэн танилцуулна. Ямагата үхрийн мах, тус мужийн намрын уламжлалт тогоонд чанаж бэлтгэдэг төмстэй шөл болох имони, рамен, соба, будааны жигнэмэг, төрөл бүрийн амттан, сакэ зэрэг Ямагатагийн онцлог хоол, бүтээгдэхүүнийг амталж үзэх боломжтой.
Мөн Ямагата муж болон Ямагатагийн их дээд сургуулиуд оролцож, тус муж болон сургалтын чиглэл, боломжуудын талаар мэдээлэл хүргэнэ.
Хоол, боловсролоос гадна Ямагата мужийн бэлгэ тэмдэг болсон интоор, Японы өвлийн аялал жуулчлалын алдартай бүсүүдийн нэг Зао цанын бүс, Ямагатагийн Ханагаса наадмыг төлөөлөх Мисс Ханагаса зэргээр дамжуулан тус мужийн соёл, аялал жуулчлалын онцлогтой танилцах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь Ямагата мужаас Улаанбаатар хотод есдүгээр сарын 5–9-ний өдрүүдэд хийх айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байна. Yamagata news болон Yamagata Broadcasting-ийн хамтран зохион байгуулж буй айлчлалд Ямагата мужийн дэд захирагч, аж ахуйн нэгж, их дээд сургуулиудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн тусгай нислэгээр Монгол Улсад хүрэлцэн ирэх юм.
Монгол, Ямагата хамтын ажиллагааны үзэсгэлэн 2026 нь Ямагатагийн хоол, бүтээгдэхүүнийг амтлахаас гадна тус мужийн боловсрол, соёл, аялал жуулчлалтай нэг дор танилцаж, Монгол, Ямагатагийн харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулах арга хэмжээ болох юм.

Хэзээ: 2026 оны 9-р сарын 7-нд 10:00 - 14:00 цагийн хооронд /Даваа гараг/
Хаана: Juulchin Ballroom Event Hall