gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед тогтвортой нийлүүлэлтээр дэмжинэ

М.Лхагвадулам
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Үүнд: 

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг ашиглалтад оруулахад БНХАУ бүх талын дэмжлэг үзүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой түүхэн төсөл юм.
  • Хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив.
  • Дэлхийн нөхцөл байдлаас үүдэлтэй бензин, шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед БНХАУ тогтвортой нийлүүлэлтээр дэмжих, мөн нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллана.
  • Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замыг 2027 онд төлөвлөсөн хугацаанд дуусгаж, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандалын төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд хоёр тал хамтран ажиллана.
  • Хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Үндэсний их театр, хүүхдийн спортын цогцолбор, цөлжилттэй тэмцэх судалгааны төв шинээр байгуулна. “Президент” спорт цогцолбор нь 45.000 м2 талбай бүхий спорт комплекс бөгөөд өдөрт 4000 –5000 хүүхэд, залуучууд спортын 18 төрлөөр хичээллэх,  бүрэн хүчин чадалтай юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж, 62 жилийн түүхтэй байгууламж шинэчлэгдэн ашиглалтад орлоо. Ингэснээр Туул голын бохирдлыг бууруулах, усны нөөц, байгаль орчныг хамгаалах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хотын хөгжлийн найдвартай дэд бүтцийн суурь бүрдэж буй. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь нийт 262.7 сая ам.долларын төсөвт өртгөөр баригдсан.

Дээрх бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг БНХАУ-ын тал бүрэн хариуцахаар тохиролцсон нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон алхам болж байна гэж мэдээлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан