Япон улсын Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглаж байсан 400 сурагчийн ширээ, сандлыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хандивлалаа.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн Долоодугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд ширээ, сандлыг хүлээлгэн өгсөн байна.
Уг ажлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилжээ. Тэрбээр 2025 онд Япон Улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Японы сургуулиудад ашиглаж байсан, дахин хэрэглэх боломжтой ширээ, сандлыг Монголын сургуулиудад хандивлуулах хүсэлт гаргасан байна.
Ж.Галбадрах “Нийслэлийн хэд хэдэн сургуулиар явж, сургалтын орчинтой танилцахад ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй сургууль цөөнгүй байсан. Тиймээс Ямагата мужид хүсэлт гаргаж, 400 ширээ, сандлыг Монголд авчирсан” гэв.

НЕБ-ын Долоодугаар сургуулийн захирал Д.Дашдорж “Манай сургуулийн таван ангид ширээ, сандал хүрэлцээгүй байсан. Өнөөдөр хоёр ангийн ширээ, сандлын асуудлыг шийдэж өглөө. Ингэснээр хүүхдүүд маань илүү тухтай орчинд хичээллэх боломжтой болж байна. Шинэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа маань хэвийн явагдахад ихээхэн дэмжлэг боллоо. Үлдсэн гурван ангийн ширээ, сандлын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа. Хэдийгээр өмнө нь Япон хүүхдүүд ашиглаж байсан ч чанар, эдэлгээ сайтай, хүүхдүүдэд аюулгүй, сурагчид ашиглахад бүрэн боломжтой юм байна” гэлээ.
Ийнхүү Ямагата мужаас хандивласан ширээ, сандлыг сургалтын орчин, тав тухыг сайжруулах шаардлагатай сургуулиудад хуваарилан ашиглах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс