gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургууль, цэцэрлэгийн 39 барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна

М.Ариунзаяа
Нийгэм
5 цаг 50 минутын өмнө
Twitter logo

Боловсролын салбарт 2026 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнээс сургууль, цэцэрлэгийн 39 барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Тодруулбал, энэ онд боловсролын салбарт нийт 1,924.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 302 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс 77 төсөл, арга хэмжээг 2026 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсний 39-ийг нь есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Нийт 77 төсөл, арга хэмжээнд 13,790 суудлын хүчин чадалтай 33 сургуулийн барилга, 3,930 хүүхдийн хүчин чадалтай 26 цэцэрлэгийн барилга, 240 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэг, сургуулийн цогцолбор, 1,085 хүүхдийн хүчин чадалтай есөн дотуур байр, зургаан спорт заал багтаж байна.

Харин Улаанбаатар хотод 1,280 суудлын хүчин чадалтай хоёр сургууль, 720 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах боломжтой аж.

Боловсролын салбарт хэрэгжиж буй 302 төслийн ажлын дундаж гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар 68 хувьтай байгаа бөгөөд нийт 261 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Үүнд:

  • 49,350 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн 107 барилгын ажил 69 хувь;
  • 13,280 хүүхдийн хүчин чадалтай 87 цэцэрлэгийн барилга 67 хувь;
  • 3,240 хүүхдийн хүчин чадалтай 12 цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга 73 хувь;
  • 4,375 орны хүчин чадалтай 38 дотуур байрны барилга 68 хувь;
  • 1,000 хүүхдийн хүчин чадалтай 17 спорт заалны барилга 57 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Барилгын ажлын явц, гүйцэтгэлд Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төв захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу цэцэрлэг, сургуулийн их болон урсгал засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлдэг.

Энэ хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагууд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургалтын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулан, сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан