Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,
- Улаанбаатар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Цахилгаан автомашин түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
- Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
- Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.