Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Хороо (МХҮХ)-ноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг шаардаж, маргааш буюу наймдугаар сарын 20-ны 12:00 цагт Тусгаар тогтнолын ордны гадна талбайд тэмцэл, өлсгөлөн зарлана гэв.
Тэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхээс зайлсхийж, харааны бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
МХҮХ-ноос сайд Т.Аубакирыг зургаан үндэслэлээр огцрохыг шаардаж байгаа аж.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхийг шаардсан байна. Энэ хүрээнд “2027 оны улсын төсөвт 30 тэрбум төгрөг тусгуулахаар Сангийн яаманд санал хүргүүлсэн” гэж мэдэгдсэн боловч ирэх оны улсын төсөвт уг хөтөлбөрт ердөө 3 тэрбум төгрөг тусгасан гэж МХҮХ-ноос мэдээлжээ.