Ардчилсан Намын мэдээллийн цагаар намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаныхан мэдээлэл хийж байна.
Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл:
Ардчилсан Намын гишүүнчлэлийн бүртгэл дууссан. Эмх цэгцтэй, маш амжилттай зохион байгуулагдлаа. 3 дугаар сарын 10-ны байдлаар шинэчилсэн бүртгэлд 167 мянга 600 иргэн бүртгүүлснээс шинээр 65 мянга 625 нь АН-ыг шинээр сонгож бүртгүүлжээ. Улс төрийн намын тухай хууль маш чанга болсон. Иргэд РД-аар, утасны дугаараар бүртгүүлж, татвараа төлөх шаардлагатай. Тиймээс хүний өмнөөс бүртгүүлэх боломжгүй. Ийнхүү АН-ын дэмжигч, гишүүд 250 мянга орчим болж байна.
- Нийслэлд 79 хувиар нэмэгдсэн
- Орон нутагт 53 хувиар
- Гишүүдийн татвар төлөлт 88 хувь
- Бүртгэлд хамрагдаагүй 47 хувь
- Шинэ эмэгтэй гишүүд 53 хувь
- Насны дундаж нь 45-54
- 18 настай 2077 гишүүн
- 80+ настай 114 гишүүн
"Авлигажуулсан 10 жил" хэмээн бид нэрлэсэн нэг асуудал байна. МАН 2016-2026 онд сүүлийн 10 жилд парламентын олонх болж, төрийн эрх барьж байгаа ч системийн авлига гаарч, авлигын индекс үзүүлэлтүүд ухарч байна. 2026 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс өмнөх оноос 10 байр ухарч 180 орноос 124-рт жагсаж байна.
Авлигатай тэмцээд байна гэдэг ч яг үнэндээ буурах биш харин ч нэмэгдсээр байна. Энэ бол хувь хүний асуудал биш улсын асуудал. Авлигын хэрэгтэй холбоотой хүмүүсээ буцаан албан тушаалд тавьж байна. Авлигажуулсан системээ улам баталгаажуулах гэж байгаа юм уу, дүр эсгэсэн жүжгээ боль.
Яг 10 жилийн өмнө 2026 оны 12-р сард МАН засгийн эрхийг авангуутаа төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчилж, ТӨК-иуд нууцад авдаг эрхийг нээсэн. Мөн УИХ дээр нууцын жагсаалт баталдаг байсныг Засгийн газар баталдаг болсноор авлигын системийн үндсээ тавьсан. Бүгдийг нууц болгож байгаад тендергүй, хаалттай гэрээнүүд хийдэг. Одоо хүн сольж бүү жүжиг тавь, системээр нь өөрчлөх цаг ирсэн.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.