БНСУ-ын Жиндо мужийн захирагч тус улсад төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд гадаад улсаас эмэгтэйчүүд оруулж ирэх санал гаргасан нь шүүмжлэлд өртөв.
Тодруулбал тэрбээр Вьетнам, Шри Ланка зэрэг орноос залуу эмэгтэйчүүдийг оруулж ирэн орон нутгийн залуу эрчүүдтэй гэрлүүлэх боломжтой гэсэн санал дэвшүүлжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ард иргэдтэй уулзах үеэрээ энэ талаар ярьсан аж. Түүний яриаг шууд дамжуулсан нь олон хүнд хүрсэн байна.
Олны шүүмжлэлд өртсөн түүнийг эрх баригч Ардчилсан намын гишүүнчлэлээс нь хасжээ.
Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд эрс буурч, хамгийн бага төрөлтийн түвшинтэй орнуудын нэг болоод буй.
Тэрбээр хүн амын асуудлыг хөндөх нь зөв байсан ч зохисгүй үг хэллэг ашигласнаа хүлээн зөвшөөрч уучлал гуйжээ.
Гэхдээ түүний мэдэгдлийг БНСУ дахь Вьетнамын Элчин сайдын яам "Цагаач эмэгтэйчүүд болон цөөнхийн талаарх хандлагыг харуулсан ноцтой асуудал" гэж буруушаасан байна.
Эх сурвалж: ВВС