Дэлхийн дуурийн шилдэг Баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин эх орондоо ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа түүнд олгосон бөгөөд энэхүү шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон тэрбээр өөрийн багш, Гавьяат багш Ц.Ерөөгийн хамт очиж хүлээн авсан юм.
2025 оны “Rome Opera Star Award”-ын “Best Baritone” Э.Амартүвшин Лондонгийн “Royal ballet and Opera”-д “Травиата” дуурьд зургаан удаа тоглоод иржээ. Тэрбээр эх орондоо сар шинийн баяраа тэмдэглээд Австри улсыг зорих ба Австрийн “Vienna state opera”-д Nabucco дуурьд 2-3-р сард тоглох хуваарьтай.

2026 онд дэлхийд алдартай томоохон театруудад тоглох шахуу хөтөлбөртэй уран бүтээлч Монголдоо ирсэн хэдхэн хоногт олон ажил амжуулахаар төлөвлөжээ.
Дуурь бүжгийн эрдмийн театртаа хоёр жилийн дараа А.Дюмагийн "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн бүтээсэн 170 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Травиата” дуурьд өнгөрсөн бямба гарагт дууллаа. Харин ням гарагт Монгол Улсын Ардын жүжигчин цолны найраа гэр бүл, найз нөхөд, дуурийн урлагийн хамт олонтойгоо тэмдэглэж, дэлхийн болон Монголын сор болсон уран бүтээлүүдээр зочдынхоо сонорыг мялаав.