gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Суурьшлын бүс тэлж буй энэ үед зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг зайлшгүй мөрдөх ёстой"

О.Батхишиг
Ногоон дэлхий
2026-02-14
14
Twitter logo

Нийслэлийн суурьшлын бүс жилээс жилд тэлж, онгон байгалийн гүн рүү түрэн орох болсон. Хот өргөжин хөгжиж буй мэт боловч угтаа энэ тэлэлтийн гол хохирогч нь идэш тэжээл хайж, байгалийн зөнгөөрөө нүүдэллэж буй зэрлэг амьтад болоод буй.

Төмөр замын өргөст тор, иргэдийн барьсан шовх үзүүртэй, стандарт бус хашаанууд зэрлэг амьтдын аминд хүрэх гол шалтгаан болж буй харамсалтай дүр зураг ажиглагдаад удлаа.

Ялангуяа цаг уурын хүндрэл, их хэмжээний цаснаас шалтгаалан идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү орж ирсэн амьтад амь насаа дэнчинд тавьдаг.

2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Богдхан уулын Нүхтийн аманд халиун буга стандартад нийцээгүй, хурц үзүүртэй хашаанд сүлбүүлж хорогдсон нь олон нийтийн анхаарлыг татаж, Нийслэлийн ИТХ-ын түвшинд хэлэлцэхэд хүргэв.

Энэ бол ганц удаагийн тохиолдол биш. Сүүлийн есөн жилд Нийслэлийн шуурхай удирдлагын төвд (1131005) ирсэн дуудлагаар 15 халиун буга яг ийм байдлаар хоргодсон статистик бий. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш жил бүр 1-2 буга хотын төмөр занганд амиа алдаж байна.

Улаанбаатар хотын ногоон бүсэд баданга хүдэр, хүрэн баавгай, халиун буга, бор гөрөөс зэрэг нэн ховор болон ховор 58 зүйлийн хөхтөн амьтан нутагладаг. Нийслэлийн Байгаль орчны газарт он гарсаар зэрлэг амьтан хашаанд сүлбэгдсэн, нохойд бариулсан дөрвөн ч дуудлага ирж, авран хамгаалах ажил зохион байгуулжээ.
 
Тэгвэл эдгээр амьтдыг хамгаалах тулгамдсан асуудалд ямар гарц, шийдэл байна вэ? Бид цаашид нэг ч гэсэн амьтныг аюулгүй байлгахын тулд юу хийх ёстой вэ?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газраас санаачилж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас төслийг санхүүжүүлэн хотын стандартыг НИТХ-аар батлуулсан.

Энэ стандартыг Улаанбаатар хотын зуслангийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэх бөгөөд стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан дагаж мөрдөх ёстой.

Энэ талаар бид НБОГ-ын хэлтсийн дарга О.Тэмүүжингээс тодрууллаа.
 
Тэрээр хэлэхдээ, Зэрлэг амьтдын цөм байршил нутагт  иргэд амарч зугаалах, ойн дагалдах баялаг самар, жимс түүх болон отоглон бууж амьтдыг амьдрах орчноос дайжуулдаг. Ойн экосистем илүү шүтэж амьдардаг бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад зуслангийн бүс рүү орж золбин болон тэжээвэр нохдод хөөгдөх, хүн авто машинаас үргэн зугтдаг.

Ингэхдээ айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хашаануудад хашигдан хашааг давах, шурган гарахдаа сүлбэгдэж, эсхүл хашааны завсар тээглэж гацаж үхсэн, бэртэж гэмтсэн тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаар тогтоолоор “UCS 0304B:2025 Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандартыг батлуулсан.

Стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Улаанбаатар хотын зуслангийн бүсэд зэрлэг амьтдад ээлтэй хашааг төлөвлөн хэрэгжүүлснээр хот орчимд тархсан зэрлэг амьтдын ороо нийллэг болон шилжилт хөдөлгөөнийг дэмжих, амьдрах орчны сөрөг нөлөөллийг бууруулах юм. Бид стандартын шаардлагад нийцүүлэн шовх үзүүрийг нь тайрч тэгшлэх арга хэмжээг авч ажилласаар байна.

Цаашид  иргэн аж ахуй нэгж байгууллагууд шинээр хашаа барих бол энэ стандартыг зайлшгүй мөрдөх шаардлагатай.

Стандартад амьтдын амьдрах орчин болох гол нуур, ойн сан бүхий газраас 200 метрээс доошгүй зайд хашаа барих ёстой. Хашааны төрөл тус бүрийн өндөр, өргөн, дунд хөндлөвч, төмөр утасны байршил, тулгуур шонгийн диаметр, материал, бэхэлгээ зэрэг олон хэмжээстүүдийг нарийвчлан тусгасан.

Хүрэх үр дүн, үр нөлөө

Төмөр утас нь өргөсгүй, амьтдад харагдахуйц тэмдэглэгээтэй байх нь зэрлэг амьтад чөлөөтэй шургаж, харайж гарах боломжийг бүрдүүлдэг. Мөн байгалийн ургамал ашигласан экологийн хашаа, буулгадаг хашаа орц гарцтай боловсруулснаараа онцлогтой.

Зуслангийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтдад ээлтэй зөв зохистой хашааны төлөвлөлт, эко хашааг хийснээр амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжтой.

Цаашлаад орон зайн дарамт буурч стандарт бус хашаанаас үүдэлтэй гэмтэж бэртэх, үхэл хорогдол багасаж, үхсэн амьтдаас үүдэлтэй зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Бид зуслангийн бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэхэд стандартыг хэрэгжүүлсэн байдлыг харгалзан үзэхийг дүүргүүдийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд зөвлөмж болгон хүргүүлсэн.

Тиймээс цаашид Иргэн та зэрлэг амьтад ээлтэй хашаа хайсаар хашаагаа өөрчилсөөр хот орчмын зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг дэмжин, амьдрах орчныг тэтгэж, амьтдыг хамгаалах сайн үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулаарай гэв.
 
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдад авах арга хэмжээ:

Зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирснээр ИААНБ-ын тарьсан мод, бут сөөг, суулгац гэмтэх, арчилгаа, нөхөн сэргээлтийн зардал нэмэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, иргэдийн гомдол санал, зэрлэг амьтдын дуудлага нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болдог.

Үүний зэрэгцээ зэрлэг амьтад өөрсдөө хууль бус ан агнуурт өртөх, халдварт өвчин, авто тээврийн ослын эрсдэлд өртөх нөхцөл бүрдэж, популяцын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг байна.

Цаашид суурьшлын бүсийн тэлэлтэд амьтдын нүүдлийг замыг хэрхэн гаргаж, амьдрах орчныг хамгаалах вэ?

Зэрлэг амьтанд тулгамдаж буй асуудал экологийн коридорыг байгуулах Богдхан уулын дархан цаазат газрын биологийн олон янз байдлыг хамгаалах, тоо толгойг тогтвортой хэвийн өсгөх, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй саадыг бууруулах нь тулгамдсан асуудал болоод байна.  

Экологийн коридор байгуулах ажлын хүрээнд өрийн болон эрдэм шинжилгээ байгууллагын оролцоотойгоор  БЗД-ийн 11, 20 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дахь 20,345 га газрыг НИТХ-ын шийдвэрээр хамгаалалтад авсан.

Ирэх хоёр жилд Баянзүрх хайрхан, Богдхан уулыг холбох экологийн гарцуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажил хэрэгжих аж.

Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж, стандартад нийцсэн хашаа барьж, аюулгүй хотыг хамтдаа бүтээх нь чухал болохыг мэргэжлийн хүмүүс онцолсоор байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан