gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-02-04
18
Twitter logo

"Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах" үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар гангийн үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг батлав.

Гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг танилцуулав. Тэрбээр 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон. 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй гэв. Үүний үндсэн дээр жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах тооцоолол хийжээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангах боломжтой. Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана гэв.

Хуралдааны үеэр Сайд Г.Дамдинням “Одоогоор урьдчилсан ТЭЗҮ гэхээс илүү техникийн даалгаврын шатанд явж байна. Зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурласан бус, экспортод чиглэсэн бодлогоор гангийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой. БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хоногт хүрдэг нь манай улсын давуу тал” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр өндөр чанарын гангийн үйлдвэрлэл нь борлуулалтын эрсдэл багатай, автомашин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай ган зэрэг чиглэлд экспортлох боломжтойг дурдав. 

Монгол Улс гангийн үйлдвэртэй болох олон жилийн зорилго хэрэгжих шатанд орж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэл ажил хангагдсан гэв. Төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ган үйлдвэрлэлийн цогцолборыг барина. Төсөл хэрэгжсэнээр жилд 1.0 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнд:

  • Арматур – 500 мянган тн
  • Ган бэлдэц – 400 мянган тн
  • Ган бөмбөлөг – 100 мянган тн
  • Жилд 850 мянган тн коксжих нүүрс боловсруулж, 600 мянган тн металлургийн кокс үйлдвэрлэнэ.

60 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тооцож байна. Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах, улмаар ган боловсруулах дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтойг ажлын хэсгийн гишүүд дурдав. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан