gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     10.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 9
Зурхай
 10.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 10.08
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"

Г.Тэгшсүрэн
Улс төр
2025-10-06
36
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 04 минут
2025.10.06

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай албан бус мэдээлэл байна. Засгийн газрыг огцруулах үндэслэл нь Засгийн газрын 55 дугаар тогтоол гэж буй юм. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ын хуулийг өөрчилж байгаад энэ тогтоолыг баталсан гэж үзэж байгаа аж.  

Энэ талаар өмнө нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Засгийн газраас Үндсэн хууль болон ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй. Үүнээс шалтгаалж улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна” хэмээж байв.

Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дээрх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2025.10.06)  няцаалаа. 

  11 цаг 02 минут
2025.10.06

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Засгийн газраас 2025 оны наймдугаар сард 55 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгатай тогтоол өмнө нь 10 удаа гарч байсан. Есөн удаа гарсны арав дахь энэ юм. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, эдийн засаг уналтад орсон байлаа.

Биржийн арилжаа зогссоноос болж нийт экспортод арав хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөлтэй л байсан. Улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан. Эмч багш зэрэг төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэвэр, бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгө орж ирэхгүй гацчихсан байсан.

Бид 50 хувьд урт хугацааны том гэрээ, 50 хувьд биржийн арилжаагаар нүүрс экспортлох шийдвэр гаргасан юм. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн арилжаа яагаад чухал юм бэ гэхээр АМНАТ шууд улсын төсөвт орж ирдгээрээ энэ их чухал. Мөн энэ 55 дугаар тогтоолтой ижил гэвэл Ашигт малтмалын тухай хууль байна. Эдгээр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар өмнөх тогтоолуудтай ижил тогтоолыг л гаргасан. Сонирхолтой нь, энэ арван тогтоолд олон янзын хувилбар явж байжээ.

Тухайлбал, 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх шийдвэрийг ч гаргаж байж. Асуудал яриад байгаа гишүүн өөрөө ХЗДХ-ийн яаманд ажиллах хугацаандаа дээрх 9 тогтоолын тавд оролцож шийдвэр гаргажээ. Энэ тогтоолд гэрээний үнээр буюу татвараас зугтаах боломж олгосон нь ч байна. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах энэ шударга ёсоо ярьж байсангүй вэ. Шударга байх хэрэгтэй шүү дээ.

Г.Занданшатарын Засгийн газар үнэнийг хэлье, бодит байдлыг нээлттэй болгох л уриа дэвшүүлж байгаа. Дарга цэргээ томилж, цэрэг нь хулгай хийдгийг болиулах гэж Биржийн хуулийг бий болгосон юм. Биржийг болиулах юм бол оффтэйк том гэрээнүүд явна. Бирж бол төр, хувийн гэлгүй бүх дотоодын компаниа авч үлдэх боломж юм.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан