gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн салбар татвар, нийгмийн даатгалын 61.9 тэрбум төгрөгийн өртэй байна

М.Ариунзаяа
Нийгэм
3 цаг 17 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн салбарын өр төлбөртэй холбоотой асуудлыг хөндлөө. Тэрбээр эрүүл мэндийн сан өргүй болсон ч эмнэлгүүд өртэй хэвээр байгааг тодотгоод, үүнийг ямар бодлогоор зохицуулж байгаа талаар асуув.

Үүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Эрдэнэбат хариулт өглөө. 
Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 205 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Үүний 61.9 тэрбум төгрөг нь татвар, нийгмийн даатгалын өр. 

Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын нийт өр 240 тэрбум төгрөг, авлага нь 141.1 тэрбум төгрөг байсан. Одоогоор төдийлөн буураагүй харагдаж байгаа ч оны эцэс гэхэд өр төлбөр нэлээд буурна” гэв.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал боловсролын салбарын төсөвтэй холбоотой асуудлыг хөндлөө. Тэрбээр “Улсын сургуулийн сурагчид сурах бичиггүй байхад яагаад хувийн хоёр сургуульд тоног төхөөрөмжийн зардалд 7 тэрбум төгрөг төсөвлөсөн бэ? Төр яагаад өөрийн мөнгөөр боловсролын тэгш бус байдлыг үүсгээд байна вэ?” хэмээн асуув.

Үүнд Боловсролын яамны Эдийн засаг, санхүү, бодлогын газрын дарга Н.Мөнх-Оргил хариуллаа.
Тэрбээр “Төрөлжсөн ахлах сургуулийг дүүрэг бүрт, цаашлаад аймаг бүрт байгуулахыг зорьж байна. Байгалийн шинжлэх ухааны лабораторийн тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсөвт багтсан хоёр хувийн сургуульд тоног төхөөрөмжийг түр ашиглуулна” гэв.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах төсөв тодотгох болсон шалтгааныг Үндэсний аудитын газраас тодруулахын зэрэгцээ цэцэрлэг, сургуулийн барилгын чанарын асуудлыг тус тус хөндлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан