gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өгөөжийн муруй ямар дохио өгч байна вэ?

Д.Ган-Очир
Нийтлэлчийн булан
5 цаг 51 минутын өмнө
Twitter logo
Д.Ган-Очир
Twitter logo
Нийтлэлчийн булан
5 цаг 51 минутын өмнө

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга”-тай танилцаж байгаад анзаарсан нэг зүйлээ хуваалцаж байна.

Засгийн газрын дотоодын үнэт цаасны өгөөжийн муруй:
6 сар – 9.4% | 1 жил – 9.3% | 2 жил – 10.1% | 3 жил – 10.6% | 5 жил – 11.9% | 7 жил – 13.95%
Монголбанкны бодлогын хүү 12.5%*, инфляц мөн 12.5% байна.

Эндээс сонирхолтой нэг дүр зураг харагдана.

6 сар, 1 жилийн өгөөж 9.3–9.4% байгаа нь өнөөгийн бодлогын хүү урт хугацаанд үргэлжлэхгүй байх, цаашид буурах хүлээлт зах зээлд байсныг харуулж байна.

Харин хугацаа уртсах тусам өгөөж нэмэгдэж байна. 5–7 жилийн өгөөж 11.9–13.95% хүрсэн нь зах зээл урт хугацааны инфляц, төгрөгийн ханш, төсөв болон улсын өрийн эрсдэлийг харгалзан үзэж байгааг илтгэнэ. 

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид урт хугацаанд эдгээр эрсдэл илүү өндөр гэж харж, улмаар өндөр өгөөж шаардаж байна. Энэ өндөр өгөөж нь зөвхөн ирээдүйн хүүгийн хүлээлтээс гадна урт хугацаанд үүрэх эрсдэлийн нөхөн төлбөрийг агуулна.

Гэтэл 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлд тусгаж буй урсгал зардлын тэлэлт нь инфляцын дарамт, хүлээлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөв, өрийн тогтвортой байдлын талаарх зах зээлийн болгоомжлолыг улам нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байна.

Бодлогын хүү нь 4 долоо хоногийн хугацаатай Монголбанкны үнэт цаасны хүүтэй уялдсан бөгөөд хүүгийн орлогод татвар ногдоно.

Ийм нөхцөлд инфляц болон өрийн эрсдэл нэмэгдвэл өгөөжийн муруй бүхэлдээ дээш шилжихийн зэрэгцээ урт хугацааны өгөөж илүү хурдан өсөж, муруйн баруун сүүл хэсэг улам босоо болох буюу урт хугацааны санхүүжилтийн үнэ нэмэгдэх дарамт үүсэж болзошгүй.

Өнөөдөр төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар бий болгож буй санхүүжилтийн хэрэгцээ нь маргааш Засгийн газар илүү өндөр хүүгээр санхүүжих нөхцөлийг бүрдүүлж, улмаар хүүгийн зардлыг нэмэгдүүлэн төсөв, өрийн дарамтыг улам өсгөх эргэх холбоог бий болгож мэднэ.

Бодлогын хүү нь 4 долоо хоногийн хугацаатай Монголбанкны үнэт цаасны хүүтэй уялдсан бөгөөд хүүгийн орлогод татвар ногдоно. Харин Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого татвараас чөлөөлөгдөнө. Иймээс татварын нөлөөг тооцож үзвэл ТБҮЦ-ны 12.5 хувийн өгөөж нь 11.25% болж, Засгийн газрын үнэт цаасны өгөөжтэй харьцуулахад илүү тохиромжтой суурь болно.

Мөн Монголбанкны үнэт цаасыг худалдан авах эрхтэй оролцогчдын хүрээ Засгийн газрын үнэт цаасны зах зээлээс илүү хязгаарлагдмал. Харин Засгийн газрын үнэт цаас нь илүү өргөн хүрээний хөрөнгө оруулагчдад нээлттэй бөгөөд 6 сараас 7 жил хүртэлх хугацааны сонголттой. Аль аль нь харьцангуй эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэл боловч хугацаа болон хөрөнгө оруулагчдын хүрээний хувьд ялгаатай.

Нийтлэлч Д.Ган-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан