Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Гүн гашуун хар толгой” хоршооныхон ноднин жил багахан газарт туршилтын журмаар эрдэнэ шиш тариалжээ. Нэлээд орой буюу наймдугаар сарын нэгэнд тарьсан эрдэнэ шиш нь хоёр сар хүрэхгүй хугацаанд 50-60 см ургасан байна.
Сум, орон нутгийн удирдлагууд дэмжиж, гүний худаг гаргаж өгснөөр энэ жил хоёр га газарт эрдэнэ шиш, гурван га-д ногоон тэжээл тарьж, амжилттай ургууллаа.
“Гүн гашуун хар толгой” хоршооны гишүүн дөрвөн өрх эрдэнэ шишийн талбайгаа ээлжлэн харж хамгаалан, усалж арчилдаг. Хоршооны гишүүд талбайгаа хашаажуулж, дуслын усалгааны систем, 25 тоннын ёмкост, худгаас ус татах шахуурга, хөдөлгүүр зэргийг худалдан авчээ.
“Хөдөлгүүр ажиллуулж, ус татахад шатахуунд багагүй зардал гарсан. Тиймээс ирэх жилээс худаг дээрээ нарны хавтан байрлуулж, сэргээгдэх эрчим хүч ашиглан ус татах шахуургаа ажиллуулбал зардал бага.
Мөн аймгийн Улаан загалмайн хорооноос 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Усалгаагаа шийдчихвэл эрдэнэ шиш тарьж, ургуулаад байж болох юм байна” хэмээн хоршооны гишүүн Н.Гансүх ярилаа. Өнгөрсөн зун БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны удирдлага, малчид ирж “Гүн гашуун хар толгой” хоршооны эрдэнэшишийн тариалантай танилцаж, туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгсөн гэнэ.
Малчид ийнхүү нөхөрлөл, хоршоо байгуулан, хөрөнгөө нийлүүлж, ногоон тэжээл, эрдэнэ шиш тариалсан нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах, малын тарга хүч, чанарыг сайжруулах, цаашилбал хол газар отор нүүдэл хийхгүй өвөлжиж, хаваржих зэрэг олон давуу талтай.