Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал дараах мэдээллийг өгөв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан жилийн 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдгийг танилцуулж, үндсэн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэдгийг хэлэв.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус сан 300 орчим хүнийг хөдөлмөр эрхлэлтэд сургасан байна. Төсвийн тодотголоор Нийгмийн халамжийн сангийн төсвөөс 44 тэрбум төгрөг хасагдаж байгаа нь халамж олгох механизмыг зөв болгосонтой холбоотой хэмнэлт гэв. Халамж хүртэх ёстой хүмүүсийн санхүүжилт хасагдаагүй гэлээ.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.09.08)-ийн хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлжээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны болон тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал буурч байгаа эсэх, энэ онд дэвшүүлсэн зорилтууд, байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудын тоонд харгалзах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь, квот хангагдсан эсэхийг асуужээ.