УИХ-ын чуулганы өчигдрийн /2026.09.25/ нэгдсэн хуралдаанаар
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.
Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Ирэх жил боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулна. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгах, хүүхдийн хоол, тэжээлийн чанарыг сайжруулна. Эрүүл мэндийн салбарт 414 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ.
Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж, 180 мянга орчим компанийн ачааг 246 тэрбум төгрөгөөр хөнгөлөх, орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмж, ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босгыг намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулна гэв.
Энэ оны эхний 7 сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2.2 их наяд төгрөг буюу батлагдсан дүнгээс даруй 2 дахин өссөн.
Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж байгаа дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийг цаг алдалгүй бууруулах шаардлага тулгарчээ. 2026 оны төсвийн тэргүүлэх чиглэлийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан дахин эрэмбэлж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны батлагдсан төсөв хооронд зохицуулалт хийх замаар төсөвт тодотгох шаардлага үүссэн талаар Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж чуулганд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.