Спортын гимнастикийн дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин Азийн наадмын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд шигшээд өрсөлдлөө.
Азийн шилдгүүдтэй урьдчилсан шатанд өрсөлдөн шигшээд шалгарсан манай тамирчин хоёр харайлтаа алдаагүй гүйцэтгэж, 13.900 болон 13.566 оноо авснаар, хоёр харайлтын дундаж 13.733 оноогоор Азийн наадмын 6 дугаар байрт шалгарлаа.
Азийн тамирчид харайлтын төрөлд дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн дөрвөн олимпын наадам дараалан бусад тивийнхэнд аварга цолыг алдаагүй байгаа. Парисын олимпын аварга Карлос Юло зангаргаа харуулан 14.599 оноо авч, Нагояд хоёр дахь алтан медалиа зүүлээ.
Парисын олимпод харайлт, чөлөөт хөдөлгөөний дасгалд түрүүлсэн Филиппиний Карлос Юло ийнхүү үндсэн хоёр төрөлдөө Азийн наадмын дэвжээнд ч босоо байлаа. Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт Ираны Махди Олфати эхний харайлтдаа энэ өдрийн хамгийн өндөр оноо 15.100 оноо (ганцаараа 15.000 онооны босго давсан) авсан ч хоёр дахь харайлтын буултад бага зэрэг тэнцвэр алдсанаар алтан медалиас 0.066 оноогоор “мултарч”, хүрэл медалийг Хятадын Хонгконгийн Нг Ка Ки 14.116 оноогоор хүртлээ.
Эх сурвалж: Олимпын үндэсний хороо