УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тодотголын хууль 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байгаа бөгөөд одоо нэг долоо хоног алдах юм бол түүнээс өмнө баталж амжихгүй болох эрсдэлтэйг тайлбарлав.
Төсвийн тодотголыг хугацаанд нь баталснаар ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, цахилгаан станцуудын засвар үйлчилгээ, нүүрс худалдан авах, шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг шаардлагатай зардлыг шийдвэрлэх боломжтой гэж тэрбээр хэлсэн юм. Мөн цас орж, өвөлжилт эхэлж байгаа энэ үед ургацаа хураахад шаардлагатай зардал хэрэгтэй байгааг дурдав.
Үүний зэрэгцээ төсвийг хугацаанд нь баталж чадаагүй тохиолдолд УИХ тарах тухай зохицуулалт хуульд байхгүй гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Тэрбээр “Төсөв баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн хууль ерөөсөө урьд нь байгаагүй, одоо ч байхгүй” гэв.
Харин төсөв батлагдахгүй бол төрийн үйл ажиллагаа доголдож, төрийн албан хаагчдын цалин, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хүндрэл үүснэ гэж тайлбарлав. Иймд УИХ-ын гишүүд хуралдаандаа оролцож, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэн, шаардлагатай бол алдаа дутагдлыг засаж, өөрчлөх хэрэгтэй гэж С.Бямбацогт хэллээ.