Бөх сонирхогчдын хайртай барилдаан болохуйд түүнийг үгүйлж байдаг бөх байдаг. Тэдний нэг нь Монгол Улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг билээ.
1990-ээд оны эхээр уран сайхан барилдаанаараа үзэгчдийг шуугиулан гарч ирсэн тэр наадмын дэвжээнд зодоглоод тун удалгүй буюу 1993 онд улсын цол хүртсэн юм.
Ц.Цэрэнпунцаг барилдааныхаа гарааг 1987 онд болсон өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртснээр эхэлжээ. Тэгээд дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа сумынхаа наадамд түрүүлж сумын заан болсон байна. Түүнээс хойш нийслэлд ирж самбо, жүдо бөхөөр хичээллэхийн зэрэгцээ заалны барилдаануудад барилдан том цолтнуудын зодгонд хүрч эхэлсэн байдаг.
Нэгэн cap шинийн том барилдааны шөвгийн наймд үлдсэнээр бөхийн мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн гэдэг. Удалгүй 1993 оны улсын баяр наадмаар Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат, сумын заан Цэрэнпунцаг хэмээн дуудуулан гарч барилдаад улсын заан Д.Амгаагаар тав давж Монгол Улсын начин цол хүртжээ. Тэгвэл ердөө дараагийн жил нь буюу 1994 онд 768 бөхөөс тавд улсын начин А.Сүхбатыг, зургаад Д .Сумъяабазарыг орхиж, долоогийн даваанд улсын заан Д.Мөнх-Эрдэнээр даваагаа ахиулж улсын зааны болзол хангасан төдийгүй улсын начин Гансүхээр найм давж шөвгийн дөрөвт үлдэж байсан байна.
Мөн 1996-2004 оны наадамд байнга 6-8 давж байсан бөгөөд 1997,1998, 2004 онд шөвгийн дөрөвт үлдэж байв. Завхан нутгаас улсын заан төрөлгүй 20 жилийн нүүр үзээд байхад Цэрэнпунцаг заан болсон бол 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд гарди цол хүртээжээ. Гарди Ц.Цэрэнпунцагийг эцэг, эх аль аль талын удамтай бөх гэдэг юм билээ. Түүний сийрэгхэн, шийдэмгий барилдааныг үзэгчид сүүлийн жилүүдэд үгүйлсээр байна. Гарди маань зодоглох завгүй л явдаг бололтой.
Сурахаар явлаа л гэнэ. Бизнесийн хөлгүй их ажилдаа жаахан дарагддаг байж магадгүй л гэх юм. Ц.Цэрэнпунцагийн сэнжигний барьцнаас Татаж дунгуйлдах, хав барьцнаас хавирах, хутгах тонгорох мэхийг одоо хэр түүн шиг уран гоё хийж байгаа бөх ховор байгаа. Тиймээс бөх сонирхогчид гардийг зүлэгт ногоон дэвжээндээ зодоглоосой гэж хүсэн хүлээж байдаг.
Хүч бяр нь мөч бүхэндээ тэнцүү мэхийг угсраагаар даалгаж хийдэг бас хурдан сэтгэж мэхнээс мэхэнд шилжих барилдаан хийж чаддагаараа онцгой бөх. Ер нь хэнтэй ч таарсан хальширч халирдаггүй нь түүний онцлог гэж улсын харцага Д.Сэрээтэр Цэрэнпунцагийг нэгэн удаа магтан ярихыг сонссоон. Түүнийг бас зөөлчилж биш шилж, амладаг бөх гэдэг. Үүний нэг жишээ бол 1997 онд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх одоогийн улсын арслан Б.Ганбатыг аймгийн арслан цолтой байхад нь гурвын даваанд амлан авч хий зай өгөлгүй хөөж барьж аваад удаж түвдэлгүй хаяж наадамчин олны гарцаагүй цолд хүрнэ гэсэн горьдлогыг үгүй хийж байсан удаатай.
Энэ мэт аатай, бяртайгаа харуулж байсан олон барилдааныг нь нэрлэж болно. Бас үндэсний бөхийн зэрэгцээ жүдо, самбогоор амжилттай барилдаж спортын мастерын болзол хангасан бөх. Сүүлд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Тэгэхээр Монголын жүдочид өнөөдөр дэлхийд данстай болох эх суурийг тавилцсан хүн гэж хэлэх үндэстэй билээ.
Энэ жилийн улсын баяр наадам олон том ой давхацснаараа өргөн дэлгэр болж 1024 бөх барилдуулах юм гэсэн. Тэр дунд олны хайртай бөх улсын гарьд Ц.Цэрэнпунцаг лавтайяа зодоглох болов уу.
Д.Цэрэннадмид