Буцах

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг цуцлахыг дэмжжээ

Автомашины дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах тухай санал нийслэлийн удирдлагуудад иргэдээс олноор ирэх болжээ. Иймд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд, дугаарын хязгаарлалтыг наймдугаар сараас эхлэн цуцалж болох, эсэх талаар судалж үзэхээр болсон байна.

Хотын авто замын ачаалал хэрээс хэтэрсэн энэ үед ачааллыг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа хүлээн аваад гаргасан эхний шийдвэр нь энэ байсан. Хоёр жил гаруй хугацаанд хотын иргэд ажлын таван өдрийн нэг өдөр нь машингүй яваад сурч байх шиг.

Нэгэнт дугаарын хязгаарлалтыг хэвээр үлдээх, эсвэл цуцлах тухай асуудал хөндөгдсөн энэ үед үндэсний портал GoGo.mn сайт хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулсан билээ.

Зургадугаар сарын 10-наас эхлэн хоёр долоо хоногийн туршид явуулсан санал асуулгад 12 мянга орчим иргэн саналаа өгснөөс 85 хувь нь буюу 10100 иргэн “дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах нь зөв” гэсэн хариултыг сонгосон бол 14 хувь буюу 1700 хүн “буруу” гэсэн хариулт өгсөн байна.

“Дугаарын хязгаарлалтыг наймдугаар сараас зогсоох тухай санал иргэдээс Нийслэлийн удирдлагуудад ирэх болжээ. Та дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлахыг дэмжиж байна уу?” гэсэн асуулгад иргэд хэрхэн саналаа өгснийг Та графикаас харна уу.

Сэтгэгдэл (38)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 202.21.106.151 ]
  2015.06.25

Яана даа яана. Энэ зохицуулалт гарахаас өмнө 10-р хорооллын уулзвараас Амгалангийн тойрог ортол 2-3 цаг явдаг байж билээ.

mongol
[ 182.160.35.172 ]
  2015.06.24

Mal shig l yvhan dee huurhii

Сүхбаатар
[ 150.129.143.186 ]
  2015.06.24

Ийм жижиг юмыг халтаруудаас асууж л байдаг, төр төмөр нүүртэй л юм бол бүх юмыг шууд шийдвэр гаргаад тэгш сондгойгоор нь явуулах хэрэгтэй, үд хүртэл унтдаг халтарууд шөнө бүгд согтуу машин барьж хүн алдаг, төр гэж байвал одоохон 7 сарын 1-ээс тэгш сондгойгоор нь журамлаач.

Зочин
[ 103.23.51.2 ]
  2015.06.24

халтарууд гэж хэнийг хэлж байгаа юм ? Чадал зориг чинь ихдээд, жирийн түмэн халтар харагдаад байгаа бол нэгмөсөн бүгдийг нь буудчихаач 7 сарын 1 шиг. Хулгайн мөнгөөр овоо цадсан гахай шиг байна, удахгүй чихрийн шижин явах замыг чинь заагаад өгнө , Тарган цагаан гахай минь

Бусад сэтгэгдэл (21)