gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үгийн утга, учир Монгол хүн бүрд хамаатай

2010-09-27
0
Twitter logo

Монгол хэл баялаг гэдэг. Бид эх хэлээрээ ярьж, бичиж сурсан ард түмэн гэх. Хэлд орохоос эхлэн ярьж, сургуульд ороод судалж, бичиж сурдаг. Тэгээд насан туршдаа ярьж, бичиж суралцсаар явна.

Суралцсаар оргилд нь хүрэх юм уу гэсэн асуулт гарч ирэх байх. Бүрэн гүйцэд сурч чадалгүй явсаар байна гэвэл оновчтой хариулт болох биз. Туршлагаас харахад ном их уншдаг хүний үгийн баялаг илүү байх агаад, яриандаа сул үг хэрэглэдэггүй.

Нууцгүй хэлэхэд, сэтгүүлч бидэнд алхам тутамд "Энэ үгийг ингэж бичих нь зөв үү" гэсэн асуулт тулгардаг. Энэ нь сэтгүүлч бидний буруу биш эх хэл эвдэрч, учир нь олдохгүй болсны гэрч гэлтэй. Хүн болгон өөрсдөө дүрмээ зохиож зөв, буруу нь хамаагүй бичдэг болсон гэхэд маргах хүн гарахгүй болов уу.

Өнөөдөр ч гэсэн сэтгүүлч надад ийм асуулт тулгарч буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед ярианы хэлнээс бичгийн хэлэнд орж ирээд буй нэгэн үгийн талаар өөрийн санал бодлоо хэл судлаач, үзэг нэгт сэтгүүлч, уншигч олонтойгоо хуваалцахаар шийдлээ.

Энэ нь "хэр" гэдэг хар ярианы үг юм. Голдуу "зэрэг" гэдэг үгтэй хамт хоршин "хэр зэрэг" гэдэг холбоо үг болон өндийж их багын хэмжээг асууж, шалгаасан утгыг агуулдаг. Жишээлбэл, яг ийм төрлийн цамц хэр зэрэг их байна?, Чи хэр зэрэг удаан явах уу? гэх мэтээр асуух өгүүлбэрт шалгаах хэлбэрийг нь хүндрүүлэн орсон байх юм. Гэтэл энэ үгийг сэтгүүлч бид дангаар нь хэрэглэдэг болоод нэлээд удаж байна. Бие даан асуух өгүүлбэрт орж болохыг мэдэхгүй атлаа хэрэглэсээр дасал болсон мэт. Зарим сэтгүүлчийн нэг удаагийн ярилцлагын асуултад хоёр, гурваараа ороод амжжээ.

"Тодруулбал, "Та өөрөө салимоноо хэр хэрэглэдэг вэ?", "Та хэр баян хүн бэ?", "Чоно хэр зөн совинтой бол?", "Энэ цуглуулга тань таны гэрт хэр зай эзэлдэг вэ?", "Таны хувьд хэр шооч вэ?" зэргээр олон асуултад орсон байх нь утга илэрхийлэх чадварын хувьд тааруу гэдэг нь харагдана.

Дангаар нь буюу ер хэрэглэхэд тохиромж муутай энэ үгийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсон мэт санагдана. Тэр дундаа сэтгүүлч бидний бичгийн хэлэнд байж боломгүй үг шиг санагдах юм. Тэрнээс биш ард түмэн аман яриандаа гарцаагүй хэрэглэсээр ирсэн, цаашид хэрэглэх нь мэдээж.

Сэтгүүлч миний бие хэл шинжлэлийн хүн биш учраас нарийн учрыг нь ойлгуулахад ярвигтай байна. Харин энэ "хэр" гэдэг үг толь бичигт ямар утга илэрхийлж байгааг сонирхуулахад илүүдэхгүй хэмээн бодлоо. Ингээд И.Дамбажавын толийг сөхье.

Нэгдүгээрт, "Хэр"- гyp зүрийн үс нь ургаж гүйцээд хэврэгшээгүй үеийн арьс. /нимгэн арьс/, хоёрдугаарт, "Хэр" гэдэг нь - хэр, хэр хийх буюу хатуу юмыг зажлахад, ханиахад гарах чимээний байдал гэж тодорхойлжээ.

Харин мэргэжилтнүүд энэ үгийн талаар ярихдаа, хоёр янзын санааг хэллээ. Зарим "хэр" гэж бичихгүй "хир" гэж бичнэ. Нөгөө нь "хир" гэж бичих нь зөв, зарим нь тулгамдаад байна дараа тухтай сууж байгаад тайлбарлая гэв. Юутай ч тэдний яриагаар сүүлийн үед хар ярианы үгийг бичгийн хэлэнд оруулж их бичдэгийн гайгаар "хэр" гэдэг үг орж ирсэн байх магадлалтайг үгүйсгэшгүй.

Энэчлэн ганц "хэр" гэдэг үг ч биш маргаантай үгүүд толь бичигт олонтаа байсаар. Харин сэтгүүлч бидний асуултад түгээмэл тохиолддог "хэр" гэдэг үг одооны толь бичгүүдэд нэг л өөр утгыг илэрхийлээд байх юм. Сурсан зангаараа ямар утга илэрхийлэх нь хамаагүй гээд бичээд байх уу. Эсвэл "аль нь зөв бэ" гээд тодорхой хариулт өгч чадахгүй байгаа хэл бичгийн эрдэмтдээ хүлээгээд суух уу.

Юутай ч "хэр" гэдэг үгийн утгыг хайж явахад маргаантай үгийг тайлдаг толь бичигтэй байх нь зүйшгүй хэрэгтэйг мэдлээ.

Харин "хэр" биш "хир" гэж бичнэ гэсэн үг хэл бичгийн эрдэмтдийн амнаас унасан болохоор энэ үг ямар утга илэрхийлдэг болохыг хэл бичгийн доктор, дэд профессор Д.Баасанбатын "Монгол үгийн тунгаамал" толь бичгээс харсан юм.

"Хир" гэдэг нь хүч чадлын хэмжээ, хөрөнгийн хэмжээ, / Адууны хирээр эсгэрэх, хөнжлийн хирээр жийх, хирээ мэдэж, бяраа тань/, соёл мэдлэг, чадварын хэмжээ, цаг, үе ба орон зайг барьцаалан заахад          хэрэглэнэ гэжээ.

Харин "хэр" гэдэг үг нь өвөл цагийн гөрөөсний үс гүйцсэн арьс, нөгөөтэйгүүр хэр, хэр хийхийг хэлнэ гэсэн И.Дамбажав гуайн тольтой яв цав таарч байна. Энэ "хэр" гэдэг үгийн талаар нэлээд эрдэмтэдтэй уулзаж, яриулсан боловч нэг мөр хариулт авч чадсангүй. Ингээд бодохоор Монгол хүн бид өнөөдөр зөв ярьж, зөв бичиж чадахгүй болсон нь эргэлзээтэй. Тэгэхээр хэлний төрийн бодлого, хэлний сахилга батын талаар ярих цаг аль хэдийнэ болсон гэдэгт нь ойлгомжтой.

Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн хүртэл буруу нэртэй байдаг гэнэ. Цагаан будааг тутарга гэдэг аж. Цагаан будаа гэдэг нэрийг түвдээс орчуулсан аж. Тэгэхээр угтаа бол тутарга гэх нь зөв юм. Мөн "уруу" гэдэг үгийг олон янзаар бичиж буй. Ихэвчлэн хэвлэлүүд руу, рүү гэж бичдэг. "Р" үсгээр эхэлсэн Монгол үг хэзээ ч байдаггүй аж.

Түүгээр ч зогсохгүй эхнэр, нөхөр болсон хүмүүс нэг нэгнээ хэзээ ч хөгшөөн, өвгөөн гэж дуудах нь утгагүй аж. Мөн настай хүн болгоныг өвөө, эмээ гэх нь буруу, соёлгүй ярьж байгаагийн илэрхийлэл аж.

Ямарваа хүнийг зөвхөн бүтэн нэрээр нь дуудах шиг эрхэм зүйл үгүйг доктор, профессор С.Мөөмөө багш зориуд дуулгасан.

Ер нь бичгийн эрдэмтэд шинэ, хуучин үсгээ төрийн бичиг болгох нь зөв, буруу гэж ярьж, мэтгэлцэж суухын оронд маргаантай бичигдэж, хэрэглэгддэг үгээ цэгцэлж зөв бичгийн дүрмийн шинэчилсэн толь гаргавал яасан юм бэ.

Үгийн утга, учир Монгол хүн бүрт хамаатай. ...Өглөө манангаар эх хэл минь мөхөж устах бөгөөс өнөөдөр ч үхэхэд би бэлнээс бэлэн байна" хэмээн Р.Гамзатов хэлсэн байдаг. Тиймээс бүгдээрээ эх хэлээ л эвдэхгүй юмсан даа.

Б.Даариймаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан